Лекцэнд суув::: Галаарид. Мөнх тэнгэрийн ухаан

Лекцэнд бичсэн тэмдэглэлээ сийрүүлеэ::: Дутуу хөтүү.. дээрээс нь одоо унтах гээд найруулга энэтэр хийсэнгүй .. өөрсдөө ойлгоод уншина бизээ..

Бөөгийн шашин бол манай язгуурын шашин тул зөв хөгжүүлэх ёстой.
Гэвч хүн болгон үнэн байх ёстой гэж хана хэрмийг тогтоосноор гэнэн балчир хүмүүсийг мунхруулж байнаа...

тиймээс үрс бид нь бөөг зөв залах бөөг зөв ойлгох учиртай.
Нилээн чанартай хэдэн судалгааны ном судар байдаг ч гэсэн стандарт болгосон ийм байх ёстой тийм байх ёстой гэж хүмүүсийн сэтгэхүйд буруугаар ойлгогдуулж байгаа нь харамсалтай байна.
Туйлын үнэн гэж байдаггүй юм аа..
би өөрөө олон шашнаар явж байсан. Альч шашнаар явсан эх сурвалж нь үнэн юм байна..
харин алдаа гаргадаг , эсэргүүцдэг, буруутгадаг нь мухар сүсэгт хэт автсан фанатууд хүн өөрөө байдаг юм.
Энэ шашны үйлсийн дундуур хувийн тоглолт хийдэг ашиг хонжоо олдог, бусдыг мунхруулдаг, айлгадаг нь хүн өөрөө байдаг ..
Хүн бол мухар сүсгийн боол нь болох ёсгүй юм аа.

Сэдэв нэг::: Удамтай монгол
Олон онгодуудтай уулзахдаа Удам тасрах, удам сайн мэдэхгүй, уг удмаа алдах, удмын алтан хэлхээг их хөндөгддөг юм байна гэдгийг олж харсан. Өөрөөр хэлбэл онгодууд удмаа хамгаалах тал дээр их анхаардгыг олж харсан.
Бидний өвгө дээдэс тэнгэрт өөр өөрийн байр суурин дээр сууж байдаг .. Тэр өндөрт суухын тулд бидний удмын хүмүүсийн  маш их хичээл зүтгэл байгаа .
Хичээл зүтгэл нь юу юм гэхээр зөвөөр амьдрах, энэ насандаа буян хураах, үхсэнийхээ дараа доошоо оччихгүйхэн дээш гарч тэнгэрийн суудалд суух гэх мэт ..
Бидний хүн болж төрсний утга учир нь ирээдүйнхээ сайн сайхны төлөө , өнгөрснийхөө бүтээсэн сайн сайхны төлөө амьдрах ёстой.
Өөрөөр хэлбэл бүгд нэг холбоотой .. нэг удмын холбоогоор холбогдож байдаг.. Тэнгэрт суусан өвгө дээдсийг одоо амьдарч байгаа бид буруу амьдарвал тэдгээрийн суудлыг унагааж байдаг байхнээ..
Мөн бид ирээдүйгээ хүүхдүүдээ хэрхэн амьдрах бэ гэдгийг энэ амьдралаа шийдэж өгдөг болохоор зөв амьдрах ёстой билээ..
Иймээс хорин жил судалсаны хувьд би энэ ухааныг ойлгож , зөв амьдрах замаа өөрөө олжээ.
өөрийнхөө үр хүүхдүүдэд чи хэний удам бэ гэдгийг маш сайн ойлгуулах хэрэгтэй.
Дээр үед монголчуудын энэ гайхамшигтай удмын утга учрыг мэддэг байсан учир албаар энэ бүхнийг устгаж , ургын бичиг , овгыг нь устгаж , өөрөөс дээшхи үеээ мэдэхгүй болжээ.
Өвөрмонголд өөрөөс дээшхи 35 үеээ ягштал хэлдэг бол манай монголчууд 3үеээ мэдэж байна уу гүй юу гэдэг нь асуудал болоод байна ..
Энгэж өөрийн удмыг мэдэхгүй , удмынхаа мөн чанарыг ойлгохгүй яваа хүмүүс хэрхэн амьдрахаа мэдэхгүй, яаж ёстойгоо ойлгохгүйгээс болоод өнөөгийн нийгэмд ямар бараан амьдралаар маш олон хүмүүс амьдарч байгааг бид харж байна.
Ураг удмаа мэдэхийн ач холбогдол ийм байгаа юм аа.
Монголчуудын заншил::: Хоноцын хүүхэд гэж ярьдаг тийм хүүхэдтэй айл байвал хүүхэд 15нас хүрэнгүүт нь ээж нь "за миний хөө ... тийм аймгын тийм айлд очоод ир" гээд явуулдаг байжээ.
Тийм хүүхэд ирэнгүүт тосож аваад ойлгоод уриалгаханаар өөрийн удмыг ярьж, тэр хүүд удмаа тайлбарлаж өгдөг байжээ.
Удма мэдэхгүй хүн ойрд төөрсөн сармагчин адил
Хамгийн хүнд үйл бол удмыг нь таслах. Энэ бол хамгийн хатуу үйлд тооцогддог оо.
Нэг хүний хийсэн алдааг үе удмаараа үүрэх тохиолдол гардаг аа .. Бөөгийн ёсоор тэр хүнийг үзээд аль удамд чинь ямар үйл хийснийг нь хөөж олоод чиний дээрээс тэддэх үеийн хүн чинь тийм нүгэл хийсний улмаас үе удмаараа муу явж байна гэх мэт заслууд хийдэг ажээ.
Одоогийн бөө нар зөв сайхан шид хүртэж бөө болчоод тэрийгээ ойлгохгүйгээр хараал ерөөл хийж явдаг нь маш аюултай бөгөөд удмаараа тэрийг нь үүрэх, удмаараа муу үр дагаварт хүрэх гэх мэт удмын дарлага гэдэг үйл болдог байна.

Сэдэв хоёр:: Гал
Нүдэндээ галтай нүүрэндээ цогтой
Галтай айлд гай тогтохгүй
Эр хүн галгүй явдаггүй
Гал манах хүү төрлөө

Монголчуудын сүлд болсон нар сар гал гурвын тэмдэглэгээг бид бүхэн мэднээ.. Энэ бол маш эртнээс уламжилж ирсэн тахидаг сүлд мөөн.
Монголчууд гал хүчтэй, гал амьтай, гал ариусгадаг гэдгийг мэддэг, сохроор дагадаггүй байжээ.
Жишээлбэл хүүхэд уйлахад гал дээр давс хийж ширгэлэн домноход хүүхэд уйлахаа больдог оо.
Монгол хүн галруу сүү цус хийдэггүй.
Хөндлөнгийн айлын үнсийг хүртэл гишгэдэггүй байжээ.
галд элдэв бузар юм хийдэггүй галыг ариун байлгаж галыг шүтэж иржээ.

Сэдэв гурав::: Ухаантай Монгол
Морьны чөдөр нь нэг нь урт нөгөөх нь богино байдаг аа. Яагаад гэвэл хэрвээ хоёулаа ижил байвал морь урагшаа явсаар байгаад уул давчихна.. Харин урт богино байвал тойрог хөдөлгөөнөөр идэж, өөрийг нь тойроод л байдаг..

Үхэр тэрэгний дугуй::: эртний монголчуудын үхэр тэрэгний дугуй яг бөөрөнхий биш.. өнцөг энэтэртэй байсан байна.. Энэ нь гарын ургүй яг бөрөнхийг хийж чадахгүйдээ биш.. газрын уруу явахад ачаа нь араас нь өнхрөөд үхрээ дайрчих гээд байхгүй, өдөө мацахад арагшаа өнхөрчих гээд зовоогоод байхгүйгээр зохион бүтээсэн байх юм .. Өөрөөр хэлбэл өнхөрдөггүй өнцөгтэй талаар нь тавьж амрангаа нэг таталзаар газар хороож, малаа ч бас хайрлаж амраадаг байжээ.

гээд яриад байвал асар ухаалаг амьдрах соёлтой ард түмэн юмаа..
Энэ нь зүгээр нэг амраад байх хэрэг биш харин мөнх тэнгэрийн хуульд зохицож амьдрах ухаан бидэнд үлдээжээ.
Манай Монголчууд устах олон аюулд тулгарч байхад хэн нэгэн бидэнд туслаад байсан .. Мэдээж хэн тусласныг бид мэдэж байгаа мөнх тэнгэр бидэнд туслаад байсан билээ.
Туслуулах арга ухаан нь бидний уламжлан амьдардаг ухаан билээ.
Гэтэл энэ ёс заншилаа алдаад буруу замаар будаа тээдэг болжээ. Одоо бол дураараа, эрх чөлөөтэй, ажилд дургүй олон балчир үрс төрөн гарч байнаа.
Монголчууд насанд ньтаарсан хөдөлмөр эрхлүүлдэг байжээ. Амьдралын их сургуулийг 16 17 насандаа олдог байжээ.
Одоо бол эрхлүүлснээр өөрийгөө хөгжүүлэх, хүн болох замыг нь хаадаг болсон байна.
Мөнх тэнгэрийн хууль ёсноос гажих замаа бид өөрсдөө хийжээ. Хичнээн үеэр нь хичээж босгож бүтээж ирсэн зүйлийг бид устгаж байна.
Одоо дэлхий даяар хөгжил гэдэг чинь одоо цааш хөгжих замгүй болоод энэ бүхэн буруу хөгжил байжээ гэдгийг ойлгоод ЭКО гэдэг үг маш их мода болжээ. Гэтэл энэ одоо л гадаадынхны ухаарч байгаа ухаарал чинь монголчууд эрт дээр үеэс л байгалиа хайрлах, уул усаа тахиж ирсэн заншилаар харагданаа.
Яг одоо оройтоогүй байна.. Унаган байгальтай улс ховор боллоо.. Гэтэл бид бусдын хийсэн алдааг дахин давтах гээд байгаа нь юутай гуниг бэ.

Үйлийн үрийн тухай
Онгодуудтай хориод жил уулзаж явлаа.. Онгодуудын бидэнд захьж хэлсэн үгийг та бүхэнд сонирхууляа::
-Өсийг өсөөр тайлдаггүй өршөөлөөр тайлдаг
-Онгод хэдий өндөрт суувч оройгоосоо биш ёроолоо нурдаг
Овоо хэдий нам боловч оройгоосоо өндөр болдог
-Бусдыг уучилж өршөөж яваа
-Үүрэх ёстой үйл гэж байдаг Үүрч дуусах
Өнгөрөөх ёстой үйл гэж байдаг Өнгөрөөж сурах
-Хараалыг дарж явснаас хариулдаггүй ээ.
Хар мууг хааж явсанаас буцааж явсангүйэ.

-Хөрөнгийг хүнээр биш хүчтэнээр мануулдаг.
Онгодын тайлал::: Дээр үед айл бүрд арслантай авдар байжээ. Авдарын нүүрэн дээр арслан байдаг нь нэг ёсны дом бөгөөд элбэг дэлбэг буян тогтдог байна.
Монголын нэг төгрөг дээр арслан байдаг нь ийм учиртай.

Сэдэв дөрөв:: Эрдэм
Амьдралаа авч явах чадвар ухааныг эрдэм гэнэ.
Монголэрдэм:: цаг агаарыг мэдэх, байгаль ертөнцийг тайлан унших,
Эдийг хулгайлж болно, Эрдмийг хулгайлж болохгүй.
Сурсан эрдмээ бусдад дамжуулж, сургаж, өвлүүлж болно.

Гэтэл манай үед их хаан, эх түүхийн талаар их мартагдсан байдаг аа..
Соц нийгмийн үед ямар их хаалгуулж байлаа үүнээс болоод яг үнэн түүхийг бид мартжээ.

Гэвч одоо бас маш олон монгол ухаан эргэж сэргэж байна. Монгол сэрэхүй гэдэг сайхан үгийг хэлдэг болжэээ..
2002 онд Төрийн гал голомтыг тахих ёслол гэж хийсэн. Энэ их том гайхалтай ажил болж , морь хүртэл сэтэрлэсэн
2006 онд 800 жилийн ой болсон..Наадмын өмнө 2006оны 7 сарын 4нд засгийн газар  Монголын толгой эрдэмтэдийг цуглуулаад санал асуулга авсан . Уг санал асуулга юу байсан гэхээр Төрийн ордны урд Чингис хаан, Өгөдэй хаан, Хубилай хааны хөшөөг суурилуулах гэж байна.. Чингис хаан бол Очирваань бурхны хойд дүр, Өгөөдэй хаан бол Жанрайсаг бурхны хойд дүр, Хубилай хаан бол Мандшир бурхны хойд дүр юмаа .. Энэ хойд дүрүүдийг амилуулж, залах хэрэгтэй талаар эрдэмтэдээс бурханч лам Пүрэвбат асуусан... Эрдэмтэд нэгэн дуугаар буруу шааж, төр шашин хоёрыг холих хэрэггүй гэж анхааруулсан.
Гэвч хэдхэн хоногийн дараа үүрээр бараг харанхуйд шахуу аривнайлж, тус хөшөө нарийг амилуулах ёслолыг бусдын нүднээс далд хийжээ.
Пүрэвбат 60 сая төгрөг авсан гэдэг юм билээ гэхдээ харанхуйд аривнайлсан юм ямар олиг байх бэ. Энэ бол муухай зүйл болсон ... Энийг та бүхэн мэдэх хэрэгтэй.
2010 онд улсын наадмаар анх удаа бөө нарыг цуглуулж бөөлүүлсэн.

Би бас хардаг юм ... Урьд нь монголчууд төрийн ордноо дандаа нар буруу тойрдог байсан .. одоо хоёр урсгалтай болгосноор нараа буруу ч гэсэн бас зөв бас тойрдог болсон юм шүү гэж ..

одоо бас сүүгээ өргөе гэж уриалдаг болжээ.. энэ жилийн цагаан сараар архигүй тэмдэглэлээ.. Ямар сайхан юм боловоо..

Бөө нартаа захих юм байнаа.. Уул усыг тахиж сүлдэж байгаа юм бол хадгаар модыг ороосноор мод тэр хэсэгтээ өсөлт нь зогсчихдогоо.. Олон модыг төмөр утсаар ороож, хадаг зүүсэн байсан .. Гэтэл мод өөрө өсөхөөр нөгөө төмөр утас дотор нь шигдэж орсон байсан нь юутай харамсалтай бэ..
Бөө хүн тахилга хийлээ л гэдэг гэтэл нуль хог байдаг .. энэ талаараа анхаараачээ.
Бас нэг зүйлс нь шашин хоорондын мөргөлдөөн болж сүсэгтэнгүүд нь хоорондоо талцсан байгаа нь юутай тэнэглэл бэ.

Чойжин буулгах::: Далай лам чойжин буулгаж ярилцдаг.. Гэхдээ энэ чойжинг сайн судлаж үзвээс манай монголын сахиус байгаа нь харагддаг .

Тайлга:::: Уул усны гомдолыг тайлах,

Тахилга::: Нутаг усаа тахиж дааж яваачээ гэж мөргөн гуйх
Хар сүлд тахих::: Сүр хүчийг дууддаг .. ухайлдаг
Цагаан сүлд тахих:::: Хишиг буян дуудах хурайлдаг..

Comments

  1. би бас энэ лекцэнд суусан. чөдрийн хаа урт богино байдаг гэж ярьж байсан

    ReplyDelete
    Replies
    1. тийм.. тэрийг бичсэн ухаантай ... чөдөр урт богино гэж бичсэн байна хаха ..

      Delete
  2. Сонирхолтой уншууштай лекц болсон байна. Очих боломжгүй болохоор юу яригдсаныг нь мэдээгүй байлаа. Баярлалаа

    ReplyDelete
    Replies
    1. их чухал яриа яригдсан байгаз

      Delete
  3. Bayarlalaa. Ingeed boloo yu? Uur yu yarisan be? Sonirholtoi bainaa. Ochij amjaagui.

    ReplyDelete
    Replies
    1. Хоёр цаг энийг яриад үлдсэн цагт нь асуултанд хариулсан ..
      би харин энийг бичих гэж хоёр гурван цаг болсышүү

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа