Ийм нэгэн явдал


Гадаадын хэдэн баагийтай ярилцсаар байгаад бүтээгдэхүүний эхний урьдчилгаа болох гурван мянга гаруй долларыг авахаар боллоо..
Мань нөхдүүд чэкээр явуулна гээд салдгүй ээ .. Чэкийн талаар голомтоос  асуутал үсрээд  л хоёр долоо хоног л болно гэжийна.
Тэгэхээр нь окла , илгээ илгээ гэж гадаад нөхөдрүүгээ хэллээ..
Ди Эйч Эл чинь мангарр хурдан юм байналээшт..  Африкийн орноос тав хоноод л  чэк аваад ирлээдээ ..
Чэк учир би наян гурван доллар төллөө ..
Эргэлзэх юмгүйгээр задалж үзлээ ... Бараг л мөнгөний үнэр үнэртээд гүй ээ мөн сайхан эд байнаа ..
Гэртээ хонууллаа... Баялагаа тогтоож байгаа нь тэр гээд..
Тэгээд маргааш нь чөлөө аваад банкруу давхилаа даа ..
Чэк нь аялалын чэк байсан учраас Голомт банк Дөчин таван хоног хүлээ гээд болдгүй ээ .
Бэлнээр авбал 1.5 хувь, дансаар авбал 1 хувь гэхээр нь данстай болчих санаатай өөрийн компанийн данс голомтод биш хаан банкинд байдгыг мэдлээ ..
Хаан банкруу давхилаа даа .. Миний бодож байсан хаан банкны салбарт очтол чи өөр газар дансаа нээлгэж байсын байна тэрэнлүүгээ оч гэжийна. Яагаад тэр салбарыг хайгаад байна гэхээр Компаниа хамтарч эзэмшдэг байхдаа компанийн данс хоёр гарын үсэгтэй байсын ..
Зөвхөн өөрийн гарын үсэгтэй болгоод янзаллаа.. Чэкээсээ мөнгөө авч энэ дансруугаа хийлгэе гэсэн чинь нөгөө салбар чинь хүүе хаая төв салбар дээр оч гэжийна. Энгээд гуравдах Хаан банкруугаа явжийгаам .. Тэгээд төв салбар  нь харин миний чэкийг харснаа уучлаарай аялалын чэк солиулахаа болиод нэг жил болжийна.. Бид энийг зөвшөөрөхгүй гэж байна..
Аль банк зөвшөөрдийн гэсэн чинь бусад банкуудаа зааж өгчийнаа ..
Эргээд л Голомтруугаа ... Голомтод долларын дансгүй учир бэлнээр авахаасдаа гээд материалаа бөглөж өглөө .. Хүлээж байгаарай гэжийна ..Ок гээд хүлээж байтал “ За таны мэдээллийг бид америкруу явуулдынмаа .. Та зуун наян хоног хүлээнэ “ гэдэг байнашт.. яагаад магаад болсон чинь дөчин таван хоног биш ээ зуун наян хоног уучлаарай болдымдаа ..
Кккк...
Мангар хөгжилтэй .. би тэгээд мөнгө гэдэг нэртэй копидсон цаас авсан юмшиг санагдчихлаа кэкэ .
Хэхэсээд байх юу байхуудээ ... Бүтдэг дээрээ унадаг новшийн зангандаа байгаам болвуу энэтэр гээд өчнөөн юм бодлоо..
Ойрд миний ажил хогын байнаа .. Нэг ажлаа дандаа хоёр хийжийна .
Зүгээр нэхэмжлэх авахад хүртэл цаад хүн нь нуль алдаа болгож хийж өгчийгаам.
Хачин байгааз..
Нөгөө айхтар хэзээ гарз гардаггүй хүн чинь арван мянган төгрөг хаясан.
Бас  гурван цагийн өмнө машинтай мөргөлдлөө... Зуун хувь нөгөө нөхрийн  буруу байсан ч гэсэн зүгээр байгаа миний амьдралд тэрийг хөөцөлдөх гэж мэгээд л хайран сайхан цагийг минь үрэн таран хийх нь дээ ..
Хогийн занганд амьдарч байгаамшиг л санагдаад болдгүй ээ..

Comments

  1. oo iim yum baidgiimoo, ter mongo harin arai udai yumaa kk

    ReplyDelete
    Replies
    1. Одоо би яахуу гайхаад л байна

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа