Ямар гарчигтай сэдэв байхуу??? Сэтгэлийн дэм

Би ямар гарчиг өгөхөө мэддэггүйээ.
хүчирхийлэл үү .. чадалгүй эмэгтэйчүүд гэх үү ..

өчдөр найзуудаараа буу халваа хөөрхий .. бага наснаас үерхэж сурсан найзууд биш э.
Харин саяхан танилцсан хэдэн сайхан хүүхнүүд байгаам..
Бөөн л сингли бүсгүйчүүд .. ярианы сэдэв эрчүүдийн талаар ..
өөрт тохиолдсон явдал, магадгүй миний зөв биздээ гэж асуугаад л ..
нэг охин сэтгэл их л зовсон бололтой найзуудаа би гэртээ харьчий тэх үү гээд л ..
бид нар:::
зааааааааа хөгширчөөд хөлөө хориулаад  л байхдаа яады ухааны юм яриад л .
сүүлрүүгээ нөхрийнх нь талаар яриад л .. нөгөөдөх нь байнга дахин дахин утасдаал ..
хэцүүдэж байгааг нь бид мэдэж байсан ч гэсэн яах билээдээ .. сэтгэлийг нь маш их дэмжихээс илүү юм хийж чадсангүй..
нөхөр нь салаад нэг жил болж байгаа гэнэ ..
ерөөсөө харьцдаггүй ерөөсөө тоодоггүй байснаа долоо хоногын өмнөөс л гэнэт ухаан орж “ чи минь  надад хэрэгтэй, би үр хүүхэддээ хэрэгтэй, бид чинь амьдралаа босгох хэрэгтэй” гэж ирээд л ухаан орсын байх.
Тэгээд би уулзсан охидуудаа хүргэж өглөө .

Тэр охиныг хүргэж өгөх гээд хашааных нь буланд эргэж , би бүрр машинаа зогсоож амжаагүй байтал машины хаалга нээгдэж нөгөө охиныг сап хийгээд л өргөөд өөрийнхөө машинруу чихэж аваад л явчихлаа ..
Хэдхэн секунтэд болсон  энэ асуудал үлдсэн би болон бас нэг охинд миар хүнд дарамт болж таарлаа.. ямар зэвүүн байнаа гэхээс өөр үг бид хэлж чадсангүй.
Тэр охин хүчин мөхөстсөн шиг бид хоёрт хамгаалах хүчин мөхөстлөө.
Цэвэр ангайгаад хоцорч байгаадаа өөрийгөө одоо болтол буруутгаад барсангүйэ.
Эмэгтэй хүн ямар хэцүүм бэ .. ямар хэцүү байдымбэ..
Бид нар сохроор дурлаад өөр аргагүй замыг олж харахаа байгаа байдагт энэ эм хүйстэн болсны буруу юмшиг..
Би гэхэд ТЭР гэдэг нөхөрт өчнөөн зодуулдаг байсан мөртлөө ГЭРЛЭНЭ гэдэг итгэл үнэмшлийн дор удахгүй сайхан болно гэж ТЭСЭХ гэсэн сонголтыг хийцэн нилээн явж байснаа АРААРАА ТАВИУЛААД л гэнэт ухаан орж салж байсан удаатай.
Азтай нь гэвэл ТЭР зүгээр намайг хаяад инээд алдаад яваад өгсөнд л байгаам...
Би ЗА ЯАХУУ ӨРШӨӨЕ гэж бодсоор, гэхдээ хэлээгүй өөрийгөө татсаар нэг юм салж байсан удаатай.
Өчдөр тэр байдал яг л миний нөгөө сохроор туулж байсан амьдрал..
Эрчүүд араар тавих нь ойлгомжтой гэдгийг би хүлээн зөвшөөрдөг өө ..
Гэхдээ баригдахгүй цэвэрхэн хийчихэж яагаад болохгүй гэж , алдаа гаргасныг нь эхнэр чинь яагаад үүрч байх ёстой гэж, тэр гомдох яагаад эрхгүй гэж, чи л салахгүй гэвэл заавал гэрлэх ёстой гэж..яагаад заавал чиний харцан дээр хөдөлж байх ёстой гэж..
Нийгэмд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй болсныг бид бэлхнээ харж байна.. өчнөөн хэрэг гарч байна шүүдээ ..киног нь ч бид нар үзлээ..
Бидний өвөг дээдэс сургаж байснаас зодож байсангүй э. Энэ бүхэн хүчирхийлэл зөвхөн тэнгэрлэг заяат нөгөө улсуудынх нь ухаан нь шаланд бууснаас л болж байгаамм..
Би тэгээд яагаад эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх болов гэдэг дээр өөрийн бодсон гаргалгаагаа бичье.
-          Өөрийг нь хамгаалах ар тал байхгүй .. түүнийг хамгаалах ах дүүс  байхгүйгээс... хүчгүйг нь ашиглаж нөгөөдүүл нь даварч байгаа
-          Сэтгэлийн хөөрөлтэй гэрлэснээс.. төрсөн гэр бүлээс хурдан хүнтэй суу гэдэг ямар нэгэн даралт шахалтаас болж хурдхан гэрлэхийг илүүд үзэж байна.
-          Эмэгтэйчүүд санхүүгээ барьдгүйгээс,,, энэний нэг жишээ бол би байна .. толгой дээрээ цэвэр гаргаснаас болоод энэ бизнесийг нураасан..
-          Өрөвч ханддагаас... анхнаас нь жижигрүүлэх шаардлагатай байсан.. жишээлбэл нэг зодуулчаад тэрийгээ бусдаас нуух ч гэдэг юм уу тэр хүнийг шийтгэлгүй орхисноос
-          Анхны зодуурын дараа дараагийнх дараагийнх гэж заавал байдгыг ухаараагүйгээс. Боломжгүй байдлыг ойлгохгүй болно бүтнэ гэж явснаас... энэ байдал улам даймжирвал насаараа зодуулна гэж ойлгохгүйгээс.
-          Өөрийгөө зөв ойлгуулахгүй байдлаас .. жишээлбэл улам уурыг нь хүргээд байдаг тал эмэгтэйчүүдэд байна .. яг уулзаад би өөр хүнтэй явалдаагүй гэдгээ баталгаажуулахгүй харин явалдаад байгаамшиг сэтгэгдэл төрүүлж байгаагаас
-          Төр засгийн хамгаалалт байдаггүй нь  хамгийн хачирхалтай. Хамгийн аймарр... гэтэл гадаадад яадаг билээ .. гэтэл манайд бол тийм биш байгаа нь хамгийн аймарр.. бодит жишээ гэвэл заазуурдуулсан хүү байнашт.
Ер нь эцэст нь хэлэхэд чи л өөрийгөө хайрлахгүйм бол хүн чамайг хайрлахгүй шүүдээ .. гэдгийг  л хэлмээр байна ..
Эмэгтэйчүүд бид хүүхдэд уягддаг нь ямар гачлантай юм бэ. Үр  хүүхдийнхээ төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй энэ СУЛ бас ХҮЧТЭЙ байдлыг минь ашиглаж энэ эрчүүд толгой дээр минь гагнаж байна шдээ ..
Би боддын .. эрэгтэй хүнийг багаас нь хайрлаж эрхлүүлж өсгөвөл хайрлуулж мэддэг хүн өөрөө дараа нь хайрлаж мэддэг болно.
За  тэгвэл эрэгтэй хүүхдийг яаж хүчирхийлэгч биш болгох бэ ... жаахан тактик бичий
-эмэгтэй хүнийг хамгаалж байх ёстой гэдгийг ойлгуулах
-эмэгтэй хүнд гар хүрч болохгүй гэдгийг эцэг нь өөрөө хэлэх
- хар багаас нь хайр амтлуулж эрхлүүлж өсгөх
-хүчирхийллийг харуулж болохгүй
- өөрийн хамаатан эгч дүүдээ хайр халамж хамгаалж сурах
Энэ хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд ганцхан нэг эмэгтэйг хамгаалаад өнгөрөх биш харин нийгмийн сэтгэлзүйг тэр чигт  нь өөрчлөх хэрэгтэй байна.
Бүхэл бүтэн хүчирхийллийн нэг үе явах хэрэгтэй байгаам..
Өрөөр хэлбэл одоо хүчирхийлээд сурчихсан хүмүүсээс хохирогч нарыг хамгаалах.
Шинэ өсөж буй залуу үеийг хүүхэд байхаас нь сэтгэл зүйг нь өөрчлөх.
Энэ бүхэнтэй хүчтэй тэмцэж эхэлбээс үр дүн нь маш хурдтай гарна гэдэгт би маш итгэлтэй байна.
Яагаад гэвэл энэ бүх хүчирхийлллийг тэвчин , ямар нэгэн гэрэл хүлээж суугаа хүмүүс тэсэн яадан хүлээж суугаа..
Би өөрийн хувьд хүчирхийлэллтэй яаж тэмцэж байна бэ?
Энэ бүхнийг би өөрийн нүдээр үзчихсэн , бүр үзэн ядчихсан учраас одоохондоо ямарваа нэгэн сэтгэлийн дэм хэрэгтэй байгаа хүнд сэтгэлийн дэм өгөхийг хичээж, ярилцах боломж байвал цаг гарган ярилцдаг юм.

Тэрбумтан болвол энэ олон эмэгтэйчүүдйин амьдралыг чадлаараа өөднь татаж гэрэлт ирээдүй харуулна гэж би бас дотроо их боддынмаа 

 Хэцүү байх үед сэтгэлийн дэм шиг сайхан зүйл хаана байна.

Comments

  1. chi xamgiin tom shaltgaaniig ni orxijee, emegteichyyd bid jinxeneesee xairlaj chaddag boloxoor uuchlaad bdag yum. Erchyyd xarin yyniig ynelj xairlax bish xarin ashigladag.

    ReplyDelete
    Replies
    1. харин тйм ээ.. амьдралын төлөө зүтгэх чадвартай залуус л дутагдаж байнадаа

      Delete
  2. дажгүй бичжээ. нийгэм хэцүү болоод, улам л харгис болоод байхынмаа. одооны өсвөр үеийн хөвгүүд охидыг хайрлаж хүндэлж байгаа болов уу, би нэг л итгэлтэй биш байна.
    тэдний үзэж харж сонсож байгаа зүйлүүдийг бодохоор л... томчууд бид ямар дууриал болж байгаа билээ. адаглаад нэг нэгнээ хуурах, нэг нэгнээ тоох ч үгүй доромжлох бол энүүхэнд байгаа шүү дээ.

    ReplyDelete
  3. охид ч бас муусайн эрчүүд гэсэн хандлага доор л өсөж байж мэдэх юм

    ReplyDelete
  4. bie bienee hundleh, itgeh, hairlah heregtei bh. Ali ali n l adilhan amidraliin tuluu zutgej bhd saad berhsheel zunduu tohioldono. Ter bolgoniig hajuugiin hatgaasguigeer, hoorondoo heleltsej, buruu zuvuu yarij bh n chuhal bh. Ehner hun n nuhruu ail geriin ezen, urhiin terguun gsn handlagaar handaj, Nuhur hun n ehneree eejeesee yalgaagui gj sanaj bie bienee l hundleh heregtei bh Mongol ulamjlalaar bl. Boldog bl Solongos kino, arhi-g l hyazgaarlamaar bgam da. Uchigdriin uilees l unuudur burdej, unuugiin uilees l margaash bii blh uchraas unuudur l bii bolson asuudluudiig tsegtslehgui bl margaash bs l heveeree bj medeh yum shuu.

    ReplyDelete
    Replies
    1. чи яг үнэн хэллээ...
      үнэхээйр сайхан үгийгхэллээ..
      би энийг чинь хэлэх гээд л муйхарлаад байгаа хэрэгн шүүдээ ..

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа