Wednesday, October 2, 2013

Ойрд сонин юутайв...

Ойрд сонин юутайв...
Эрээн явчаад ирлээ ... Эрээнд үнэндээ үзий гэсэн ч юу ч алго...
Хятадуудтай ярилцлаа .. Ойрд монголчууд ирэхгүй энэ жил наймаа муу байнаа гэсээр  хятадууд сууж байна.
Бидний зорилго хуримын даашинз байлаа .. Монголд 850мянга гэж байга хуримын даашинзнууд 850аас 1300 юань хүртэл байдын байна.
Бас шинэ зээл хуучин зээл дээр лангуу авахад шинэ зээл арван мянга, хуучин зээл таван мянган юаний түрээс авдаг гэнэ .. Монголчууд ойрд ирэхгүй энэ жил наймаа их муу байнаа гэж олон хүн хэлж байна. Өрвийтлөө л хятадуудтай чалчлаа ..
Нэг жил гаруй чаталж байгаа өвөрмонголтойгоо биетээр уулзав. Харин их дажгүй хүн байна .. надад хөөрхий минь туслая гэж байхад нь би дандаа л тэнэг тэнэг юм ярьж, чи намайг хулхидах гэж байна би хужаагаар ярьж чаднаа гэсэн байртай байдаг байлаа хөөрхий ..
Гэтэл их дажгүй сайн хүн байна .. Эрээнд нилээн их наймаа хийдэг, голцуу монголчуудын ачаа барааг зөөдөг, эрээндээ нэр хүндийг олсон хүн байна..
Би ч муу санаалаад Монгол буцахдаа машиндаа суухаас өмнө л уулзая гэж хэллээ...
Ямар ч хүн байхын билээ .. би бас юу юугүй уулзаад байх нь хаашайен тээ ..
Хүнсний үйлдвэрийн төхөөрөмж зардаг гайгүй газруудаар явлаа .. газрууд гэж дэлгүүрүүд юмдаа ... хамгийн их төхөөрөмж зардаг нь хуучин зээлийн үүдэн дээр байдын байна ..
Эгч үнэнийг хэлэхэд надтай хамтарсангүй ээ.. ЯАхуу яахуу гээд цаашаа хараад л зүтгэж байлаа ..
Ах хүү надад шарх шүүгээ, миксэр өгнө гэсн болохоор элдэв шалдав юм авсангүй, дан жижиг сажиг юм авлаа.. тэгсэн хэрнээ бас 2000юань үрсэн шүү..
Би өөрийнхөө мөнгөнд тааруулаад явсан болохоор мөнгөө үрэхгүй байхыг хичээсэн..
Эрээн бол үйлдвэрлэл байхгүй орон юм билээ ..Дан захиалга аваад цаашаагаа захина  гэсэн байртай..
Тиймэрхүү байна.
Ирэнгүүтээ байр энэтэр хайлаа .. хүн амьтантай уулзлаа ..
Нэг тогооч залуутай танилцсын .. их сайн хүн шиг санагдваа ..тэрийг шүтчихдын байгааздээ ..
Ганц байгаа чимх  мэдлэгээ ярьчихаа шахаагүй нь аз юм болсоонн... Цаашдын санаа нь маниас нь мөнгө нэхэж байсын байналээ .. Би тэр аймарр тойруу яриаг нь ойлгохгүй ангайгаад л байсан байгаам..
Нэг охины хажууд манийгаа аймарр хийж байнаа ..ерөнхийдөө чи бол ядуу хүн шүүдээ гэсэн байдлаар харж байсан, хүний өмнө юмгүй царайлаад байх чинь ямар хэцүү байдгым бээ..
Гэхдээ би уруу царайлаагүй... чааваас даа гэж инээд л хүрлээ ..
Мөнгөнөөс илүү нөхөрлөлийг хүндэлдэг болохоос мөнгийг үнэндээ хүндэлж явсангүй ээ.
За тэр яахуу ..
Саяхан тэмцэн барин өөрийнхөө сүүлчийн мөнгийг шавхаж байгаад байр хөлсөлж авлаа ..
Сарын таван зуун мянга юм аа ..гаднах орчин нь жаахан шороо тоостой боловч, цэвэрлэх тусам хайр хүрээд байхын ..
Тэгээд дахиад л хөрөнгө мөнгөний асуудал тулгарч, нэг найзаасаа тусламж хүслээ..
Мань хүн надад туслахыг хүсэж байсан боловч дахиад л би нэг алдаагаа хийлээ..
Нэгдүгээрт миний бодол аль хэдийн бодоод дуусчихсан, хийе гээд эхэлчихсэн учраас тэр болгоныг тайлбарлаад тайлбарлаад нөгөө хүн маань бэлэн биш байв..
Хүн нь бэлэн биш учраас мөнгө гаргана гэж аман дээрээ яривч эргэлзэж байгаа нь илт байсан ..
Энэ бүхнийг дахиад л тооцож үзэлгүй, өөр шигээ сэтгэсэн нь миний алдаа боллоо..
Хамаг мөнгөө түрээсэнд өгчихсөн.. тэгээд ахаасаа хэлээд байсан төхөөрөмжийг нь авах гэтэл шарх шүүгээ байсан боловч миксэрний оронд гурил хэрчигч байв..
Дахиад л бөөн асуудал... мөнгөгүй тэгээд төхөөрөмжгүй харин байрны түрээс яваад байх хэрэг болж таарлаа..
Гэтэл санамсаргүй байж байгаад нэг эгчтэй таарснаар хөөрхөн томоохон хоосон зах зээл олж харав.. Асар их баярлав.
Бөөн юм болж байж, машин явах боломжгүй байрнаас шарх шүүгээг татан гаргалаа..
Тээвэрт хорин мянга, грушикт хорин мянга зарцуулав.
Гэтэл шарх шүүгээгээ цехрүүгээ аваачтал хаалгаар багтахгүй болж таарлаа... бас цонхоор..
Хаалгаа рамаар нь салгаад хуучин цэх нь оруулдаг байсан гэнэ . харуул ах чи харин хүн олж хаалгаа рамаараа салга... би харин өргөхөд нь туслана гэж амаллаа..
Утасны дугаараасаа туслаж болох хүмүүсийг харсан боловч би ямар найз залуутай биш надад туслах хүний шаанс байсангүй .. гайгүй болвуу гэсэн хоёр хүнээс гуйсан боловч ирнэ гэчээд ирээгүй юм..
Шарх шүүгээгээ цехэд оруулаад гурав хонож байна, яаж байна гэж асуухгүйг бодохоор би тэр хүмүүст тийм их туслаж байгаагүй бололтой..
Эрэгтэй хүмүүст захиж хэлэхэд эмэгтэй хүн чадал муутай болохоор та бүхэн чадах чинээгээрээ хүнд юмыг нь өргөж, эсвэл эр хүний хийх ёстой хүчний ажлыг нь хийж өгч байгаарай гэж уриалмаар байна.
Мөнгөний асуудлыг энгэж шийдсэн юм.. Анх нарийн боовны цэхийг хамтарна гурван саяыг өгнө гэж амлаж байсан залуугаасааа гуйлаа .. тэр надтай хамтарна гэчээд нилээн их удсан боловч хамтраагүй юм.. харин дараа нь надад гурван саяаа зээлүүлнэ гэж амалсан боловч ар гэрийн шалтгаан гарлаа гээд зээлүүлээгүй юм .. Өвөл тийшээ зээлүүляа гэж амласан бөгөөд энэ удаа би шууд л гуйлаа .. Гурван саяыг гуйлаа .. өгөх шинжгүй байлаа .. Нэг саяыг зөвшөөрүүлж чадлаа...
Чадсан байх гэж найдаж байна.. Энэ долоо хоногын тавдах өдөр өгнө гэсн..
Ажлын газрынхаа нягтланруу мэссэжлээ .. тэгсэн 25нд цалин буухымшиг байна..
Энэ ажлаас халагдсаны дараа цалинг нь ямар системтэй өгөөд байдгыг ер ойлгохгүй юм ..
Уг нь гурван сарын тэтгэмж өгөх байх гэж найдсан боловч нэг сарын тэтгэмж өгсөнөөр моторны доороос гоожоод байгаа тосыг янзлуулж чадахгүй явж байгаа хэвээр..
Төслөөс хэдэн төгрөг өгнө , ажлаасаа халагдахдаа санаа битгий зовоо араас нь өгнө гэж хэлэх боловч би лав итгэхгүй байна..
Намайг ажлаас халагдсаны дараа шинэ оффис энэтэр барьсан болохоор нилээн олон хүнийг халсан гэнэ ..би бол бэлтгэлтэй байж байгаад халагдсан.. харин тэдгээр хүмүүсийг бэлэн биш байхад нь шууд халсан нь ямар харамсалтай бэ..
Хүний ажлыг хийнэ гэдэг иймэрхүү.. би гэхэд жишээлбэл нуль ядаргаа, тархи толгой өвддөг, бас нуруу нугас өвддөг, сульдак болсн байх жишээний ..
Төслийн нээлтэн дээр миний нүд автоматаар анилдаж байсан гэж бариачид хэлсэн чинь цус харвадын тэгэж байгаад гэх гээд байналээшт.
Нүдний зовхи зүгээр л унаад байгаамчэн..
Ажлаас халагдахад би нилээн их мөнгөтэй бараг л шууд л хүссэн юмаа хурдхан хийчих болвуу гэж бодсон чинь мөнгө гэж үнэхээр хүчтэй юмаа ..
Биширч байна .. мөнгийг .. гайхалтай эд байна шүү чи ..
За тэгээд маргааш хаалгыг чинь нээгээд шарх шүүгээг чинь оруулаад өгий гэж амлаж байсан залуусыг хүлээх гээд би цехрүү арван цагт машинтайгаа хөдөлсөн боловч би өөрөө яаруу хүн болохоор үнэхээр тэднийг ирнэ гэж итгэж өгөхгүй байв..
Би шууд аавруу залгалаа... энгэж туслаач гэж хэллээ ..
Аав ойлгосон ойлгоогүй шууд л машин суугаад хөдөлсөн юм.
Би халтайсан цэх дээрээ очоод учир явдалаа бүгдийг нь хэлж, энэ шарх шүүгээг оруулж өгөхийг шаардав.. Ээжтэй би өдөр болгон нарийн боовны цэхээс болж муудалцаж байгаа болохоор аавтай бас муудалцахад бэлдэж байтал харин аав тэгсэнгүй ..
Бүр ч намайг дэмжиж хамтарч ажиллахаар болов. Тэр ч бүү хэл надтай уралдаж шал угаасан гээч..
Бүх асуудлаа би хэллээ... Мөнгөөр туслаж, хамтарч ажиллана.. доороо ажилчид авбал энгэж хандана тэгэж хандана гэж амлаж байна..
Гайхалтай аавтай гэдгээ ойлголоо.. аймар баярлаж байна.
Өнөөдөр нэг том асуудлаа шийдлээ .. нарийн боовны хөөлгөгч, миксэр энэтэрээ шийдлээ .. Эгч хүнээс авах өрнийхөө оронд тоног төхөөрөмж авна гэж ярилцаад надад өгөхөөр болж байх шиг байна . мөнгийг нь дараа нь өгнө биздээ ..эхний ээлжинд гал унтраах маягаар..
За энгэхээр төхөөрөмж, байр, эргэлтийн мөнгөө шийдвэрлэчихлээ ..
Харин технологич..
Мундаг сайхан бүтээгдэхүүн хийж байж л зах зээл дээр гарна гэхээс ердийн нарийн боов хиймээргүй байна..
Эхний залуу бол ерөнхийдөө нооль болсон.. би учрыг нь мэдэхгүй байж тэрний шаардлагад нийцүүлж байж чадку, нэгдүгээрт хөрөнгө хоёрдугаарт итгэх итгэл алго.
Өчигдөр мундаг хүнтэй уулзсан. Би  хоёр санал тавьсан.. ерөнхийдөө өөртөө би их итгэлтэй байгаа болохоор их найдлага тавьж байна .. гэхдээ хүн болгон надтай хамтарна, миний үгийг дагана гэж юу байхуудээ .. хүлээжил сууя..
Үнэхээр тэр хүнтэй хамтарч чадвал, би үнэхээр их хичээх болно. Алтан боломж олдож байгаа энэ бүхэнд өчнөөн л бэлдлээ .. чадах хэрэгтэй байна даа Тэрбумтан минь..
Ээж өдөр болгон үглэж яншиж байна ..
Өнөөдөр нэт тавиулж чадсангүйдээ гэхэд чи хар ажилчин болохымчин нэтээр яады .. дуугай гурилаа зуураад хэвтэж бай чи гэх мэт үгээр идэж байна .
Аймарр ядаргаатай байнаа ..
Манай нэг хамаатан махны наймаагаар өдөрт хоёр  саяыг олдог гэж дуулангуутаа тийм их юм хиймээр байгаам бол махны наймаа хий гэж шахах болов.. учир нь би махны наймааны талаар нилээн их мэдлэгтэй болохоор шууд шахаж байгаа нь тэр..
Аав тэтгэвэрт байдаг болохоор аавыг дагуулаад махны талаар судаллаа .. махны наймаа бол нилээн дажгүй ашигтай юм байна .. гол нь махаа таних асуудал байна ..
Би танихгүй байхад аав бас танихгүй .. морь харснаа шүдийг нь тоолно доо гэх мэт ярихад .. шүдйг нь тоолж байгаад хуруугаа хазуулбал яана гэж би бодох гэх мэт..
За тэгээд хамгийн том асуудал нь авсан малаа бойд өгөх нь хамгийн аймар ажил юмаа..
Аав бид хоёр нилээн хэдэн бойг үзсэн. Надаас илүү аав айдаг наасн..
Тэр бойнд том хашаан дотор хүмүүс өөрийн худалдаж авсан малаа зөөж оруулна, тэгэнгүүт цус нөжөнд хутгалдсан хутга зүүсэн эртний үеийн маньяак кинон дээр гардаг шиг хүмүүс нэг нэгээр нь чирээд байшинруу оруулна.. ямаа ямар муухай орилдын бээ .. тэгээд тэр хашаанд нь айл байхын .. айлын баахан жижиг хүүхдүүд наашаа цаашаа тоглоод л байхын ..
Хамгийн инээдтэйн юу байсан гээч ... хонь ямааг бойлохдоо 1500 төгрөгөөр бойлдог байвал яахуу ..
Бод малыг болохоор 12000 төгрөгөөр бойлдог наасн.. аймшигтай..
Ээжийн шуналаас болж шал дэмий юм очиж үзэж байгаа байхгүй юу .. Ээжид энэ бойгын талаар ярьж өгсөн чинь чичиржил байна .. юм хийх амар биш ээ .. ажил хүнийг голнуу гэхээс хүн ажлыг голохгүй ээ гэж ..
Тэгээд аягүй аймар хөдөөнөөс тууж ирсэн малаа бойгын хашаанд хоёр гурав хонуулаад байгаам ..
Тэр хонь нь бусдыгаа алуулж байхыг хараад л сууж байхын гэнэ ..
Заза тэнэгтэх яахуу ..

Ээжийг харахаар сэтгэлээр унаад байхынмаа .. ядаргаатайн.. мөнхөд L  чи тэнэгтсэн шүү, хар ажилчин болох замыг сонгосон шүү гэсэн харцаар хараад л .

7 comments:

  1. Ажмилтанд хүрэх зам шулуун байдаггүй гэдэг. Ард гарчихаад нуруугаа үүрээд алхах цаг бас тийм ч удаан биш гэж ярилцдаг. Амжилт хүсье. Технологчийн хувьд туршлагатай хүн хайхаасаа илүү дөрөө олсон цаашаа өрсөлдөх үргэлжлүүлэх сонирхолтой байгаа залуу халуун хүнийг хайвал ашигтай байхын бол уу гэж бодно доо.

    ReplyDelete
    Replies
    1. баярлалаа тийм хүнийг одоо олку л байна шүүдээ хөө

      Delete
  2. yuniih n har ajilchin baihav dee, neg yumaa barij avaad terendee garshaad ooriin gesen uilchluulegchtei boloh chin ene zah zeeliin gol zarchim bizdee. hun yu sain hiij chaddag bna, terigee busdaas sain, hurdan, chanartai g.m busdaas l iluu hiij baival teriigee dagnaal yavbal amjiltand hurnee naizaa. eej chin daraa n anduursan bnaa gedgee oilgoh baihaa. dairaad bai ;)

    ReplyDelete
    Replies
    1. bayrlalala naizaa bayrlalalaa

      Delete
    2. Тэмүүлэлтэй охинтойдоо баярлах хэрэгтэй ээж нь, гэхдээ чамайг зүгээр л нэг нарийн боовны цех ажиллуулдаг хүүхэд болгох гэж урагшаа сургууль явуулаагүй гэж бухимдаж байгаа биз дээ, мундаг охин болно гэсэн хүлээлт өөрчлөгдөхөөр ээж нь бухимдах нь зөвөө.

      тэглээ гээд ээждээ гомдох хэрэггүй, чамайг үүнээс сайн явахыг мэдэх болохоор хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хэрэг.

      зорьсондоо хүрэх тэмүүлэл байгаа нь сайн хэрэг. чи чаднаа, чи чадахгүй бол хэн чадах билээ дээ, миний хувьд зөвлөхөд:

      нарийн боовны технологич юу юуг хийж чаддаг вэ, би бол тийм нарийн мэргэжил биш гэж бодном. тиймээс уул нь сургалтанд нь суух юмуу, өөрөө тэр талын мэдлэгтэй болчуул тийм хүн хайх, тэрний амыг харахгүй өөрөө л универсаль мэргэжилтэн болчихмоор санагдлаа ;)

      Delete
    3. сайн байнуу .. ээжийн зөвөө .. би тэр технологичоо халчихсан ккк

      Delete
  3. DR IREDIA Эцэггүй эцгийн адил юм. Миний амьдрал миний хаана мэдэж байсан нь хэзээ ч сэтгэл дундуур байсан юм .... Би үнэхээр миний гэрлэлт нь өөрчлөлт хийж эдгээр итгэдэг ч, би хэзээ ч салж, бидний 10 жилийн гэрлэлтийг дуусгавар дараа миний нөхөр ноён Морган хамт байх болно гэдгийг би бодол үүнийг хэзээ ч Миний нөхөр надад хүртэл хугалсан үед эхэлж ..... Миний нэр Польш Морган ЖЕЙН боловч гэрлэж, АНУ-ын Калифорни амьдарч чадсан.
    Тэр надад гэр бүл салсан, би үүрд миний гэрлэлт алдсан гэж бодсон учраас би маш их сэтгэл дундуур байсан өмнө нь миний нөхөр, би ... 10 жилийн турш хамт байсан би байх миний нөхөр гэртээ намайг авчрах нь таалагдахын тулд чадах бүхнээ хийсэн боловч бүх хоосон .. Би нөхөр гэрээс намайг хүсдэг, учир нь би байх нь миний гэрийн таатай биш байсан, учир нь байх хаана ч байх байсан юм, учир нь миний төрөөс хол явах байсан, би нэг нь Чикаго дахь уурхайн найздаа явах шөнө би авчрахад нь туслах гэсэн сайн алдаа Кастер үр дүнг хайж байсан буцаж алдсан амраг-ийн нөхөр, Би DR IREDIA хэмээх сайн алдаа Кастер тухай, АНУ-ын Техасын Huston-аас Santana Valdez хуваалцсан байсан сонирхолтой түүхийг олж, тэрээр хэрхэн тусалсан гэртээ нөхөр нь авахад түүнийг, би түүнийг холбоо нь туршиж үзэхэд тавихаар шийдсэн ... тэр би эдгээр л хэвийн байсан эхний үед бодож, тэр би дараа нөхрийг минь буцааж авах гэж байгаа юм гэж надад хэлсэн .. буцааж намайг хариуд нь 28hours хугацаа нь би одоо ч түүнд эргэлзэж .... Гэвч би эдгээр буцааж алдсан хайрлагч авчрахад нь тусалдаг сайн алдаа Кастер байгаа бүх орчлон миний туршлага илэрхийлэх би эдгээр сайн мэдээг хуваалцаж байна гэж өнөөдөр юм. Би нөхөр, миний 3 хүүхэдтэй, Терри, JENIFER Жефф ... ИХ DR IREDIA хамт аз жаргалтай байна, би буцаж манай гэр бүлийг авч надад туслах баярлалаа .... өөрийн и-мэйл хаяг drirediaherbalhome@gmail.com байна
    Та тэнд эдгээр асуудлын аль нэг замаар явж байгаа бол
    доор жагсаав:
    1) та өөрийн EX хүсэж байгаа бол.
    (2) Хэрэв та муу мөрөөдөл байлгах уу.
    (3) Хэрэв та албан дэмжих хүсч байна.
    (4) Та дараа ажиллуулах эмэгтэй / эрэгтэй байна.
    (5) Хэрэв та хүсэж байгаа бол хүүхэд.
    (6) танд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй бол.
    (7) Хэрэв та ХДХВ-ийн халдвартай, та эмчлэх гэж хүсэж байгаа бол.
    Нэн даруй шийдвэрлэх нь одоо түүнийг Холбоо барих чиний
    асуудал drirediaherbalhome@gmail.com

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа