Юу болсон бэ гэвэл.... Гучин нэгэн.



Гучны орой би олон газарлуу утасдаж торт чинь дуусч байнуу,,, үлдэгдэл үлдээхгүй шүү,, үлдээхээр бол маш хурдан өгөөдөх гэж ярилаа ..
Ганц хүн нь эргүүлж өгсөн .. бусад нь бол нам зарсан кк..
Гучин нэгний арван хоёр цагт 55 ширхэг торт эргүүлж авдын байна..
Бид хоёр ч сандраад л зөөж байтал “Юундаа яардаг байнаа” гэж эргүүлж өгч байгаа хүн хэлээд байхын.. аягүй сонин ..
Танар боддоо.. гучин нэгний өдрийн хамаг цаг өнгөрчөөд байхад тавин таван тортыг маань эргүүлж өгчөөд тийм үг хэлээд сууж байдаг хүн байдаг л юм байна цаана чинь.
Тавин таван тортоо бариад нарантуул жирийлээ ..
Очтол юун машин бараг хоосон шахуу сийрэг байна .. Гучинд чинь алалцаж байсан газар сийрэг шахуу ..
Айлаа .. хүн бараг байхгүй юм бишүү.. Орой юмаа бэлдэж байдаг арчаагүй баагий гэж хаана байхуудээ чааваас..
 Супермаркэтд арван торт л өгөв... бүррр сэтгэлээр уналаа .. Нарантуулын үүдрүү дөчин тавыгаа бариад очив..
Үүдэнд суудаг хүнд бас өчдөрийн заруулах гээд өгсөн дөч таваид торт..
Аймаррр.. сонсогдож байгаамчин.. Заяа захиалгын тортнууд хүргэнэ гээд би машинаас нь буулгаж байтал нөгөө арвыг чинь зарчлаа хурдан аваад ир гээд залгаж байна.
Хорин тавыг нь нарантуулын үүдэн дээр буулгаад  хорийг нь супермаркэтд аваачиж өглөө .
Заяа захиалгынхаа тортуудыг цагт нь хүргэж өгнө гээд давхиад явлаа ..
Би жаахан амсхийж сууж байтал Супермаркэтээс дахиад хорийг авы гэж залгаж байна.
Нарантуулаас супермаркэт хүртэл нэг буудал гаруй зайг  хорин торттой яаж туулсан гэж бодноо..
Ажлын халтар хувцастай, хорин тортоо хайрцагт хийцэн, тэр хайрцаг нь аймарр салбайсан, хайрцагнаас унжиж байгаа скочноос уут залгаад чирсэн ч байх шиг..
Хөөрхөн хүнд юмыг чинь л чирээд л түрээд л явлаадаа ганцаараа..
Нарантуулын үүдэн дээр манай торт бас их шажигнаж байна шүү..
Амталгаа гээд тавьчихаарл хүмүүс шажигначихын..
Гэхдээ тэр амталгааг нь хараад надад их сэжиг хүрсээн..
Захын үүдэн дээр , тоос шороо бусгасан газар, урьд нь ямар ч хүн амталсын билээ тэрнээс нь амсацгаагаад л ,,, зарим нь бүр нэг зүсмийг шүүрч аваад л тэрийгээ их гоё гээд бодцон инээлдээд л ..
Илүү юм идчихлээ гэж бодоод байгаа бололтой.... аймарр сэжгийн наасн.зарим нэг хүнийг амсахаар би огих гээд байгаамчэн.
Гүй ээ тэгээд одоо яахуу.. амслаа гэвэл авч байгаа болохоор.
Зах арван хоёр гэхэд маш сийрэг болоод таван цаг гэхэд хүн бараг үлдэхгүй дуусч байгаа юм.
Ил задгай манайх шиг маш олон торт зарж байсан бөгөөд зарим нь бүр жүр үрийн хайрцагт тортоо хийгээд зарчдаг юмшиг байналээ ..
Жүр үрийн хайрцаг олоод тортоо хийчихэж байгаач ч гэх шиг.
Таван цагт харанхуй болоод л би хамаг мөнгөө татаад л ..
Кармаагаараа дүүрэн мөнгөтэй мөртлөө цэх хүртэл такси бариад явчихгүй захаас автобусны буудал хүртэл алхаад л ..
Нээх гоё гэрэлтэй, хосоороо явж байгаа бол мангарр романтик баймаар дулаахан тийм л орой..
Гучин нэгэн.. хүн болгон гартаа торт бариад алхаж байгаа харагдахын..
Би гэдэг хүн 2013 оны үр дүнгээ дүгнээд, 2014 оны үр өгөөжийг төсөөлөөд л ..нарантуулын урдах гэрэлтэй гудмаар алхаад л..
Автобусанд суухад хүртэл мангаррр аз жаргалтай .. даанч ямарт нь суувал манай цэхрүү очих билээ гэж даанч мэддэггүйм байна. Машинаар явдгын гай ийм л байгааен.
Дамжсаар байгаад өргөө кино театрийн буудал дээр автобусаа солих гээд хүлээлээ .
Хүмүүс хос хосоороо алхаад л , хүн болгон гартаа торт бариастай, Баянголын үдэш болно гээд зарлаад л... хөгжим хангинаад л ..
Цэхийн урд тавьсан номер нь явдгүй машинаа халаагаад л гэртээ харилаа .. боломж байвал гэрт байгаа нөхдүүдийг аваад сүх талбай ороё доо гэж бодоод л иртэл хэн ч алго..
Над шиг наймаагүй хүмүүс чинь ажилаа хичээлээ тараад л гадуур юу болж байна гээд тандаад ороод ирдийн байнйа ..
Оройхон тийшээ бүгд ирээд л тэнд ийм юм болсон байна тэгэж алхаж байгаад ирлээ гээд л..
Тортоо яаж зарснаа баахан бахархаж ярьж байгаад л гоё хоол хийж идээд сүх талбай явцгаая гэж би өөрөө уриалж хүмүүс бүгд дэмжсэн боловч би ядраад заза болы дараа жил л үзий .. түрүү жил үзээ биздээ тийм ээ .. жаахан амрая гэж санал тавьснаар хүмүүс намайг ядарсныг ойлгоснуу .. “тиймээ тийм .. очоод хүйтэнд тухгүй шдээ” гэж аргалаад  салат хоолоо идээд шинэ он гарахыг хүлээлээ..
Элбэгээ үг хэлээд шинэ он гарч бие биендээ аз жаргал хүссэнээр шинэ оноо баяр хөөртэйгээр сайхан угтаж авлаа.

Comments

  1. Мундаг, эрч хүчтэй юмаа, бахархаж байна шүү

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа