Өөр бас юу болсон бэ гэвэл..


За энгээд хамаг болсон явдалаа сайхан тоочоод ярьлаа ..
Энэ ч аймарр гялалзуулах байхдаа гэсэн газар болохоор гялалзуулахгйү мөртлөө энэмуу ч дээ гэсэн газар болохоор гялалзтал зарж өгсөн..
Торт зарууляа гэхээр л хөргөгч авч өг л гэхийн аягүй гайтай..
Нэг авгай манайхыг хөргөгч авч өг гээд.. өдөрт зуун гаргаж байя энэтэр гэхийн.
Маниус ямар юмаараа чадхуу .. зуун торт аваачиж өгөх гэж байсан чинь наадах чинь зарж чадахгүй ээ энэ хүн зарж чадна гээд манай дөчин тортыг дор нь аваад мөнгийг нь өгчдийн байна.
Тэгэнгүүт нь авгайгийн утсыг авахыг болиод  жаран тортоо аваад цэхдээ ирчдийн байна.
Орой нь надруу  утасдаж залгаад чи яачуу? Гэж асуужийна. Би ч чадкунээ .. мөнгө байхгүй гэдэгээ хэллээ... хоёулаа  сүүлрүүгээ хөргөгчөө болиод аятайхан ажилладаггүй хүн харахад хөргөгчтэй юмшиг харагдахаар ямбий хөргөгч  хайх дээрээ тулаад...сүүлрүүгээ авгайгийн танилын эвдэрхий хөргөгчийг захдээр аваачиж өгөх талаар тохиролцоо хийж тортоо хөөрхөн борлуулсан шүү..тэгэхээр хөргөгчинд л байгаа бол сайн гэсэн үг биш хөргөгч өөрөө ажиллахгүй байдаг магадлал өндөр байгааз..
Голсон юм голд орно гэгчээр тэр голоод байсан авгай л нилээн хэдэн торт борлуулж өгч , дөчин торт авсан хүн мэр сэр арав хорийг л борлуулсаннн..
Хүмүүс юмыг нээх сонин авна .. одоо жишээлбэл нэг хүн торт ч юмуу бүтээгдэхүүн авлаа гэхэд хажууд нь зогсож байсан хүн худалдан авч байгаа хүнийг танихгүй ч гэсэн дагаж авдаг наасн.
Нэг хүн нь дагаад л эхлэнгүүт бусад нь бүгд дагаад л .. аягүй сонин..
Нөгөө намайг 360 өндөгтэй үлдээдэг нөхөр дараа нь царай алдаж ирсэн.. яахуу бүх хувцас энэтэрээ авяаа гэж ирсэн мөртлөө бид нар нилээн тохижсон, баахан хайрцаг тавьчихсан, том миксэртэй болчихсон, ажил ид дундаа өрнөж байхад орж ирсэн.
Юмнуудыг нь би баглаад бэлдчихсэн байсан боловч суугаад л байсан.
Гяс юмаа аваад л гарна биз.. аавтай яриад л .. аав яриад л ..
Ер нь юм чаддаггүй хүнийг өрөвдөөд байх хэрэггүйм билээ .. Чука эгч ид ажиллаж байсан болохоор тэрний өдөрт гаргадаг арван таван торт, Чукагийн өдөрт гаргадаг зуун тавин тортны хажууд бол нээрээ тэнгэр газар айн???
Би нэгч  нүдээрээ харалгүй байсаар байгаад гаргасандаа.. миний харснаар шууд л өөдөөс нь ажиллаад өгөөч гэж гуйна гэж бодсымшиг байгаам.. даанч би тэгээгүй л дээ..
Байр гэдэг үнэн асуудал болсон.. Мөнгө нэхэгдээдл .. бид нарт мөнгө байхгүй .. тэгсэн чинь эзэн нь шууд л за чи 12 сарын 17нд гараарай гэжийгаам .. баяр болох гэж байна .. ид сезон эхэлцэн байна .. би гэтэл гараад л явчихын гэнэ ... аягүй тэнэг наасн..
Би уг нь байрныхаа төлбөрийг 1 сар хүртэл хийчихсэн байсын .. барьцаа өгөхгүй байна гэж нэхээд ..
Манийг бол чичрүүлжийгаам чинь... гэхдээ ажаад байхад өөрөө их мөнгөгүй өрнөөс өрийн хооронд амьдардаг хүн юм билээ .. их том обьектой мөртлөө нөгөөдөх нь балгас болцон, тэрийгээ түрээсэлж мөнгө олдог ..
Жорлон бас бөглөөрөөстэй, бид нар бие засаж чадахгүй шинэ жил хүртэл хорь хоног гүрийсэн байхаа .. муу усаа байнга асгаастай .. ихэнхээ би муу ус  харж чадку байсан мөртлөө сүүлрүүгээ тоох ч гүй асгаж масгаад л ..
Тортны цэхэд байнга цэвэрлэгээ хэрэгтэй болохоор , усаа байн байн сольдог болохоор муу усны ихийг гарахыг яана... цэвэрлэхгүй хоёр гурван цаг болчуул шууд дэлбэрчихэж байгаамчин..
Платан шалтай болохоор арчаад л байвал гоё өнгө ороод л ..
Тэгсэн дээр байдаг жижүүрт нь бид нар торт өгсөн байхгүй юу .. Дараа нь захиралдаа хэлсэн үү яасн нөгөөдөх нь бараг л торт нэхэж орж ирээд л ... намайг л “чи тэнэг  байхгүй юу.. хүн чинь сэтгэлийн амьтан.. чи хэрвээ захирлаа тортны дээж амс гэсэн бол би бараг сарын түрээсийг чинь болих байсын” гэж мэгээд байсануу яав.
Заяа бид хоёр тэр хүнийг амьхандаа тийм санаатай юм яриад байхад  аанхаа аанхаа гэсэн мөртлөө тортноосо амсуулдаггүй наасн... гэхдээ хүн бол бас баавартай байх хэрэгтэйшт... мөнгөгүй байж болноо.. гол нь захирал хүн баавартай л байх хэрэгтэй ..торт нэхэж энэтэр ..гэтэл манаачид нь болхоор бид хоёр зүгээр л бэлэглэж байгаа байхгүй юу..
Миний блогыг уншдаг тэгээд тортыг чинь авьяа гээд нэг бүсгүй утасдсан .. би аймар баярласандаа хүргээд өгчмөөр л байсан .. даанч хүргэж өгөх завч  байгаагүй ... кк.. гэхддээ тэр бүсгүй дараа жил миний тортыг авах л байх..аваарай  энэтэр кк..

Миний нуруу мангар өвддөг болсон.. гэхдээ яахуу жаахан ажил хийчихээр л дээ .. шинэ жил өнгөрлөө би шууд хэдэн өдөр сайхйан амарч хэвтсээн.. тэгэхгүй бол голоороо өвдөөд гүй ээ мөн хэцүү байсаннн..одоо ч жаахан юм хийхээр л нуруу өвдөөстэй..
Заяа мангаррр ажилсаг.. би хажууд нь унаад л байхад Заяа хөөрхий минь зүтгээд л байна..
Амьдралын төлөө хүн яаж тэгэж аймарр зүтгэдийн бөө мэдээ ..
Жаахан нялх хүүхэдтэй , хөх нь аймарр чинээд л байхад гүрийгээд л байна ашүүдээ ..
Тэгээд цэхийн байрнаасаа гараад одоо гурав дөрвийн бичил хороололд нүүгээд ирцэн байна.
Гүй яахуу манай хуучнийг бодвол их л жижигхэн юмаа..
Манайх яасан ч их новштой юм..бөгс эргэх зайгүй л сууж байна..
Гол нь хүн ам цугларсан сайхан талд л сууж байнадаа .. нүүж ирээд гурав л хонож байна ..
Элдэв торт захиалхаар болвол утас 50004952
Би бас шинэ жилээр нилээн бэлэн кэкс зарсан .. тэгэхээр гаднаас 15 мянгаар авдаг тортыг гэртээ бэлэн кэкс аваад хийхээр арван мянгад хангаллтай их материалаар зодож хийгээд, цаана нь бас дахиад нэг кэкс чимэглэхээр материалууд үлдийшт..
Их л ашигтай эд байгаамдаа уг нь..
Хүмүүс тэгээд аягүй сонин.. үнэгүй торт л авах сонирхолтой улсууд.. гучин нэгэнд би одоо амардаггүймуу хаашайен.:. тэрэнд зориулаад л торт хийгээд сууж байхын гэнэ .. “аягүй гоё амттай, аягүй гоё чимэглэлтэй” гээд байгааен.. тэрний аягүй гоё амт аягүй гоё чимгийг би яаж мэдхүүдээ тийм биздээ ..
Би массаар л торт хийж байгаа .. захиалгаа авсан.. тэрийгээ хийгээд хүргэж өгсөн.. тэгээд л болоо..
Заяа болон түүний нөхрийн найзууд нь гэсэн чинь алий чамаас торт авы  .. хэдэн төгрөг үү энэтэр гээд л, утасдаад л ..
би бол хөөрхий чааваас найзгүй хүн шиг хэн ч надруу утасдаж торт авы, бары, танайхыг хэрэглэе гэдэггүй наасн..... аймаррр..
загасчны морь усгүй гэдэг шиг хөөрхий машин дотор хэд хоноцон, тэгээд бас нялцан торт гэртээ авч ордог наасн.. гучиннэгэнд шүүдээ ..
нөгөөдүүл нь  гэсэн бас аймарр баяртай идээл...ккк...
Би гэртээ нялцан торт авчирсаар байгаад манайхан сүүлрүүгээ уурлаж энэтэр..Битгий торт авчраадий.. боль гэж мэгээд л..
Нөгөө Шарагч нөхрийн бранк гээд нэг хайрцаг тортны кэкс гэртээ авчирчихсан.. Эхэндээ ямар гоёын бээ гээд л идэцгээгээд байсан сүүлрүүгээ ээж нь хангай дэлхийдээ үлдсэнийг нь өргөцөн гэдэг үгээр дуусаж байх шиг байналээ ..
Ээж ажил дээрээ тортны кэксээ авчраад найзууддаа идүүлсэн чинь нөгөөдүүл нь амаа олохгүй идэж мэдээд л .. ямар гоёын гэж мэгээд л..
Кэксийг голсон шалтгаан нь хөөлт нь бууцан, дундуур нь зүсээд гэрэлт харахад л нуль шигүү байсан л даа .. гэтэл миний хийсэн кэксийг зүсээд гэрэлтүүлээд харахад  нар сар гэрэлтээд л ..Идэхэд аманд бутраад л .. стандарт барьнаа гэж...
Мэргэжлийн хяналтынхан ирээд л бид өөрсдийн давуу талаа олж харсан л даа .. манай компанид заавал байх ёстой нууцлал, бидний онцлог..
Энэ онцлог нь бидний нууц байх ёстой гэдгийг бид өөрсдөө маш сайн ойлгосон ..
Ихэндээ хүмүүст авах уу айн?? Гэж хэлдэг байсан бол дараагийн реклам нь
“манайх гоё амттай л даа , та амсаад үз, тэгээд хүмүүс авчаад дахин дахин ирж аваад байдаг юм .. та лангуун дээрээ тавиад өгөөрэй ” гээд л..
Бас манай нэг борлуулагч эгч энгэж зараад байгйаамчин:
“Эднийх аягүй гоё амттай, та авчихаад харамсахгүй шүү.. Баярлалаа сайхан баярлаарай” гээд л..
Энэ удаа бид нар үлдээж л болохгүй шүү гэдэг тактик барьж байсан .. харин дараа удаа болохоор үлдээсэн ч болно гэж ханатал нь зарах ёстой юм билээ .. гучин нэгэнд олон ч хүн бидэнрүү залгасандаа ..тэр болгонд бид нар байхгүй байнаа тийм ээ уучлаарай байхгүй байна гээд л ..





Comments

  1. Ёолкоор би өөрөө гэрийнхээ тоортыг хийчихсээн ёстой соорий. Уг нь авъя гэж бодож байсан юмаа. Одоо харин чамтай ярьж байгаад тухтайхан шиг иднээ.
    Энэ их ажлын ард гарсан мундаг байна шүү. Зоригтой байна, дайчин байна, хүчтэй байна. Ингэж зүтгэж байгаа хүн ямар ч байсан амжилтанд хүрдэг л юм даа. Үнэхээр бахархмаар байна.

    ReplyDelete
    Replies
    1. баяраллаа хичээжил явна гэхдээ их ядарч байна

      Delete
  2. Hun tegj adal yavdal tuulj baij l undiij bosch irne up down uzeegui belen hangamjaar bosson kompani bizness daraa neg udaagiin tsohiltoor l unachihdag yum.

    ReplyDelete
    Replies
    1. тэр ядуу хүн баян болдог баян хүн ядуу болдог гэдэг үзэл бол өөр хэрэгэээ. .. харин туршлага л хамгийн их том ялалт байна

      Delete
  3. Зарим нэг үйл явдлын уялдаа, утга санаа, үг зэргийг сайн ойлгосонгүй. За тэгээд намайг ойлготол ч бичих албатай биш дээ. Юм юм үзэж, ёстой л хувийн юм гэсэндээ сайн зүтгүүлсэн байна. Мундаг зоригтой бүсгүй шүү. Хаа нэг газар танай торт таарвал заавал авнаа. Бүр апетит хөдөлчихлөө.

    ReplyDelete
  4. Одоо маарт, цэргийн баяр хүртэл хүмүүс бараг тоорт авахгүй. Тэгэхээр тоортнуудаа жижигхэн гурвалжилж хуваагаад охид хүүхнүүд олон цугладаг газар мянган төгрөгөөр зараад байх хэрэгтэй.

    ReplyDelete
    Replies
    1. харин угаасаа тэгэж байгаа санаа зоволтгүй

      Delete
  5. Nuruu uvduj baigaa bol ogloo oroid nuruunii dasgal, bosch suuh, hul garaa gimnastikiin baidlaar hudulguh dasgaluudiig 5-10minutad hiigeed baival uye much chine naturalinii eruuljeed ih aytaihan bolno.

    ReplyDelete
    Replies
    1. хэх .. хөдөлдөггүй нуруу ажилласан биш өвдөөд сүйд майд болоодоо

      Delete
  6. Анх яаж эхэлсэнээс эхлээд бүгдийг уншсан чинь бүр сонирхол хөдлөөд, юу болсон бол яасан бол гээд бүр зүрх цохилчихсон сууж байна. Үнэхээр мундаг, тэсвэр тэвчээр, тууштайн, хатуужилтай бүсгүй юмаа. Хүн зорьсон юмандаа ингэж л бүгдээ зориулж зүтгэж байгаад амжилтанд хүрэх шиг амттай, жаргалтай зүйл юу байна. Амжилт хүсье. Never ever give up!

    ReplyDelete
  7. sain bnuu.Uuriinhuu bodson bodol hussen zuilee hiij bieluulj amjiltand hurch bgaad chin bayr huregmeer bn.Bi gereeree ynz ynziin nariin boov hiij neeteer tavisan amttanguudiig duuraij hiideg ldee.\mergejliin hun bish\ Ene hiih durtai zuil maani suuldee nariin boovnii tseh neeh sonirhol tursiin gehdee bas haanaas ni yaj ehlehee bas medehgui ym.Tonog tuhuurumjiig ni sudallaa bas l ih untei hog ymaa.uuruus chin turshlaga sudalj asuuh zuil ih bn ldaa tuslaach.Utasaa uguh bolomj bnuu?

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа