Дэлхийн баян ядуугийн ялгаа

http://video.time.mn/video/1971.shtml
энэ бичлэгийг үзээрэй

Нийтлэгдсэн огноо: 2014 оны 7 сарын 4
Дэлхийн баян ядуугийн ялгаа
Баячуудын тоо дэлхийн хүн амын нэг хувьтай тэнцдэг ч эзэмших хөрөнгийн хэмжээ нь эсрэгээрээ аж. НҮБ-аас авсан статистик мэдээгээр бол баячууд дэлхийн нийт хөрөнгийн 94 хувийг халаасласан байдаг юм байна. Нийт хүн төрөлхтний арав хүрэхгүй хувь нь юу ч үгүй амьдарч байхад нийт баячуудын ердөө хоёр хувь нь тэр их хөрөнгийн тэн хагасыг эзэмшдэг гэнэ.
Дэлхийн хүн ам өнөөгийн байдлаар долоон тэрбумд хүрчээ. Тэгвэл одоо дэлхийд байх нийт хөрөнгө 223 их наяд долларт хүрдэг. Энэ хэмжээний мөнгийг хүн амд тараая. Ихэнх нь хүүхдээ сургуульд сургах, хоол авах, эм тарианд зарцуулах мөнгөгүй байхад ганцхан хувьд багтах баячуудад дэхийн нийт хөрөнгийн 46 хувь оногдоно. Тэгэхээр арван хүн тутмын найм буюу нийт хүн амын 80 хувьд нь дэлхийн нийт хөрөнгийн зургаан хувь л оногддог юм байна.

Дэлхийн хамгийн баян 300 хүний хөрөнгө гурван тэрбум ядуу хүний хөрөнгөтэй тэнцэх хэмжээтэй гэнэ. Сүүлийн жилүүдэд баян, ядуугийн ялгаа улам гаарах болжээ. Тухайлбал, 200 жилийн өмнө  чинээлэг орнууд ядуу орнуудаасаа гурав дахин баян байсан юм. Харин колонийн эриний төгсгөлд 35 дахин баян болсон байв. Тэгвэл өнөөдөр 80 дахин баяжжээ.

Баян орнууд ядуу орнууддаа нөхөн төлбөр болгож жил бүр 130 тэрбум долларын тусламж үзүүлдэг. Энэ их мөнгө боловч яагаад баян ядуугийн алгаа улам ихэссээр байна вэ? Яагаад гэвэл үндэстэн дамнасан том компаниуд ядуу орнуудаас жил бүр 900 тэрбум доллар авдаг. Үүн дээр нэмээд ядуу орнууд жил бүр өрийн эргэн төлөлт гэж 600 тэрбум долларыг баян орнууддаа төлдөг юм байна.

Баян орнуудын тогтоосон худалдааны журам гэж байх бөгөөд ядуу орнууд эл журмыг зөрчснийхөө төлбөр болгож жил бүр 500 тэрбум долларыг баячууддаа төлдөг гэсэн тооцоо байна. Ингээд үзэхээр ядуу орнууд жил бүр хамгийн багадаа хоёр тэрбум долларыг баячн орнууддаа өгч байдаг гэсэн юм.
- See more at: http://video.time.mn/video/1971.shtml#sthash.4zmEUfda.dpuf

Comments