Энна Винтоурын чамд өгөх 5 карьерын зөвлөгөө

1988 оноос хойш 26 жил Vogue сэтгүүлийн эрхлэгчийн албыг тасралтгүй хашиж ирсэн хатагтай Энна Винтоур өөрийнхөө карьерын туршлагыг нэгэн ярилцлагадаа хуваалцжээ. Түүний өгсөн 5 товч бөгөөд тодорхой зөвлөгөө ямар ч мэргэжилтэй хүнд тохиромжтой гэдгээрээ давуу талтай.
Энна Винтоурын чамд өгөх 5 карьерын зөвлөгөө
Зөвлөгөө 1: Хэн нэгний дор ажиллах нь тийм ч муу зүйл биш
Их сургуулиа төгсөөд л шууд хувийн бизнесээ эхлүүлсэн хүн амжилтанд хүрэхэд хэцүү. Хүрсэн ч цаг хугацаа болон мөнгийг маш ихээр алддаг.
Зөвлөгөө 2: Урт хугацааны мөрөөдлөө үргэлж сана
Одоо цагт инстаграм, фэйсбүүк ашиглаад бусдад танигдах амархан болсон. Гэхдээ олонд танигдлаа гээд цаашдаа үргэлж амжилттай байна гэсэн үг биш. Санхүүгийн хувьд урт удаан хугацаанд оршин тогтнохын тулд үргэлж урт хугацааны зорилго, төлөвлөгөөтэй бай.
Зөвлөгөө 3: Чиний зан чанар, танилцуулга чухал. Бүр маш их
Өнөөдрийн нийгэмд хэн бусадтай зөв харилцаж чадна, тэр хүн л ялна. Ойлгоход бэрх, ичимхий, хэн нэгний нүд рүү удаан тогтож харж чаддаггүй тийм хүн байж огт болохгүй. Чи өөрийгөө хэн гэдгийг, юу чаддагаа бүрэн илэрхийлдэг байх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилго зорилт, итгэл үнэмшлийнхээ тухай маш сайн ярьж чаддаг байх нь чухал. Чи өөрийнхөө мөрөөдлийн тухай догдлол дүүрэн ярихгүй байвал хэн чамд итгэх билээ?
Зөвлөгөө 4: Ажилтай бай. Чиний мөрөөдлийн ажил биш байсан ч ажилтай бай
Зоогийн газар үйлчлэгч, эмнэлэгт сувилагч, дэлгүүрт худалдагч гэх мэт ажлыг голохгүйгээр хийж сур. Хэзээ нэгэн цагт өөрийн хүссэн ажлаа хийхийн тулд чи одоо ямар ч ажлыг хийх ёстой. Энэ бол бодит үнэн. Хожмоо хийж сурсан бүхэн чинь чамд хэзээд хэрэгтэй байдаг.
Зөвлөгөө 5: Хэзээд чамайг сургах хүнтэй бай
Бодол санаагаа хуваалцаж, ярилцаж, зөвлөгөө өгдөг хүнтэй байх маш чухал.
Түүний товчхон зөвлөгөөнүүд энд хүрээд дуусчээ. Санал нийлж байна уу, бүсгүйчүүд ээ?

Comments

  1. яасан гоё зөвлөгөө вэ? баярлалаа, санал нийлэхийн дээдээр нийлж байна

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа