Sunday, October 5, 2014

ЭНЕРГИ ЭНЕРГИ ЭНЕРГИ болон ЭНЕРГИ

Би гэдэг хүн зөн совин нь хөөрхөн хөгжсөн баагий байгаамаа .. Манай удам судартай ч холбоотоймшиг байгааен... яахуу жирийн хүнийг бодвол арай илүү гэх үү ... Юмыг амархан мэдэрдэг болохоор хоол унданд бол сайхан хордоно шүүдээ .. Хордохгүй бие хаа нь дээр юм гараад эхэлж байгаам... бөөлжиж гаргахгүй ч гэсэн биен дээр яр шарх болж гарнаа аягүй заваан ..

За тэр яахуу сэдэв эхлэв үү гүй юу яр шархаа ярьж энэтэр.. нэртэйгээр нь зургийг нь аваад тавиач чи ...
Нээрээ би удмаа дагаад мэргэлдэг баагий болдын билүү гэж бодоод байгаам .. мэргэчин болох тал дээр би бол үнэнхүү авьяастай байх ёстой .. Мэргэч авгай болноо..
Насны эцэст айн хамаг шүд нь унацан үс мүс нь  сэгсийцэн тэгснээ зоос гаргаж мэргэлээд .. үүдэн шүд нь унаад бусад шүд нь шарлацан тэгсний тэр үүдэн амныхаа цоорхойгоор шүлсээ урсгаж яриад л ... хахаха ..
Мэргэ нь миар мундаг гардаг тээ .. хамгийн гол нь кк ..
Хар багаас би энерги болоод бурханлаг байдалд үнэхээр их итгэдэг хүн байв.. Би үнэхээр итгэдэг байсан.. Үнэхээр шүү.. Мэдэхгүй цаанаасаа тийм бурханлаг байдалд итгэдэг эсвэл тийм байдаг гэдгийг зөн совингоороо мэдэрдэг тийм л өгөгдөлтэй төрсөн хүүхэд байлаа ..
Өвөө их зул асааж бурхан ном их сахина .. Багадаа шавь байсан чинь хар болцон гээд байдаг байсымаа ..Өвөө гэж танар манай блогыг уншиж байсан бол нөгөө Сайхан залуу шдээ .. Ээж бас өчигдөр тэгээд байгаамаа .. Өвөөгийн чинь гень сайн болохоор л бид нар өвөөг чинь дуурайгаад бүлтгэр, буржгар, өндөр, царайлаг болцгоосон.. Эмээг чинь дуурайсан бол тэгээд л өнгөрөө ..
Бурхны шашинг их шүтнээ .. угаасаа хөгшрөхөөрөө гэлэнмаа болно гээд шийдцэн ... гэхдээ би нээрээ хөгшрөхөөрөө бясгал энэтэр үйлдсэн шээг .. айн .. би угаасаа тэрбумтан болох нь тодорхой учир  тавь гараад л эсвэл шуналтаад жар гараад л амар амгалан байдалтай болнодоо ...
За тэр яахуу энэ жил би хорин долоо хүржийгаам байнаа .. юу ч хийгээгүй байдаг .. нөхөр нөхөр байхгүй ээ ,,,, хүүхэд хүүхэд байхгүй ээ ,,, амьдралын бүтээл байхгүй ээ .. худлаа ярьж блог бичдэг хүн .. энэ ам болон блог хоёроороо би мөнгө олдог бол тэрбумтан байтугай л болцон байхаар .. даанч хөөрхий үнэгүймдаа .
Нэг хэсэг бөөгөөр их дөвчигнөлөө .. бөө муу гэж хэлж байгаам биш гэхдээ таардаг хүнтэй ажлыг нь бүтээгээд өгдөг гайхамшигтай эд юм аа ..
Харин надад намайг зовоожийгоо зүйл бол олж болноо ,,, харин шингээж чадахгүй байдаг,,, эсвэл бүтээж болноо ашгийг нь хүртэхгүй байдаг маань их зовоожийно доо ..
Хүний чадахгүй байгаа хөрөнгө мөнгийг олж ирлээ, тэгсэн хэрнээ ашгийг нь би хүртдэггүй, хамтрагч нар маань муридаг хогын валиар амьдралыг туулжийнадаа ..
Бас л яагаад яагаад гэж толгойгоо гашилгасаар .. Энд нэг л юм болохгүй байна ..
Өчигдөр би АУРАг очиж сонирхов.. Ерөнхийдөө хүний бие аура энергээр бүрхэгдсэн байдаг, тэрийгээ хүн тэжээж тэтгэх ёстой, аура нь муу байвал тэгээд л муу байна, аура нь сайн байвал тэгээд л ОК болно гэх мэт ..
Тэгээд би үзүүллээ .. ерөнхийдөө миний яг бодож байсныг хэлжийнаа .. уг нь оролтын сав нь бол сайхан , санаж бодсон зүйл нь сайхан бүтнээ , өөдрөг сэтгэлтэй хүн байна, мундаг байна сайхан байна гээд л.. даанч мөнгө болон ажил үйлсийнх нь энерги хаагдчихсан .. юмнаас бузардсан ..
Мөнгө орж ирдэг мөртлөө өөрт чинь шингэдэггүй .. зүгээр сул асгарч байдаг ..
Тэр нэг энерги байдлыг нь танарт тайлж хэлбэл хүн нэг бөөрөнхий юман дотор байгаа юм .. Минийх тэр бөөрөнхийгийнхөө орой хэсгийг сайхан дүүргэсэн мөртлөө ёроол хэсгийг нь болохоор бараг дүүргээгүй .. доошоо урсаж байдаг сав шиг .. тэгээд хэд хэдэн газраа цохигдсон байдалтай биерүүгээ нэвтрээд орцон энергитэй байгаам.
Тэр эмэгтэй ЭРЭГТЭЙ ХҮНТЭЙ МӨНГӨ БОЛОН ХЭЛ АМ ХИЙСЭН БОЛОХООР ЭНЭ ХЭСГЭЭРЭЭ ИХ ЦОХИГДСОН БАЙДАЛТАЙ БАЙНА гээд дахин дахин хэлээд байсныг та бүхэн гадарлаж байгаа байлгүй дээ..

Хэдэн засал энэтэрийг нь хийлгэв.. Энэ жил ажил нилээн дэлгэрч байгаа,,, удахгүй сайжрах байлгүйдээ ..
нэг иймэрхүү нэтээс жишээ зураг олов

4 comments:

  1. би хөлөндөө өвдөг хэсэгтээ хагалгаанд хэдэн жилийн өмнө орсон юм, тэгсэн наад аураг үзүүлсэн чинь хэрээстэй бөмбөлгөн хэсэг нь шууд өвдөгнөөс эхэлдэг юм билээ, газрын энергиэ тасалсан байна гэсэн, гэхдээ бас аймаар санагдсан шүү

    ReplyDelete
  2. hehe nadad bas mungu togtdoggui shdee. Bodood bhd tegheer togorhoor ih mungu oldog ch bish dee. gehdee l mungu er n togtohdoo muu, bi uuriiguu munguu buruu zartsuuldag ym bna gej boddog bolson.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ гүй ээ .. манай ээж надаас хэд дахин бага цалинтай мөртлөө байр аваад л байнашт

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа