Илтгэлд суув: СОНГОЛТ


Сайн байна уу ард түмээн сонин сайхан юу байнадаа... англи хэлний сургалтанд явж байгааг мэднэ шдээ .. би та бүхэнд тэр сургалтын төвийн багшийн тавьсан лекцэнд суусан тэмдэглэлээ хүргэж байнаа .. Англи хэл сурах хүсэлтэй маш олон хүүхдүүд суусан уг лекцэнд суусандаа баяртай байна.. товчлолоо хүргэе.
Лекцийн сэдэв: СОНГОЛТ...
  1. Англи хэл хэрхэн сурах вэ?  The CHOOSE is yours.
Сурахад дараах зүйл чухал:
А. Төгс төгөлдөр баг—Төгс төгөлдөр багтай болчихсон хүмүүс багтайгаа уулзаж хичээл хийхийн тулд донтдог. Чиний мэдэхгүйг нөгөө хүмүүс чинь мэднэ.  Хэлийг сурахын тулд шалтаг бүү хай.
Байгаа боломжтой цагаа хэрхэн зөв менежментлэх бэ? Цагаа сайн зохицуулдаг хүмүүс ажил хийж байсан ч гэсэн менежментээ сайн хөгжүүлсэн учраас юунд ч торолгүй амжилт гаргасан юм.
Өөрөө өөртэйгөө маш сайн ажиллах хэрэгтэй.. байнга өөрийнхөө хэлж ярьж буй үгийг бичлэг хийж сонсож байх хэрэгтэй.. Цаг зохицуулдаг апп татаж ав.. өөрөө өөртэйгээ тэмц..
Б. Босго давааг гишгэх--  Дүрэм цагаа ойлго.. 26 цагаа нэвт шувт хэрэглэж сур.. Гишүүн өгүүлбэрийг хараад таньдаг болох.. маш сайн эзэмших.
Англи хэл сурахад үг цээжлэх хэрэгтэй.. 7000 үгтэй байх нэг өөр тэрийгээ ашиглах нэг өөр.
Чи аргыг нь сурах ёстой.. Автоматаар бүү цээжил. Багш чамд 2 цаг заавал чи дор хаяж 4 цаг сурах ёстой.
В. Цагийн менежмент
Ихэнх хүмүүс би англи хэл сурахын  тулд ажлаасаа гарчихуу гэж асуудаг .. Үгүй .. харин чи англи хэл сурахын тулд цагийн менежмент хийх ёстой .. Өглөө эрт сэр.. Орой эрт унт.
Хамгийн хэцүү өгүүлбэрийг цээжил.. Өөрийн ярьсныг бичиж ав.. бичсэнээ сонс.. тэрэнтэйгээ ажил.. дахиад бич.. дахиад сонс.. дахиад бич.. дахиад сонс..
Сургуульд сурахын тулд::
Шалгалт хэцүү биш.. хүчтэй техник хэрэгтэй.  Тэтгэмж авах боломж үргэлж байдаг.. Дэлхий дээр 120 000 төрлийн тэтгэмж байна. Сургуулийн шаардлагыг давсан байх хэрэгтэй .. Нийгмийн ажилд идэвхтэй оролцох ёстой.
Best essay, Study plan, Motivation, Purpose, Academic performance, research, preparation.
Зээл олох боломж байдаг .. Төлбөр гэж бүү ай.. Сургуулийн шаардлагын хүрээг давах ёстой.. Мундаг харагдах чадвартай байх ёстой..
Сонголт гэж юу бэ?... Чи өөрийнхөө хувь заяа амьдралыг чи өөрөө л сонгодог.. Чи өвдөхыг сонгосон бол чи эмнэлэгт эртхэн үзүүлж, биеээ хайрлахгүй явсаар байгаад л олон жилийн дараа өвджил таарна.. Чи гадаадын их сургуульд суралцаж, өндөр цалинтай ажилтай болж сайхан амьдрахыг хүссэн бол чи өглөө бүр англи хэлээ давтаж, сургуулиудыг судлаж, тэмцэж чадсанаар чи амжилтанд хүрнэ .. харин хүсэхгүй бол өдөржин унтаж болно..
Мөрөөдөл зорилго бол хоёр өөр зүйл.. Мөрөөдөл чамайг өглөө мөрөөдүүлээд унтуулдаг бол зорилго чамайг өглөө сэрээдэг.. Яаж амьдрах нь чиний зорилго..
За асуулт асууя..
БАЙГАА АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ??
ХАРИУЛТ ТИЙМ бол за тайван амарч болно.. танд баяр хүргэе..
ХАРИУЛТ ҮГҮЙ бол та UPDATE хий..хийх цаг нь болж..
Хүмүүсийг нэг л зүйлээр ялгадаг.. тэрхүний тархи ямар байнуу халаас ямар байнуу баян байнуу ядуу байнауу эр байна уу эм байнуу ухаантай байна уу мулгуу байна уу хамаагүй ... СОНГОЛТ ХИЙХ ЧАДВАРТАЙ БАЙНА УУ? Хүн юм чинь алдаа гаргаж болно.. Алдаагаа ахиад давтвал сонголтоо хийж байгаа чинь тэр..Амжилт гаргаж байгаа хүн болгон сонголт гаргах чадвартай..
Сонголтоо хийх чадвараа алдахыг ЗАЛХУУРАЛ гэнэ. Залхуурлаа давахгүй бол сонголтоо хийж чадахгүй болно. Хийх ажил чинь овоороод л байна .. хийх юмсан гээд л суугаад л байна ..
Ингэснээр буруугаа хүлээн зөвшөөрч эхэлдэг..
-          Болдоо өнөөдөр Тоефл дээрээ өндөр оноо авсан байналээшт..
-          Пөөх тиймүү ямар лагийн .. гоёын тээ .. мундаг ухаантаймаа  гэх мэтээр буруутайгаа эвлэрчихдэг..
АМЖИЛТАНД ХҮРЭХ ГУРВАН ТҮЛХҮҮР
А. Turning point буюу ЭРГЭХ ЦЭГ ... энэ нь өөрөөр хэлбэл гэнэт ухаарч өөрийн зорилгоо ухаараад үхэн хатан зүтгэхийг хэлж байгаа юм. Энэ сэдлийг төрүүлэхэд
- хагацал зовлон уйтгар гуниг
-орчин өөрчилнө.. Сайхан орчинд сайхан хүн болно.
-зорилго мөрөөдөл. Зорилго нэгт орчин, багтай бол.
Жишээ: Нэгэн залуу байжээ. Арван жилээ дөнгөн данган төгсөөд Анагаахын дээдэд орох гэсэн боловч тэнцсэнгүй .. жижигхэн хувийн сургуульд ороод дөрвөн жил сурч байгаа боловч сурсангүй .. тэгээд ширээний үйлчлэгч хийдэг боллоо.. уг нь мөнгө бол дажгүй сайхан олж байв.. гэтэл нэг удаа ихдэлгүүрийн хажуугаар өнгөрч явахад нэг эмэгтэй англиар утсаар ярьж байлаа .. ямар мундаг юм гээд хажуугаар нь өнгөрчээ.. их дэлгүүрт юм үзээд явж байсан чинь дахиад нөгөө эмэгтэй утсаар ярьж байхтай таарав. Гэтэл тэр эмэгтэй “найзаа өнөөдөр би төдөн тэрбумын хөрөнгө оруулалт татаж чадлаа шүүдээ”гэдэг үгийг сонсоод өөрийгөө харав. Би өнөөдөр хэн билээ гэж бодлоо. Ширээний залуу .. залуу сайхан насаа ширээний залуу болж өнгөрөөж байна гэж үү гэж өөртөө харамслаа.. шууд ажлаасаа гараад 3 дугаар эмнэлэгт асрагчаар ажилд орлоо.. гүрийж сурсаар байгаад  японы улсын тэтгэлэгт хоёр удаа шалгалт өгөн байж тэнцлээ . Японд очоод сурахын хажуугаар нэг лаборторид цэвэрлэгчээр ажиллаж байхдаа нэг пропесоррын хараанд өртөж магистарт сурахаар болов.  Магистарч сурч байхдаа Харвардад сураач гэсэн урилга авлаа.. Одоо жилийн 45000 долларын цалинтай зүрхний эмчээр ажиллаж байна.  Тэр бүсгүйн ярьсан тэр ганцхан өгүүлбэр тэр залууг turning point болж чадсан юм.
Б. Overcoming point буюу няцашгүй тэвчээр.
Гадаадын сургуульд инээд алдаад гүйж очоод сурчихна гэж бодож байна уу? Үгүй ээ . том сургууль хүчирхэгийг нь авдаг.
Жишээ:
Би багшилж байхдаа нэг сурагчид багшилсан юм.. хичээлээ хичээнгүй хийдэг байлаа. Энгэж хичээж явсаар тоефлд өндөр оноо авч гадаадын их сургуульд тэтгэлэгээр явахаар боллоо.. баярласан талархсанаа илэрхийлж намайг гэртээ урилаа .. зайсангийн том хаусанд урихын байх гэж бодсон чинь дэнжийн мянгад урьж байна.. очих замдаа төөрчлөө. Би төөрч байна . тосоод аваач гэлээ..
Гэрт нь очлоо.. Оршуулгийн газрын хажууд амьдардаг, хоёр жаахан дүүгээ асардаг охин байна.. зөөгч хийж амьдралаа залгуулж мөнгө олдог, дүү нараа 24 цагийн цэцэрлэгт өгдөг..тэр охины оронд байсан бол би бол бармен зөөгчөө л хийгээд явах байсан .. гэтэл тэр охин тэгсэнгүй хэзээ  ч няцашгүй тэвчээрийнхээ үрээр тэр тэрхүү амжилтанд хүрч чадсан юм. Одоо гадаадад суралцаж байгаа харинхоёр дүү нь асрамжийн газар байна.
Жишээ:
Нэгэн анагаахын оюутан байлаа.. мэдрэл муутай ч гэж хэлэгдэж байв.. хичээлээ үнэнхүү сэтгэлээр хийдэг болохоор хүүхдүүд түүнийг хэнхэг тэнэг гэнэ .. хэзээ ч шантрашгүй зүтгэлээр сурч байтал золгүй явдал тохиолдож, замын ослоор хоёр гаргүй болов.
Тэр хүний оронд хэн нэгэн байсан сэтгэлээр шууд унаад тахир дутуу хүмүүсийн тоог нэгээр нэмэх байсан биз.. харин тэр хүн тэгээгүй..
-Би завгүй л болох нь дээ гэж хэлсэн байдаг. Тэрбээр зөвлөх эмч болсон юм.
В. Цаг хугацааны менежмент. Өглөө болгон 5 цагт бос. Өөрийнхөө цаг хугацааг захир..

Айдсаараа бүү тушуул харин түлхүүл..Бидний амьдрал юу хүсч байгаагаас чинь биш юу хийж чадахаас шалтгаална.
Хүчтэй нь хүчгүйгээ иддэг.. чадвартай нь чадваргүйгээ  түлхдэг. Зовлон гэдэг хүний жам л юм чинь тэмцэж чадахнь чухал. Ихэнх тохиолдолд зовлон өнгөрчихөөд байдаг битгий цуваа нөмөр.

Сэрүүн зүүдэлхээ боль. Өнгөрснөө авсан. Өнгөрчихсөн.. одоо сонголт хийх цаг чинь болчихжээ. 

Comments