Буян худалдаж авсан нь:


Түрүүний бичлэг дээрээ би хэлсэндээ баяжсан хүмүүс нь амьдралынхаа асуудлыг шийдсэн боловч буян хураахыг тэмүүлдэг болжээ гэж.. Буян хураасанаараа өөрийн хураасан хөрөнгийнхөө буяныг үр хүүхдүүддээ шингээж,  хэдэн үеээрээ илүү чинээлэг амьдралыг мөрөөдөж, үхэхдээ бурхны ордонд орохыг тэмүүлэх болсон байлгүй дээ. Тийм байх .. Би өөрийн ойлгосноо доор бичье.
Нэг үлгэр байдагдаа .. Тэрэн дээр нэг хүү хэл сурахаар явж гэнээ. Тэгээд амьтны хэл сураад ирж гэнээ. Тэр үлгэрт надад хамгийн их таалагддаг хэсэг бол хонио туугаад явж байсан чинь нэг хазгар хонь өөрийнхөө үртэй ярилцаж байхыг нь сонсож гэнэ. Хурга ээжээсээ асууж гэнэ. Ээжээ та битгий сүргээсээ хоцроочээ, эзэн уурлаад биднийг зарчихвал яахым бэ? Гэж асууж гэнэ. Гэтэл ээж нь хариулж гэнэ: - Зүгээр хүү минь. Энэ хонин сүргийн буян нь хазгар ээжид чинь байдаг юм шдээ гэж хариулж гэнэ. Тэгээд эзэн хүү сонсоод  тэр хөгшин хазгар хонийг асарч, эд баялаг хонин сүргээ арвижуулж гэнээ..
Харин би нэг удаа бөөгийндөө сууж байлаа. Тэгсэн нэг ах орж ирж байна. Тэр хүний асуудал нь гэвэл наадамд ерөөсөө түрүүлэхээ больчлоо гэдэг асуудал байлаа. Тэрний гаргалгаа нь сайхан хурдалсан хурдан буянаа түрүүлэхээр нь газар дээр нь худалдчихссым гэнэ. Тэр моринд тэр айлын хурданы буян нь байдаг байж.
Би вагонд явж байгаад сонссон түүх... Удам дамжсан маш баян айл байж гэнэ. Өвөг эцгийнх нь үед маш их хөрөнгө мөнгө цуглуулж гэнэ. Нутагтаа зартай баян айл болжээ.. өвөг эцгийг нь өнгөрсний дараа өвөө нь өвлөж авчээ. Өвлөж авсан хөрөнгөө арвижуулж чадаагүй боловч, бага сагахан үрж  гэнэ. Гэхдээ дараагийн хүү нь болох нь аав өвлөж авахдаа нилээн их үрэн таран хийсэн боловч баян хэвээрээ л байж гэнэ. Цалгисан сайхан баян хэвээрээ байсан боловч эд хөрөнгөө арвижуулж чадахгүй харин өвөг эцгийн үеийг бодвол яаж ч бодсон хүрэхээргүй ч гэсэн нутгийн баян хэвээрээ л байж.. Тэгээд энэ их хөрөнгө хүүгийнх нь үед иржээ. Нутгийн баяны үр удам болсон хүү нь эд хөрөнгөө арвижуулах нь битгий хэл, дураараа ууж иддэг байлаа. Тэднийх хурдан удмын азаргатай, олон мянган хонин сүрэгтэй, өө тэгээд л алтан мөнгөн аяганд цай уудаг их л баян айл байж гэнэ. Тэгээд нэгэн удаа нутгийн наадам болж гэнэ. Ирж яваа уралдааны морьдыг хүлээж байхад нь өөрийнх нь азарга түрүүлээд ирж гэнэ. Баярласандаа нөгөө хүн чинь татаж байсан гаансаа хүнд май энийг барьж бай гээд үлдээж гэнэ. Тэр гаанс нь болохоор тохой урт, яасан яасан гэнэ үү лут л эд байсым байх .. Адуугаа хөлсөлчөөд эргэж ирээд гаансаа хайсан чинь гаансаа хэнд өгсөнөө санахгүй, лав л нэг хүнд май энийг барьж бай гээд өгсөнөө санах боловч, хэнд өгснөө санахгүй эрэл сурал болж гэнэ. Удам дамжсан лут эдээ энгээд алджээ. Гэтэл тэр үеээс хойш хэрэг бишдэж, нөгөө цалгисан сайхан айл чинь ядуурч гэнэдээ..
Тэгэхээр энэ баяжсан хүмүүс чинь эд баялгын энэ даллага эсвэл буянг биднээс илүү мэддэг болсон болохоор эдийн буян арвижуулахаар тэмүүлдэг болсон нь харагдаж байна.. за тэр яахуу түрүү цагаан сарын өмнө би энергийн төв буюу Данзанравжаагийн хийдрүү явж үзлээ. Тэнд нэг ламтай тааралдсан нь миний нүдийг бага боловч нээх шиг боллоо. Би олон жил засал ном хийлгэж байсангүйг тэр лам мэдчээд хийлгэж байх хэрэгтэй, ажил үйлсээ бүтээхэд зам мөрөө засч байх хэрэгтэй гэдгийг надад ойлгуулав. Тэгээд өнөөдөр би засал энэтэрээ хийлгэхээр ном зом уншуулбаа. Тэгэхдээ ламтайгаа хууч хөөрөв. Тэгсэн чинь лам хэлэхдээ лам нар жил бүр гурваас дөрвөн сар гадуур үхээрийн газар явж, хүмүүсийн оршуулагдсан хугацааг тэмдэглэж аваад судалгаа маягын юм хийдэг гэнэ. Энэ судалгаан дээр 70 хувь нь суудал өнцөгдсөн, жил орсон, өөр юу юу ч билээ тийм үедээ нас барсан байдаг гэнэ. Тэгэхээр энэ засал ном гэдэг нь хэрэггүй зүйл биш юмаа олон зүйлд чинь их багаар тусалж байдаг учраас засал ном хийлгэх хугацаанд нь хийлгэж байх хэрэгтэй гэсэн юм.
За тэгээд энэ сэдвийн гарчиг бол буян худалдаж авсан нь гэж байгааз. Миний ажил үйлс яагаад бүтдэгүй, хань ижилгүй байдаг талаар асуулаа. Урьд насан дээр хийсэн үйлийн үр, болох ёстой юм болдгоороо болох талаар баахан зааварчилгаа авав. Тэгээд энэ олон засварын ном энэтэр болохоор үйлийн үрийг нь багасгах, хань ижлийг нь ойртуулах талаар байдаг ном юм гэнэ. Тэгэхээр бид нар энэ номыг уншуулснаараа үйлийн үрээ багасгаж, аз жаргалд л ойртох талаар тайлбарлууллаа..
Тэгэхээр би нээх сүжиг бишрэлгүйгээр тэр ламыг ном уншихыг сонсож, өөртөө буян хураалгахаар идэвх зүтгэлгүйгээр харж сууваа..

Би бодсоннн нээрээ .. би хойд насандаа хувраг байсан байх .. гэхдээ болдоггүй хувраг. Охид хүүхнүүдийг урдаара явуулдаггүй болдоггүй хувраг байсан байхаа хахаах.. 

Comments

  1. маш сонирхолтой гоё нийтлэл байлаа.
    Хөөрхөн юм, яарах хэрэг байна уу даа?

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ би хорин наймтай ... өөрөө бол яарамгүй л байна .. гэхдээ эргэн тойрны хүмүүс галзуурлаа

      Delete
  2. бүү яар, болох юм болдгоороо болно доо

    ReplyDelete
    Replies
    1. надад болдгүйм шиг байнашт

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа