Үзсэн кино::: ЧОНОН СҮЛД

Санамсаргүй явж байгаад Чонон сүлд киног үзэв..
Киног хятадын зохиолчийн романаас сэдэвлэж Хятадын кино компани бүтээсэн бөгөөд гадаадын найруулагч найруулжээ.

Дүрүүд:
Билгээ: Багийн ахлагч
Бат::: Билгээгийн хүү, багийн адуучин
Шар::: Батын туслах, адуучин
Гансмаа: Батын эхнэр... энэ хоёр дундаа нэг хүүтэй..
Чэнжин::: Киноны гол баатар, Хятад үндэстэн
Намын гишүүн.::: Хятад үндэстэн, Билгээгийн багийг харгалзагч,

Өвөрмонголын хөдөө тал нутагт Хятад үндэсний хоёр залуу соёлын үрийг тарихаар очно. Киноны эхэнд бичиг үсэг заана, хятад хэл заана гэх боловч киноны турш заадаггүй, мал малласаар дуусдаг. Билгээ анх тэр хоёрыг ирэхэд ташуур өгөх бөгөөд чоно үргээхэд , өөрийгөө хамгаалахад тустай гэж хэлдэг боловч киноны туршид ташуур тэгэж гараад л дуусдаг. Харин чоныг дандаа уурга болон буугаар хөнөөдөг юм. Уг нь миний санаагаар бол Монголчуудын ташуураар чоныг сарьсан хоншоор дээр нь зад цохиж алдаг аргыг сурталчилсан бол гэж бодогдож байсан боловч, тэгэж алдгыг нь гадаадын хүмүүс яаж ч мэдэх билээ... яаж ч тусгах билээ .
Чэнжэн явж байгаад анх олон сүрэг чонотой тааралдана.. Морь нь үргээд түүнд сануулсан боловч, Чэнжэн Хятад хүн болохоороо түүнийг нь үл тоон олон чонон дунд яваад орчихдог. Хоёр дөрөөгөө авч, төмөр харшиж байж чоныг үргээнэ.
Энэ талаара Билгээд ярихад Билгээ Чэнжинг хээр аваачиж, чоно хэрхэн зээр агнаж байгааг харуулна. Хэд хэдэн чоно зээрийн сүргийг тууж, цасан хунгарт оруулан зээрийг цасанд унагааж, хаврын хүнсээ бэлдэж чаддаг гайхалтай ухаалаг амьтан ажээ.
Чоно зээрийн сүргийг хөөж байгаа энэ үзэгдлийг гайхалтай сайхан авсан бөгөөд нисдэг камерээр дээрээс авсан дүрс нь бол үнэхээр гайхалтай сайхан байлаа.. Киноны дүрсэд голдуу байгалийн сайхныг харуулсан бөгөөд Өвөрмонгол нутаг ямар гайхамшигтай бэ гэж хэлэхээр хэд хэдэн сайхан дүрслэл оруулжээ.. Киног шүтэн биширдэг хүн заавал үзэх хэрэгтэй гэдгийг хэлэх хэрэгтэй байна.
Маргааш нь малчид чонын хадгалсан зээрийн хөлдүүс дээр очиж, цас ухаж зээр гаргаж авна.
Энэ хэсэг дээр Шар үлдээд дахиад хэдэн зээрийн хөлдүүс авяа гэхэд Билгээ:
- Орхио... Одоо үлдсэнийг нь чононд үлдээ.. Бид хангалттай зээрийн хөлдүүс авлаа гэж хэлдэг.
Наймаа банзны хятад худалдаачнуудын суурин дээр очиж малчид зээрийн хөлдүү махаа зарах бөгөөд Шар радио авах гэтэл мөнгө нь хүрдэггүй. Үүнийг нь мэдсэн Намын гишүүн Шараас зээрийн хөлдүүснүүд хаана байгааг асуудаг. Гэвч Шар эхэндээ -Үүнийг хэлж болохгүй гэж хэлдэг боловч эцэст нь радио тэврээд түүний байшингаас гарч яваа харагддаг.
Шөнө орой нь ачааны машинтай Намын дарга тэргүүтэй хятад ажилчид чонын хадгалсан, зээрийн хөлдүүстэй газар очиж хоёр гурван ачааны машин зээрийг хөлдүүсийг ачиж явж байгааг чонон сүрэг харна.
Өвлийн сүүл болоход Намын дарга захирамж барьсаар Билгээгийн баг дээр очно. Захирамжинд чонын бэлтрэг суйлах ёстой талаар байх бөгөөд энийг уншсан Билгээ:
-Энгэж болохгүй. Чонын хадгалсан зээрийн хөлдүүсийг хүмүүс хулгайлаад явсан. Чоно одоо өлсөж байхад нь бэлтрэгийг нь суйлчихвал галзуурна гэж хэлдэг боловч Намын дарга үл тоож, захирамж бол захирамж гэж хэлнэ.
Бэлтрэг суйлах гэдэг ямар учиртайг би мэдэхгүй болохоор гайхан харж байлаа.. Тэгээд манай хөдөөний малчид бас бэлтрэг суйлдаг юмуу бүү мэд болохоор юу болохыг нь харж байтал чонын үүрийг ухаад бэлтрэгийг нь аваад дээш чулуудаж бэлтрэгийг нь хөнөөж байна.
-Тэнгэрийн амьтад тэнгэртээ очигдээ гэж өөрсдийгөө хамгаалсан үг хэлэх...
Тухайн газрын нилээн олон бэлтрэгийг энгэж хөнөөнөө..
Чэнжин найзтайгаа хамт хониндоо явж байтал нэг чоно хургаа зуугаад зугтаж очно. Өөрийнхөө хуучин үүрэндээр тэр хоёрыг аваачиж хуураад Чэнжиний хажуугаар явахдаа Чэнжинийг хазахгүй өнгөрнө.
Чэнжин тэр чонын араас явсаар үүрийг нь олоод бэлтрэгийг нь суйлна. Үүрнээс хоёр бэлтрэг олох ба хажуугаар явсан Монгол үндэсний хүн тэнгэрт нь өргөхчихнө. Чэнжин уурлаж, гашуудах бөгөөд үүрнээс дахин нэг бэлтрэг олно.

Бэлтрэгээ хүний нүднээс холуур тэжээж эхлэх ба энэ талаар хот айлын хэн ч мэдэхгүй.
Чонын бэлтрэг үнэхээр хөөрхөн амьтан ажээ.
Цасан шуургатай харанхуй шөнөөр Бат адуун сүрэг дээрээ очно. Харж байх ёстой туслах Шар нь адуугаа орхиж яваад, харин адуу нь шуурга уруудан явжээ. Бат адуугаа тогтоож ядаж байтал чонын сүрэг дайрна. Энэ үзэгдэл үнэхээр гайхамшигтай. Шуурган дундуур адуучид чийдэн барьж мориор давхиж байгаа нь үнэхээр гайхамшигтай зураглал болжээ. энэ хэсгийг гл би үнэхээр их биширсэн. Чонын сүргийг нөгөө Бат чинь уургаар олоныг цохиж ална.
Гэхдээ Бат мориноосоо унаж осгож үхсэн бол адуунуудыг нь чононууд голруу тууж аваачин голд хөлдөөж алдаг.
Маргааш өглөө нь Хятад Монгол хүмүүс нийлээд бөөн шуугиан болно. Намын гишүүн энэ хариуцлагыг танар үүрнэ гэж бөөн төвчигнөөн болно. Гэвч Бат мориныхоо араас явж байгаад үхсэн тул намын дарга яаж ч шийтгэж чадахгүй Шарыг буцаан багт нь авчирна.
Яг энэ үед уулан дээрээс чононууд улилдаж эхлэх ба Чэнжэний тэжээж байсан бэлтрэг ульж баригдана. Монголчууд энэ бол аюултай, чоныг дуудаж байгаа хэрэгшүү гэж хэлдэг бол Хятадууд дуудвал дуудаг, ирвэл бид буудаж ална гэж шөнөжин хүлээнэ.
Гансмаа::: Чоно танихгүй бэлтрэгний төлөө амиа тавихгүй ээ гэж хэлж чоно яагаад ирээгүйг үзэгдчдэд тайлбарлана.
Энэ өдрөөс хойш Чэнжэн чоноо өөрөө хээр талд амьдрах арга замд сургана.
Билгээ өөрийн багийн хүмүүсээ аваад шинэ газар бууддаллах гэсэн боловч хэний ч хөндөж байгаагүй Өвөрмонголын цөөхөн үлдсэн газрыг суурин Монгол үндэстэн гэх нөхдүүд суурьшиж, ан амьтанг нь алж байгаатай таарна. Билгээ энэ талаар хэлэхдээ:
-Эдгээр хүмүүс өөрийн газар нутгийг бүгдийг нь устгасан болохоороо манайд ирж, манай газрыг устгах гэж байна шүү гэж хэлж тэр үзэгдлийн гол утгыг гаргана.
Хятад үндэстэн болох Чэнжин найзын хамт эсэргүүцэн хашгирах боловч, Өвөрмонголыг эзэлсэн Хятад засгийн газарын бодлогоор нүүдэллэн амьдрах сүүлчийн нутагт суурьшиж байгаа хүмүүсийг яаж ч чадсангүй. Намын гишүүн хэлэхдээ:
-Тэнгэрт байгаа шувуу, газарт байгаа хулгана зурамнаас эхлээд бүгдийг бид алах бөгөөд ялангуяа чоныг устгана гэж амлана.
Батыг үхсэн болохоор Намын гишүүн Гансмааг сууринд амьдардаг хүнтэй суу гэж ятгасаныг Чэнжэн сонсоод чи надтай суух ёстой, би чамд хайртай гэж хэлдэг ба Гансмаа хэлэхдээ:
-Билгээ аав энэ хуримыг зөвшөөрчихсөн. Цаг үеээ дагаядаа гэж хэлсэн гэж хэлдэг.
Энэ мөчөөс хойш чоно устгах явцуу арга хэрэглэж байгаа нь үхсэн малын дор бөмбөг тавих , хониндоо өндөөр шавар хашаанд хаших болдог.
Чэнжэний бэлтрэгт Гансмаагийн хүү хазуулна. Гансмаа Чэнжин хоёр хэдэн өдөр хүүг аймгийн төвд асрах хугацаанд Билгээ чононд зориулж тавьсан бөмбөгөнд өртөж хүнд бэртэнэ.
Энэ хооронд чонон сүрэг сууринруу дайрч өндөр шавар хашаанд хашсан хонинуудыг нь цөмийг нь идэж орхино.
Чэнжин Гансмаа хоёр хүүхдээ тэврээд ирэхэд нь суурингийн ардууд Чэнжинрүү дайрч, чиний бэлтрэг чоно дуудаж, манай хоныг идүүллээ гэж бэлтрэгийг алахаар оролдоно. Чэнжин бэлтрэгээ чадах чинээгээрээ хамгаалах гэж оролдож байх үед Намын гишүүн ирээд Чэнжин дагуулан чонын авд морьдоно. Хэд хэдэн ачааны машин буутай залуус нийлээд тэр хавийн хамаг чоныг цөмийг нь хядна. Түймэр ч тавьж байх шиг..
Экологийн тэнцвэр гэдгийг арай л мэдэхгүй, хятад хүний зан яг харагдана.
Чэнжэн хамаг чоно үхэж байгааг хараад сэтгэлээр унасан амьтан Билгээ дээр ирээд
- Уучлаарай ... хамаг чоныг цөмийг нь хядсан гэхэд  Билгээ:
-Үгүй ээ чиний чоно байгаа шүүдээ гэж хэлнэ.
Чэнжэн өөрийнхөө бэлтрэгийг үзэхээр очихдоо "Бэлтрэг минь, би Билгээд чамайг суллаж тавьна гэж амалсан " гэсээр очиход Гансмаа аль хэдийн бэлтрэгийг хээр талд нь тавьсан байна.
Билгээг оршуулж байх үед Чэнжэн өөрийн бэлтрэгийг хээр давхиж байгааг олж үзнэ.
Ганц чоно хээрээр давхиж, уулын араар ороод энэ кино дуусна.

Кинон дээр дүрслэл зураг авалт бол гайхамшигтай сайхан болсон бөгөөд хүмүүсийн зан чанар, үндэсний онцлогыг сайхан гаргасан.

Энэ киног эрт дээр үеээс байгальтайгаа зохицож, нүүдэллэж амьдарч байгаа соёлыг хэрхэн устаж байгааг гайхалтай сайхан харуулсан. Мөн жинхэнэ Монгол үндэстэн болох бидэнд хэнд ч заяагаагүй өөрийн соёлоо өөрийн гараар устгаж тэнэгтэвдээ гэсэн илгээмжийг бидэнд өгсөн.
Тэгэхээр бидэнд маш сайхан реклам боллоо..
Монгол улс мандтугай...
















Comments