Цэвэрхэн байцгаая л даа..Ойрын үед сонин сайхан..

Ойрын үед үнэн сандаргажийнаа ..
Лайтай юм болжийнаа ... лайтай юм болжийна..
Яасан гэхээр энгэсийм...

Манай төсөл дээр ариун цэврийн шалгалт хийгдэнэ гээд .. маниус нь үнээр их сандаржийнаа..
Би яахуу ... хүний өмнөөс сандарч тэвдэх дуртайм болохоороо хүн сандрахгүй байхад би сандраад сүйд майд..
Галзуухны асуудлаар шалгалт энэтэр ороод Тогооч хүн гэдэг чинь бичиг цаасны ажил ихтэй байдаг юм байна.. Ер нь бичиг цаас гээч нь болохоор бөгсөө хамгаалах урлаг гэхүүдээ ..
Хүн амьтан хордуул би цэвэрлэгээ хийж байсан үгүй гэвэл баталгаа нь энэ байна, би ариутгаж байсан үгүй гэвэл баталгаа нь энэ байна, би цэвэрхэн хоол хийж байсан үгүй гэвэл баталгаа нь энэ байна, би хувцасаа сольж байсан үгүй гэвэл баталгаа нь энэ байна, би цэвэрхэн ногоо худалдан авч байсан үгүй гэвэл баталгаа нь энэ байна... гэх мэт..

Хүмүүсийн хийж чадаад байгаа зүйлийг манайхан хийж чадахгүй байна гэж юу байхуу гээд л ухайлан дайрах гэхээр л энэ хужаа нар үнэн саад болжйигаам... Ийм их ариутгах бэлдмэл авч яахжийгаам??? Ийм их даавуугаар юу хийжийгаам... Резинэн бээлийгээр яахым.. нэг хүнд хоёр хувцасаа гэх мэт .. Цонхны торонд ялааны тор цаанаасаа байрлуулаагүйшдээ .. яагаад бид байрлуулах ёстой гэж гэх мэт ...

Мэргэжлийн хяналтаас арчдасын шинжилгээ авдын гэнээ ... Тэр нь болохоор махны вандангаас, хумснаас, үснээс, тогоочийн амнаас хүртэл тэгээд л хүрч болох бүхий л газраас авдаг гэнэ .. Урд  талын компанийн тогооч хэлжийгаам... махны вандангуудаа ариутгах уусмалд хийгээд 2 3 цаг болгочуул цэвэрхэн болчихно... амаа содатай усаар зайлаад арчдас авахад бэлэн байхаар ... гараа гяс гяс салитолоос арчаад байх хэрэгтэй  гэж мэгээд зөвлөгөө өгч байгаамалдаа .. Тэгсэн хятадууд... Хоол хийхэд тогоочийн ам ямар хамаатайен бэ гэж гайхаж байх ..
Тиймэрхүү хөгжилтэй зүйлтэй ... дараа долоо хоногт арчдасын шинжилгээ авна ... яаж өгнөө черт гэж ... айжил байнашүүү...

За тэгсэн энэ жил их сайхан байнаа.. хамаг аашны хятадууд нь явцан .. нуль сайхан инээмсэглэсэн хүмүүс ... Ажилдаа улам дуртай болоод л ... Амьдрал сайхан байнааа..
Манай нэг найз түрүү жилминий утсыг дандаа ашиглаж өөрийнхөө зургыг авдаг байсым... Тэгсэн би утсаа хаясан учир энэ жил ухаалаг утасгүй ухаанмуутай утастай байгааен.. тэгсэн нөгөөдөх чинь айфон 5 энэтэр авчихаж .. тэгэхээр нь би талбайн зураг авах санаатай утсыг нь зээлсэн биш "Дээгий одо миний зургыг авдаа одоо дахиад дардаа" гэх мэт супер одын зураг авдаг ажилтай болов..Талбайн зургаа авах хэрэгтэй байхад чиньь...

Сүүлийн үед Харри Потер уншвоо... Дажгүй хөөрхөн зохиол байна .. Дэлхийд алдартай болсон нь аргагүймдаа гэж бодож уншиж байлаа ... Надаар нэг тиймрэхүү.. энэ жил тархиндаа жаал хөрөнгө оруулалт хийнээ...









Comments