Нэгэн өдрийн минь амьдрал

Би блог бичих асар сонирхолтой .. цагийн сайханд судалгаа энэтэр хийж, нарийн бодож байж блогоо бичдэг байсан цаг хэдэн жилийн өмнөхөн .. Харин одоо бол өдөр тутмын өчүүхэн юмаа бичдэг болжээ.. Одоо яахуудээ . чадал нь тэр юм чинь .. Гэхдээ би блогоо бичихээ зогсоохгүй байхаар шийдсэн, шийдвэртэй үнэнч явсаар бараг найман жил болжээ ..
Ойрын хугацаанд бичих нь багасаж байгаа учир нилээн эрчимжүүлэх цаг нь болжээ .
За нуршилт дуусгая...

Өвлийн нэгэн сайхан өглөө .. Гурван өдрийн өмнө юм уу даа .. Хагас бүтэн байсныг хэлэх үү.. Хагас бүтэнд амараагүй ажиллаж байсан хүн чинь хагас бүтэнд амардаг болохоор ямар сайхан гэж санана .. Гэхдээ би уг нь бол өдөржин хэвтэж, зурагт үзэхийг хүсэж байвч, ээж ажилаа амжуулахыг мэрийдэг болохоор хажууд нь би лазан царай гаргаад суултайн биш...
Өглөө мэр сэр кино харсан болоод ээжийг дагаад Хархоринлуу алхлоо..
Энэ жил жаран жилдээ ганц тохиолдох хүйтэн өвөл болох гэж байгаа болохоор асар хүйтэн байх юм.. Ээж бид хоёр яахуу сайхан бэмбийтэл дулаалж аваад л Хар хоринруу алхачдым байгааздээ ..
Өвлийн бэлтгэл болгож хэдэн нэхий, цааны годон гутал авчихсан болохоор энэ жилийн манай өвлийн бэлтгэл нилээн дажгүй  тул тэрийгээ ярилцаад , бэлтгэсэн өөрсдөөрөө бахархаад инээд алдан алхаж гарваа ..
Замд олон хүмүүс явж байна ..
хоёр буудал явсан ч гэсэн ажрахгүй ээ бид хоёр .. дулаан явбал мянган лан юм чинь .
Хар хорин зах чинь барилгажаад гадаа худалдаа хийх гэдэг ойлголт байхгүй болцын байна .. Ямар сайхан сайхан өндөр барилга босоо бэ.. Тэгээд долоон давхар худалдааны захаар нь орлоо.. Бүх тасгуудаар нь явж үзээд, авахгүйм байж баахан л асуулаа ..
Ээж миний хуриманд эртнээс бэлдэж байгаа учир /би нөхөрөө одоо болтол олоогүй байгаа ч олчуул хурдан хуримлах байх гэсэн төлөвлөгөөтэй учир/ торгоны тасгаар орж, баахан хуримын бэлтгэл хангаж байгаа хоёр шиг нэг нь цагаан дээлний торго, нөгөөдөх нь сайхан харагдах торго хайж явлаа ..

Энэ жил хүйтрэх учир махны үнэ асар бага болсын байна .. Үхрийн мах гэхэд л дөрвөн мянга байх жишээний .. Бид хоёр бууз их хийж бэлтгэж байгаа учир үхрийн зүрх 2500 гаар авлаа..
Өвлийн хамгийн гол бэлтгэлийн нэг гутал байдаг болохоор эмээ болон дүү охиныхоо гутлыг засуулав.. Дажгүй шүү.. хуучин гутлыг шинэ гутал шиг л болгочдын байна.. Гайхалтай ..
Өөө бас 2500аар загас зарж байналээ .. 5000 төгрөгөөр чацаргана, аньс, мойл зарж байналээ ..
Хүмүүсийн байдал нээх дордоод муудсан юм алго.. Хүн болгон л өвлийн бэлтгэл, магадгүй зарим нь наймаагаа, зарим нь өнөөдрийн хоолны бэлтгэлээ гээд л ... хүнгүй газар алго..
Гудамжаар нь хүмүүс улавч, бээлий, загас, чацаргана, бас тэгээд ганга өвс ч зарж байх шиг ..
Бага байхад энэ хүмүүс ямар хэцүү байдаг болоо гэсэн харцаар дулаан хувцасгүй хүнийг хардаг байсан бол тийм хүмүүс ерөөсөө харсангүй ..
Малийсан малийсан сайхан авгай нар намайгаа яриад л , годон гутал жийгээстэй, үнэгэн малгай асаасан/эртний хэллэгээр малгай өмсөхийг хэлж байгаа юм/, нүүр амыг бол гял цал болтол нь будаастай, дандаа тэмээ ч юмуу ноосон ноолууран цамц өмсчихсөн Монголын сайхан эмэгтэйчүүд наймаа хийж байна.
Эрэгтэй хүмүүс нь уулзаад бас мэр сэр комби зохиогоод байдынмуу яадын бас л нэг юм яриастай , хүйтний улиралд энгэр задлаастай, тамхи нэрийстэй , ХАХАХ гэж инээгээстэй, бас хүүхнүүддээ дээрэлхүүлээстэй.. тоглоом шоглоомоор эмэгтэй нь цохиж, эрэгтэй нь цохиулахымдаа .
Зах бол тансаг барилганд сүндэрлээстэй, наймаа гэж тансаг , ашиг орлого нь харин ямархуу байдаг юм байгаам.......Хөгжилтэй  хотын нэгэн нүүр царай ч юмуу, захын хажууханд Хар хорин хотхон сүндэрлээд байгаамуудаа .. газраар нэг хөглөрсөн зүйлс байхаа болиод нүд бүлтийтэл, цэмцийсэн сайхан засаж янзалагджээ ..










Comments

  1. сүүлийн хэдэн хоногт баахан хар бараан мэдээ уншаад заримыг нь уншингаа уйлсан. Харин энэ постыг уншсан чинь амьдрал сайхан ч байгаа юм шиг санагдав хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. надад муугаар бодох хүсэл алго .. гай л байна

      Delete
  2. Nudend haragdtal goyo bichjee harin mongold zud bolj magad gesen surgaar malchid malaa ih nyadalj baigaa surag baisan bolj dee hyamd baival hen hendee

    ReplyDelete
  3. харин тйим ээ .. уг нь үнэ нь яг иймрэхүү юм байгаамшт .. хэцүү хэцүү ..

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа