Өвлийн төлөвлөгөө

Ойрд блогоо бичээгүй удсан байна. Бараг жил болсон уу гүй юу .. мэдэхгйү ээ мартчихаж..
бичих юм ихтэй байхад гүй ээ мөн олон сэдэв олддог байж билээ .
Гэтэл бичихгүй байсаар байгаад улам л муудаж байна.
Өвлийн төлөвлөгөө юу байх бэ?

НЭГ: Би олон залуустай болзож үзнээ.. Удахгүй хүнтэй суучуул хэзээ завандаа болзож байхымбэ??? Тэгхээр олон залуустай болзоонд явнаа ..

ХОЁР: Уул хаданд гарч, салхи амьсгална .. Хайкинг хийнэ гэдэг үгс Монголд мода болоод хүн болгон л уулруу зүглэж байна .. Тэгэхээр уул хадруу би нь нэг гарч үзнэ байгаа .

ГУРАВ: Түрүү жилжингээ англи хэл жаахан үзсэн .. Дахиад боловсронгуй болгохгүй бол болохоо байгаад байна. Тиймээс би англи хэлээ одоо ёстой эцсийн шат хүртэл нь хүний хүү шиг үзнэ .

ДӨРӨВ: Ажилаа сольно. СаЙхан хамт олонтой, улаанбаатарт ажилладаг оффисын ажилтай болмоор байна .. Бас англи хэлний оффисынхоо түвшинг сайжруулах шаардлагатай учир гялалзууляа

ТАВ: Шинэ жилийг маш сайхан тэмдэглэх.. Үзвэр үйлчилгээгээр их явна.


Амьдрал сайхан байна гэсэн уриагаа өндөрт өргөөд өөрийгөө хөгжүүлэх талаас нь хамтран зүтгэе..

Comments

  1. Тэр болзоонд явна гэдэг ёстой зөв бас гоё хэхэ. Ганц бие бас залуу байх даа гоё гоё болзоонд явж хүмүүсийг улам таниж мэдэж байх нь зүйтэй гэж боддог бас боломж гарахад догдлон догдлон болзоонд явдаг бүсгүй байлаа би. Одоо зарим нэгэн сэтгэл хөвсөлзүүлсэн болзоог хааяа хааяа бодож инээмсэглэж суух ч сайн л байдаг юм :)

    Олон хүнтэй болз гэхээр хүмүүс буруугаар ойлгоод байдаг болзох, замбараагүй байна гэдэг хоёр тэс өөр ойлголт болохоор өөрийгөө хүндэтгэдэг хүнийг хүмүүс замбараагүй байдалд уруу татаж, өвөртөө оруулж бол чаддаггүй л юм хэхэ. За тэгээд болзоод,өвлийн төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлээд байгаарай ;)

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа