Нэг өдрийн минь амьдрал

Энэ сайхан өвлийн өглөө гэрээсээ гараад алхаж гарлаа ..
Цааны годон гутал гэдэг эдийг чинь энэ жил авч өмсөөд дулаахан сайхныг нь биширжил байна .
Гэтэл -50 градусын хүйтнийг тэсвэрлэх гутал дээр ээ
ж гуай улавч дэвсэж өгснөөр гутландаа хөл багтахгүй байсны улмаас арван минут гадаа алхахдаа сүүлрүүгээ мацан барин найзынхаа гэртээ орж ирээд гутлаа шуурхай тайлахад  хөлөн дээр асар том цэврүүг хоёр өдрийн өмнө үүсгэсэн болохоороо би хазганаж явнаа...
Дээрх өгүүлбэрийг албаар маяг оруулж бичсэн болно.
За энгээд хазгар хүүхэн автобусны буудал хүртэл алхаад угсраа автобусанд суулаа ..
Хотын амьдрал сайхнаараа, хүмүүс ажилдаа яваад л , хүйтний эрч ойрд сайхан байгаа болохоор дулаахан сайхан л алхаж байна ..
Гадаадад байгаа нөхдүүд уншиж байгаа бол 11 сарын сүүлээр танай сайхан эх орон чинь хасан гуч хорь хүртэл хүйтрээд байгаа шүү..
Нийслэлийн тээвэр сайхан болсныг би олон удаа хэлж байгаа болохоор энэ удаа болоё...
Багшийн дээд дээр буугаад нүхэн гарцаар гарч, дөнгөж эргээд байтал нэг сонин үзэгдэл харав.
Нэг халуун савтай цай аягалж байна.. Юу билээ гээд хартал хоёр оюутан байрын охин ТҮК-ийн ажилтанд халуун цай болон печенье өгч байхтай таарав.
Хар хүйтэнд ямар сайхан сэтгэл бэ? их таалагдав..
Түрхэн зуурын ийм үзэгдэл харсан миний сэтгэл хөөрөөд эх орноо хайрлах аян ч юмуу эсвэл сайн үйлсийн аянг оюутан залуусын хичээлийн нэг хэлбэр болоосой гэж мөрөөдөж гарлаа ..

Хотын төвийн цэвэрлэгээг хариуцдаг ч юмуу эсвэл оюутануудын бүтээсэн зүйл манай Уб хотыг чимэглэвэл хичнээн сайхан бэ? Ямар ямар санаачлагууд гаргаж болох талаар бүгдээрээ санаагаа уралдуулцгаая..

1. Хүйтэнд ажиллаж байгаа цагдаа, Түкийн ажилтан гэх мэт улсуудад халуун цайгаар үйлчилж байх

2. Хамтын хүчээр нэг цэцэрлэгч юмуу бүтээн байгуулах
3. Хөшөө дурсгалуудыг хайрлах хамгаалах
4. Бага насны хүүхдүүдэд эх орноо хайрлах сэдвээр лэкц болон илтгэл тайлбарламж гаргах.... уг нь гадаадын орнуудад эмч болох гэж байгаа хүүхдүүдийг шууд хүүхдийн цэцэрлэгт сурган хүмүүжүүлэхийн туслахаар тавьдаг гэсэн
5. Эсвэл бага дүү нартаа Монголын хуучны үлгэрүүдийг сэргээсэн уран зохиол, үлгэрийн ном гаргах.......хандиваар хөрөнгийг нь босгож болохын..
6. Ахмад настангуудад туслах, гэр орон хашааг нь янзлах
7. Энэ бүх бүтээсэн зүйлсээ тайлагнах
8. Мөн нийтийн тээврийн унаа машиныг угааж өгөх

гэх мэт .. хэхэ .. энэ бол зөвхөн мөрөөдөл төдий кэкэ .. мөрөөдөхөд мөнгө төлөх биш ..

Японы сурагчдын боловсролын арга барил их таалагдаад байгаа юм .. Жишээлбэл тус сургуульд ямар цэвэрлэгч, үйлчлэгч, хоол унд түгээдэг хүн байхгүй, бүгдийг нь хүүхдүүд өөрсдөө хийдэг, гүйцэтгэдэг нь үнэхээр гайхамшигтай .. Хамгийн гоё нь байнга л дугуйлан сэксэнд явуулж хамруулдаг, бүгд л хөгжмийн болон уран сайхны тодорхой мэдээлэлтэй болдог нь үнэхээр гайхамшигтай ..
Хүүхдүүдийг хүн болох талаас нь илүү их хичээн хөгжүүлбэл улс орон болоод бидний ирээдүй хойчид л хэрэгтэйсэн..
Хүүхдүүдэд илүү сонирхуулж хөгжүүлэх сэдвүүд гэвэл, миний бодлоор:
1. Уран зохиол, гадаадын болон монголын уран зохиолчидтай танилцуулж, тэдний уран бүтээлийг уншиж судлах, уншсан судалсан материалаа бусаддаа ярьж өгөх, номыг хайрлан хамгаалах
2. Оёдол эсгүүр, загвар бүтээх..
3. Техник сэтгэхүй, техник сэтгэлгээтэй болгох
4. Хөгжмийн боловсрол олгох, нэг хөгжмөөр тоглож сурах, ялангуяа төгөлдөр хуур гэх мэт ..
 Дэлхийн хөгжмийн зохиолчдын уран бүтээлтэй танилцах, ойлгож суралцах
5. Биеийн тамираар хичээллэх, Жудо, бокс, сагс, воллейвол өөр юу байдын тэр бүхнээр хичээллүүлэх Бие бялдарын хүмүүжил олгох
6. Илтгэх урлагаар хичээллэх, зөв ярьж сургах
өөр та бүхэнд ямар санаа оноо байна яриад байгаарай

Comments