Лекц:: Эхлэх цэг


2016 оны 3 сарын 4нд  Санхүү эдийн засгийн дээд сургууль дээрх Хас банкны Мэдээлэл технологи хариуцсан захирал Сандип Херагийн тавьсан лекц.
Хүн өөрийгөө нээн илрүүлэх ёстой ..
Өөрийгөө таних алхам:
  1. Хаана төрсөн бэ? Удамшлийнхаа талаар
  2. Орчин буюу материаллаг зүйлс 
Дээрх хоёрыг зүйлийг хүн өөрөө бий болгох боломжгүй бол дараахи зүйлсийг бий болгох боломжтой.
  1. Өөрийн амьдрах үүх түүх
  2. Хандлагаа өөрчлөх
Ихэнх үед зан байдлаа өөрчилсөнөөр одоогийн байгаа нөхцөл байдлыг сайжруулж байдаг.
Та өдөр болгон хүнтэй мэндэлдэг.. САЙН БАЙНА УУ??
Тиймээ таны асуулт.. Хүнийг сайн байнауу гэж .. Харин та өөрийгөө БИ САЙН БАЙГАА БИЛҮҮ гэж асуусан билүү??  Энэ асуултыг өөрөөсөө асуусанаарааа аливаа зүйлийг өөрчилж чадна. Өөрийгөө танин мэднэ гэдэг бол амар биш..
Та өөрөөсөө асуу::::
Би өнөөдөр жаргалтай байна уу?? Надад мөрөөдөл байна уу?? Би мөрөөдлийнхөө төлөө юу хийж чадаж байна бэ?? Би юу хийхгүй суугаад байна бэ?? Би өөрийнхөө зөв замаар явж байна уу? Би өөрөө сайн байна  уу? Би өөрийн хүссэн мэргэжлээ сонгосон уу?
Би олон хүмүүсийг харж байна. Өдөр болгон ажилдаа явахдаа өөрийн амьдарч буй хэлбэртээ дургүй, хүнтэй харилцаа үүсгэхдээ сэтгэл хангалуун бус байгааг ажигласан. Бүхий л насаараа баяртай байгаам шиг жүжиглэх мөртлөө баяргүй байгаа тэр л дүр зургыг би ажигласан.
Хэрвээ та ийм нөхцөл байдалд байгаа бол САЙН БАЙНА УУ гэж өөрөөсөө асууж үзсэн үү?
Тиймээс өөрийгөө өөрчлөх арга зам нь долоо хоног болгон сайн байнуу гэж өөрөөсөө асууж байя.. үүнийг хэвшил болгоё. Өөрийгөө хайрлахын тулд энэ асуултыг асууж байя.
10 минут суугаад би яг баяртай байна уу би жаргалтай байна уу гэж өөрөөсөө асууж үзээрэй.
Манай эгч анх урлагаар сурч байсан. Маш олон хүмүүс чи ийм юмаар сурж яахнам бэ гэж зөвлөж байсан боловч эгч өөрийнхөө хүслийг л дагасан. Гэтэл одоо эгч маань надаас илүү амжилттай явж байна. Өөрийн гэсэн дизайны компани байгуулсан байна.
Хүн алдаа гаргаж болно. Гэхдээ энэ бол асуудал биш зүгээрээ.
Өөрөөсөө асуу.. Ямар зорилттой бэ? Ямар мотивацитай бэ?  Ямар үнэт зүйлстэй бэ?
Эрсдэл гарна .. Энэ бол зүгээр .. Асуудал биш..
Сургууль бол зүгээр л ажил.. Харин өсөн дэвжилт, амжилттай байх хэрэгтэй.
Боломж гарахын бол ҮГҮЙ гэж битгий хэлээрэй. Мөрөөдлөө дага оролд. Маргааш гэж байхгүй мэт амьдар.

Give yourself a change to discover who you really are.

Comments