ЖДҮгийн зээлд хамрагдцагаая.


Хүндэт хөдөлмөр эрхлэгчдээ .. ЖДҮ буюу Жижиг дунд үйлдвэрийн зээлд хамрагдацгааяаа..
Түрүү жил хамрагдах гээд чадлаараа хичээгээд болоогүй. Том газар байхаас үзүүлчий гэх нэг ч зүйл байсангүй. Хов хоосон юманд хэн д ч итгэх үүдээ ..
тэгээд авч чадаагүй юм. Түрүү жил найз маань дөрвөн сая төгрөг өгч сар болгон би цувуулан өгсөөр байгаад зээлээ дарсан. Тэр хөөрхөн зээлийн ачаар хөөрхөн байшин, хүлэмжтэй болоод авчээ.
Энэ жил түрүү жил ургуулаагүй боловч ногоотой, бүрэн угсраагүй боловч хүлэмжтэй, бас хүнд үзүүлчих байшинтай болсон байна. Энэ бүгдийгээ бичээд хураагаад хуримтлуулаад төсөл бичлээдээ ..Жижиг хэмжээний төсөл болохоор их амархан бичигдэхийнмаа. Эсвэл миний олон жилийн туршлагаас амархан бичигдсэн үү бүү мэд.
ЖДҮ түрүү жил нилээн олон зээлтэй байсан бол энэ жил хоёрдох төрлийн зээл харлаа . Аж ахуй нэгжид 10 сая хүртэл, хувь хүнд таван сая хүртэл жилийн 7.2 хувьтай зээл олгож байгаам байна.
Аж ахуй нэгж боллоо гэхэд сар болгон дөрвөн зуу гаруй мянга өгөөд байж чадахгүй болохоороо 5 хувийн зээл хөөцөлдөж байна. Хөдөлмөрийн хэлтэс нь дэмжээд өглөө гэхэд банк нь бас нуль асуудал юмаа. Банкныхаа арга эвийг яаж олох бэ гээд л байж байна. Хаанаасаа хаалгач нь хэцүү ч юмаадаа ..
Хөдөлмөрийн хэлтэст олон удаагийн бичил бизнесийн зээлийн хөтөлбөрүүд, нэг удаагийн буцалтгүй тусламж гэх мэт маш олон зүйлс байдын байна. Хамгийн гол нь тэрийгээ түгээж тараах талаараа асуудал ихтэй, нэтэд байгаамуу гэхээр үгүй байхгүй гэхийн .. Тэгээд тэрийг нь гадаах самбар дээрээ сайхан биччихдийнмуудаа гэхээр бас үгүй.. Хэн нэг нь амыг нь асууж байж байнауу байхгүй юу гэж хэлж байж авдаг бололтой юм. Жаахан сургалт сурчилгаа муу байдаг нь үнэхээр харамсалтай.
Бас олон улсын байгууллагууд байна. Энэ байгууллагуудын үүдийг сахиад ямар төрлийн төсөл хэрэгжүүлдэг талаар бас мэдэж байхгүй бол болохгүй юм байна. Түрүү жил 6 саяын буцалтгүй тусламж үзүүлсэн ч гэх шиг бла бла бла өчнөөн л тусламжууд байна. Тэр болгоныг маниус нь хөөцөлдөхгүй ангайж суусаар байгаад л орхигддог бололтой юм шүү..

Хамгийн сүүлд болоод өнгөрцөн хойно л “ Тийм үү, өө оролцох л байждээ” гэж хошгироод үлдэх юмдаа. 

Comments

  1. Жилийн 7.2 % гэхээр бас л их байна.
    1-4 % байж болдоггүй юм байх даа.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ ... одоохондоо судалсан нь энэ .. өөр байдагбайхаа ...

      Delete
  2. Хятадаас хөрөнгө оруулалт яаж олох бэ? Энэ тал дээр нэгдсэн сүлжээ ч юм уу тиймэрхүү зүйл байна уу?

    ReplyDelete
    Replies
    1. тэр ерөөсө асуудалгүй .. тийм сүлжээ гэхээсээ илүү танил их чухал байдаг юм.. би энэ талаар өчнөөн бичсэн байгаадаа

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа