Лекц: Даяарчлал ба улсын имиж

2016 оны 04 сарын 09ны өдөр 

Бүтээлч Монгол цуврал лекц
Даяарчлал ба улсын имиж
Лектор: Имиж судлаач, Дизайн өнгө судлалын холбооны тэргүүн    Ш.Мандалмаа

Өнөөдөр дэлхийн улс үндэстнүүд шинжлэх ухаан, мэдээлэл технологийн хурдацтай, хөгжлийн ачаар нэгэн том глобал ертөнцийг үсгэж байна.
Энэ олон улсаас өөрийн онцлог ялгаатай шинж чанараар бусдаас ялгарах хэрэгтэй.
Франц ус гэхэд үнэртэй ус, эйфль цамхаг, загвар  гэдгээрээ танигдана.
Хятад улс гэхэд луу, шаазан, торго, ханз бичгээрээ танигдаж байна.

Имижийг бүрдүүлэхэд нэр хүнд ямар чухал бэ?
Хэрвээ та цаг худалдан авлаа гэхэд солонгос болон швецарь цагнаас алийг нь сонгох бэ?
Зурагт худалдан авлаа гэхэд та LG  Panasonic хоёр брэндээс алийг нь сонгох бэ?
Яагаад дэлхийн зах зээл дээр адилхан хоёр бүтээгдэхүүн байгаа мөртлөө имиж бүрдүүлсэн тухайн брэнд дэлхийн зах зээлийн үнээсээ 30 хувиар илүү байдаг юм бэ?

Имиж гэдэг нэршлийг хөгжүүлэгч, дэлхийн хэмжээнд судлаж гаргаж тавьсан хүн бол Simon Anholt бөгөөд Nation brand index, Competitive identity, Brand America, Brand New JUstice зэрэг номнуудыг бичсэн байна. Энэ хүн нь энэ сэдвээр мэргэшсэн, засгийн газрын түвшинд зөвлөгөө өгдөг байна.
Nation brand   -People, Tourism, Exports, Culture and heritage, Governance, Investment and Immigration

2008 онд Солонгос улсын брэнд индекс 33т жагссан бөгөөд эдийн засгийн үзүүлэлт 17т байжээ. Ерөнхий сайд нь Саймонгоос энэ чинь арай буруу юм биш биздээ гэж асууж гэнэ . Гэтэл Саймон хариулахдаа: Би танай улсыг мэднээ, очиж үзэж байсан. Харин энэ индекс бол дэлхийн нийтээр нь судлаж авсан индекс юм гэж хариулсан байна.
Иймээс энэ улс энэ байдлаас сургамж авч, ерөнхийлөгчийн ивээл дор үндэсний брэндийг хөгжүүлэхээр хүчтэй ажиллаж эхэлсэн байна.

Тэгвэл Монгол улсын имиж:
  1. Онгон зэрлэг байгаль, нүүдлийн соёл
  2. Чингис хаан
  3. Монгол бөх, үндэсний хувцасны соёл
  4. Уб хотын хөгжлийн үсрэлт
Америкт энэ талаар мэргэжил дээшлүүлсэн Уянга гэдэг хүн " Дэлхийд манай соёл хэрхэн хүрдэг бэ?" гэсэн дипломны ажил бичихдээ 1989 оноос 2008 он хүртэлх Америкийн Нью Иорк Таймес сонингийн мэдээллээс түүвэрлэхэд Монгол улсын талаар мэдээлэл нийт 153 удаа гарсан байна. Тодотгол өгсөн нь:
  1. Чингис хаан
  2. Орос Хятадын хооронд байрлах улс
  3. Нүүдэлчин, морио унаад явах 
  4. Ардчилсан засагтай, тайван замаар явж хүрсэн
Одоо бол уул уурхайн орон гэдгээрээ илүү танигдаж байна. Жулиа Робертс манай улсад ирсэн нь нилээн реклам болж өгсөн. Амандаа ус балгаад гараа угааж байгаа зургыг хараад шүлсээрээ гараа угаадаг гэсэн яриа их тархдаг гэх мэт .
Урд нь Солонгос улсын хувьд хойд солонгостойгоо дайтдаг гэсэн тодотголтой байсан. Тиймээс өөрсдийн соёлын талаар илүү мэдээлэл цацсан.

Иймий учир өөрсдийн соёлыг судлах, өөрийн үйлдвэрлэлд шингээж өгөх.
Дэлхийн соёлтой тунгийг нь тааруулж бүтээх. Улсын имиж, үндэсний брэнд хөгжүүлэхэд юу хийх бэ?
Өнгө, хэлбэр дүрс, түүх ярих 
Хамгийн хүчтэй элемент бол өнгө байдаг.
Өнгөнөөс үндэсний өнгө, үндэсний хувцас бүрддэг.
Солонгос, Япон, Хятад, Монгол нь Буддын шашинд суурилсан соёлтой, мөн ойролцоо соёлтой.

Өнгө нь бас 50н жилээр өөрчлөгддөг. Хэдхэн жилийн өмнө Монголчууд цагаан даавуунд үхсэн хүнийг ороодог гэж хөнжлийн даавууг цагаан даавуу ашигладаггүй байсан бол одоо тансаг хэрэглээнд ордог болсон.

Солонгос Японы хөлбөмбөгийн олимпоор: 
Солонгос -Улаан чөтгөрүүдийн улаан өнгө нь комминизмтой холбогдож ойлгодог байсныг халсан. Эрч хүчийн өнгө болж хувирсан.

Монгол улсын өнгөний имиж нь : Хөдөлгөөнтэй, тансаг, бас орчин үелэг
Япон улсын имиж нь минимал чиглэлрүүгээ байдаг. Байгаа юм байх ёстой газраа байдаг, илүү ч гүй дутуу ч гүй. Япон Солонгос нь илүү тайван өнгөтэй бол Хятад МОнгол нь илүү хүчтэй хурц өнгө ашигладаг.
Монгол улсын хувьд 2016 оноос эхлэж гадаадад сурталчилах хөтөлбөр баталж, зөөлөн хүчээр сурталчилна гэсэн зорилт тавьсан.

Зарим улсууд алдах үе байдаг. Жишээлбэл Британи улс өөрсдийгөө КҮҮЛ буюу догь залуусын орон гэж тодорхойлолт цацаж байж илүү алдсан. Бидний хувьд гэвэл ихэмсэг тансаг гэж хүлээж авсаар ирсэн тул Күүл гэдэг ойлголтыг хүлээн авч чадахгүй байсан учир рекламны хувьд алдсан.

ИСтори тэллинг буюу түүх өгүүлэх нь:
Жишээлбэл энэ ус байлаа гэхэд чингис хааны тийм тийм төрсөн нутгийн тийм тийм түүх шаштиртай ус гэхэд илүү худалдан авах дуртай байдаг.

Япон улсын хувьдгэхэд чанартай бүтээгдэхүн дээрэ илү нэр хүндтэй. Мэдээж тус улсын хувьд чанар муутай бүтээгдэхүүнийг гадагшаа экспортлох эсрэг байр суурьтай хандаж өөрийн улсын нэр хүндийг хамгаалж үлдсэн байх боломжтой.
Миний хувьд Монгол улсын имиж нь:
  1. цэлмэг хөх тэнгэр, байгаль
  2. Босоо монгол бичиг
  3. Морь
  4. Бөх
  5. Монгол гэр
  6. Эсгий ширмэл- Зөвхөн манайд ширмэл үйлдвэрлэдэг
  7. Цагаан идээ
  8. Органик хүнсний бүтээгдэхүүн 
  9. Байгальдаа ээлтэй, соёлтой ард түмэн
Гоо сайханд ханддаг соёлоороо гэхэд Японд сул, нуух тусам гоо сайхан байдаг гэж хүлээн авдаг бол европчууд илүү бариу, бас задгай байвал гоо сайхан байдаг гэж үздэг.
Барби хүүхэлдэй гэхэд европ цэнхэр нүдтэй шар үстэй охид хөөрхөн, ази охид муухай гэсэн бодлыг төрүүлдэг. Хар арьстай хүүхэд өөрөө хар хүүхэлдэйг муу талын баатар, цагаан хүүхэлдэйг сайн талын баатар гэж хэлж байсан.

Ойлголт дүгнэглт:
Улсын имиж яагаад чухал бэ?
Улсын хэмжээнд нэгдсэн бодлого байх ёстой.
Өөртөө байгаа давуу тал дээрээ тулгуурлах
Үндэсний хэмжээний брэндийг дэлхийн түвшинд хөгжүүлэх

Санамсаргүй болон санамсартайгаар гадны соёлд автдаг.
Кимчи дэлхий даяар солонгос хоолны соёл болж хөгжиж байна.
Тэ жангум кинонд японд гэхэд солонгос хоолны курс, солонгосруу аялах, солонгос рестораны тоо нэмэгдсэн. 
ХҮнс судлалын сургууль бүрд кимчи судлалын лаборторитой.Кимчиний хөргөгч хүртэл хийсэн.
Солонгост гадаад оюутнуудыг үнэ төлбөргүйгээр өөрсдийн соёлын арга хэмжээнд дагуулж явдаг.






























Comments