Хийморио засуулсан нь

Уржигдархан гоо сайханд ороод. Ийм гоё арьстай юм чинь гоо сайханд орж яадынбээ гоё маск таваид л тосоо түрхээд л цэвэрлэгээ хийгээд байхад болно. Хүмүүс гоо сайханд орж арьсаа алуулдаг. боль гэдэг юм байна.


Харин 2015 оны хагас жилээс хойш миний арьсан дээр батга шаваад салахаа байлаа.. 9 сараас хойш тас харлаж эхэллээ. Царай муутай ч болжийгаа гэж жигтэйхэн. тэгээд ажилгүй болж эхэлжийгааг ч хэлэх үү гоо засалд орж чадахгүй үнэн тэнэгтэв. 
Тэгээд ээжтэйгээ таарамж муутайг ч хэлэх үү хар авгай л болж гэдэг үгийг сонсоод уур хүрээд үхмээр санагдана. 
Засал өгөх гэж үзээд үзээд бардаггүйээ. 
ээж бид хоёр найрамдаж байхдаа миний нүүрний муухай харлаж байгааг авч хэлэлцээд хийморь нь унасан байна гэж онош тавиад засах арга бол шар тос хэрэглэх юм гэдгийг ээж уншиж мэдсэн бөгөөд шар тос хэрэглэх нь нүдний галийг нэмж, хийморь сэргээдэг тул гэдэг онош тавиад хэрэгжүүлэх ажилдаа ханцуй шамлан орлоодоо.. Шинэ жилээс эхэллүүдээ..гүй цагаан сараас эхэлсийм байна..
ЗА тэгээд л гэрт ямар ч их шар тос цагаан тос байсым.. Өвөл хөдөөнийхнөөс орж ирдэгийг ч хэлэх үү нуль  цагаан тостой айл байлаа манайх. Цагаан тосыг хайлж хайлмаг хийж идээд шар тосыг нь ялгаж аваад хуушуур, бин хийж иднэ. Бас шар тостой арвайн гурил ч зуурч идэж байх шиг. Талх зүгээр идэхгүй шар тосондоо шарж иднэ. Шар тосыг ч дор нь гөвж байлаа.
Дөрвөн сар боллоо... Би ч элдэв долоон юмыг муухай цаашаа гэдэггүй болохоор ухайн тас л идэж уусан ,  ажилгүйг хэлэх үү хоол хийж идсэн, гэр орон цэвэрлэсэн авгай болов.

Гэтэл нөгөө хийморь нь сэргэж байгаа юм алго.. нүүр улам муухай харлаад батга шавах нь жирийн үзэгдэл болж хувирлаа..
Мөнгөгүйг хэлэх үү гоо сайхны хэрэгсэл авч чадахаа ч болив. Ээж хэрэлдэхээрээ хар бүдүүн авгай гээд улам сэтгэлээр унаад байх болов... Ажилгүй суух ч үнэн хэцүүм байналээ шүү..
За тэгээд нэг өдөр баруун хавирганы доор хатгуулж эхэллээ. Эхэндээ тоосонгүй.
Идэш ууш нь хэвээрээ тостой өөхтэй махаа, шар тостойгоо идээд л байлаа.
Гурав хоноход арай хэрэг бишдэж эхлэв. Тэсэхийн аргагүй өвдөж эхэллээ. Хавдартай хүний уудаг өвчин намдаадаг эм уугаад байх нь тэр.. Намдахаа болив.
Би тэгээд аягүй тэнэг. Эмчилдэг эм уухгүй өвчин намдаах л эм уугаад эдгэрчих юмшиг санаад байдаг... 
Эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь маргааш бол гээд байлуу яалаа тоосонгүй. 
Тэгээд гайгүйм байх гээд хэвтлээ.. Гэтэл болдоггүй .. Түргэн дуудлаа. Иймхэн юманд дуудаад байхдаа яады гэж дуудлагын эмч нь уурлаж байна. Тэгээд уйлагнан барин дуудлаа.
Эмч ирээд аймарр өвдсөн байна. би чамд бичиг хийж өгий эрүүл мэндийн төвд оч гэжийна.
Сүржигнээд дүү болон ээжийгаа дагуулаад хар шөнөөр давхилаа шүү..
Ээж эмнэлэгт хэвтэх байх гээд хувцас бөөгнүүлээд явлаа. Эгчрүүгээ яриад л Дэбэ одоо энгээд хэвтэх юмшиг байна гээд эмчид үзүүлэхээсээ өмнө хэллээ. Яаралтай хагалгаанд орох нь байна гэж хачирлахаа мартсангүй. Бөөн гуниг.
Эрүүл мэндийн төвд үзүүлсэн чинь тоосонгүй. Маргааш эход харуул гэжийна. Гоморхоод гэрлүүгээ харилаа.. Хүн хүнд өвчтэй эмнэлэгт хэвтэх гээд ирж байхад чинь гээд л ..
Шөнөжингөө тэсээд унтлаа.
Маргааш нь ЭХОд харууллсан чинь цөс болж таарлаа.
Нөгөө хийморь сэргээдэг шар тос чинь нүүр ам харлуулж, батга шавуулдаг цөсний өтгөрөл үүсгэж байсан болж таарав.
Энгээд хийморио сэргээх гэсэн биш үхэх дөхөөд оношоо тогтоолгож авлаа. 

Хэдэн хөөрхөн эм бичүүлээд сайхан л боллоо.. Харин тасралтгүй цөсөө угааж эхэлсэн.
Байнга угаасны үр дүнд нилээн хөөрхөн үр дүнд хүрсэн боловуу гэж найдаж байна.
Царай зүс тунгалагжин цэвэрхэн болж, хүний өөдөөс харахтайгаа боллоо..















Comments

  1. Tegej ih shar tos iddeg yu ve? taaruulaad baga bagaar idehgui hahah
    Odoo gaigui bolson bol yamai daa.

    ReplyDelete
  2. Яанаа, хамаагүй шар тос идэж байж балрах дөхсөн байна ш дээ. Одоо бие гайгүй болж байгаа бол ус сайн уугаад л арьс аа эрүүлжүүлэх гэж үзээд бай. Бас завтай байгаа юм чинь иог хийгээд үзээрэй.

    ReplyDelete
  3. Балрах дөхсөн байна шүү. Цөсийг яаж угаав, боломжтой бол энэ талаараа бичээрэй.

    ReplyDelete
  4. за энэ талаар бчилээ

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа