Даалгавар ба сайн санааны үйлс

Нэгэн тэмцээнд би оролцож байгаа юмаа. Фэйсбүүк дээр бичсэнээ шууд хостоллоо.

эцэгний сав үйлчлэгч эгчээс гуйгаад цэцэгээ эхлээд савтай болгосон.Үйлчлэгч эгчид баярлалаа. Гоё болсоон. Гэхдээ өвөл хүйтэнд бас даараад навч мавч нь сөөмийсөн юм болчихдог юм байна. Гэхдээ үхээгүй л дээ.
Манай оффист ойрхон байдаг бүсгүйд цэцэгээ өгөхдөө надад 1000 төгрөгөөр юм аваад өгөөч гэж гуйсан. Яг оффис дээр нь очиход манай хүн аягүй завгүй байсан учир 1000 төгрөгөө надад өглөө. Эгчид баярлалаа.. Би 1000 төгрөгийг нь аваад юу авахаа мэддэггүйэ. Бал үзэг л толгойд эргэлдэж байваа.. Үсний гоё гоё гялгар зүүлт зардаг эгчийг 1000 төгрөгөнд бэлэглээч гэж гуйлаа. Үнэхээр боломжгүй байсан. Тэр эгчид баярлалаа өгчих юмсан гэсэн сэтгэлтэй байсанд. Тэгээд цэцэг үзлээ.. дандаа 3000 юм байна. Гэтэл нэг хулс байхаар нь алив энийгээ надад өгөөч гэж гуйлаа. Бөөнөөр 2500 ширхэгээр 3000 байдаг юм байна. Надад 1000 төгрөгөөр нэгийг өгсөн.Тэр худалдагч эгчид баярлалаа. Би зургыг нь аваад зарын бус группуудэд тавьсан. Нэг дуурьт ажилладаг эмэгтэй авахаар болж хурдан хүргэж өгсөн. 5000аар зарсан. Тэр эмэгтэйд их баярласан шүү. Тэгээд гэрийн даалгавараа хийсэн боловч дахиад эргүүлэхээр шийдэж, мэссэнжэрт байгаа улсуудруугаа авахыг санал болгосон. Гэтэл циркийн хажууд байдаг Видал салоны бүсгүй 3 ширхэгийг авая гэдэг юм байна. Би 5000 төгрөгөө бариад нөгөө худалдагч эгч дээр очсон. Эгч 3 ширхэгийг ав ав гэж зөвшөөрсөн. Худалдагч эгчид дахиад баярлалаа. Тэгээд Видал салоны бүсгүй дээр очоод гурван хулсаа 10500гаар зарж мөнгө босгосон юмдаа. Видал салоны бүсгүйдээ баярлала.. Гого сайт дээр нэг хүүхэд тусламж хүссэн байна. Маргааш дахиад хэд хэдэн хулс зарчихаад тэмцээнд хамт
 оролцож байгаа улсуудынхаа олсон өнөөдрийн орлогыг нийлүүлж байгаад маргааш орой шилжүүлнээ. Шилжүүлсэн дансаа үзүүлж тайлаглана. Туслаж дэмжсэн та бүхэндээ баярлалаа..




Comments