МИНИЙ МӨРӨӨДЛҮҮД ЮУ БЭ?

Ур чадвар бүтээмжийн уралдаандаа оролцож байгаа юм.
Өчигдөрийн даалгавар мөрөөдлөө бичих байлаа. Би ч хурдхан шиг биччихээд даалгавараа хийчихсээн гээд л сууж байв. Багшийн тавьсан лэкцийг та бүхэнд тайлбарлая л даа.

Хүн болгонд ямар нэгэн мөрөөдөл хүсэл байдаг. Харин нас насны онцлогоос шалтгаалж идэвхтэй болон буурч байдаг ажээ.
1. Өсвөр нас буюу 25 хүртэл нас__ Энд мөрөөдлийг хязгааргүй мөрөөдөж, юу хүссэнийхээ төлөө маш ихээр мөрөөдөж байдаг.
2. 25аас 35 насныхан. Энэ насныхан гэр бүлтэй болсон байдаг учраас мөрөөдөл нь арай хязгаарлагдаж, боломжтой болгох талруугаа хандсан байдаг.
3. 35аас 45 насныхан. Энэ насныханы мөрөөдөл нилээн унтарсан байдаг
4. 45аас дээш насныхан. Энэ насныханы мөрөөдөл бүр бүдгэрч, бараг мөрөөдөлгүй болж доошилсон байдаг.

Харин нэг авууштай тал нь хүн өөөрөө хүсэх юм бол , мөрөөдлөө эргүүлээд санах юм бол унтарчихсан мартагдчихсан байгаа мөрөөдөл чинь эргээд сэргэх, бүрр өсвөр үеийнх шигээ мөрөөдөж байсан шигээ болох бол асуудал биш байдгаараа бидний мөрөөдөл давуу талтайюм байна.
Өнөөдөр утас дүүрээд элдэв долоон зургуудаа янзалж суутал скрийншот буюу би дэлгэцний зургуудаа хадгалсан нь 1000 гараад явчихжээ. Би нэтээр ухаад өөрт таалагдсан зүйлсээ л хадгалаад байсан бололтой юм.
Тэгээд эдгээр зургуудыг үзээд миний мөрөөдөл сэргэж эхэллээ.

Миний мөрөөдлүүд

Би голын эрэг дээр тохилог мөртлөө жижигхэн байшинтай болохыг мөрөөддөг юм байна.
Би гол дээр модноос дүүжлэгдсэн буйданд суугаад голын усыг харья гэж мөрөөддөг юм байна.
Би үүргэвч үүрээд дэлхийн улсуудаар аялахыг хүсдэг юм байна.
Энэ аялалынхаа талаар өдөр болгон шинэ мэдээлэл түгээх блог бичих юмсан гэж мөрөөөддөг юм байна.
Би ногооны тохилог хүлэмжтэй болох юмсан гэж боддог юм байна.
Би гоё хоол хийж сурах юмсан гэж мөрөөддөг юм байна.
Би хувцас оёж сурах юмсан гэж бас мөрөөдөдөг юм байна.
Би дэлхийн алдартай кинонуудыг үзэх юмсан, тайлбарыг нь унших юмсан гэж мөрөөддөг юм байна.
Би ойруу харсан нил шил болсон гүйдэг ханатай унтлагын өрөөтэй модон байшинтай болох юмсан гэж мөрөөддөг юм байна.
Би дарсны цуглуулгатай болох юмсан гэж мөрөөддөг ююм байна.
Би ойруу харсан шилэн ханаараа цас орох, бороо орохыг харах юмсан гэж мөрөөддөг юм байна.
Миний байшин нэг давхартаа асар том тагттай бөгөөөд таазнаасаа холбогдсон дүүжин ортой байх юмсан гэж мөрөөддөг юм байна.
Модон байшингийнхаа хажууд жижигхэн муурын байшиг шиг бас модон дээр байрласан жижигхэн өрөөрүүгээ би олсон шатаар явах юмсан гэж мөрөөөддөг юм байна.
Би асар том номын санд орчихоод уншаад л байх юмсан гэж хүсдэг юм байна.
Би гадаадын мундаг театруудад очиж балет дуурь үзэх юмсан гэж хүсдэг юм байна.
Би олон хүмүүсийг сэнхрүүлсэн илтгэл тавих юмсан гэж хүсдэг юм байна.
Шинэ жилийг дэлхийн томоохон хотуудад өнгөрүүлээд салют буудахыг харах юмсан гэж хүсдэг юм байна.
Өөрийнхөө болон хүний нүүрийг тасархай будах юмсан гэж мөрөөөддөг юм байна.
Бүжгийн дугуйланд хөлсөө гартал бүжиглэж байна гэж хүсдэг юм байна.
Жижигхэн гар урлалууд хийх юмсан гэж хүсдэг юм байна.
Үсээ саарлаар будуулах юмсан гэж гэж бас мөрөөддөг
УБ хотынхоо гудамжаар чөлөөтэй завтай алхаад жижиг детель бүрийг нь ажиглаж байх юмсан гэж хүсдэг юм байна.
Уб хотынхоо сайхан рестарануудад амталгаа хийгээд энэ талаараа блог дээрээ бичиж байх юмсан гэж бас хүсдэг юм байна.
Хуримын маш тансаг даашинз өмсөх юмсан гэж хүсдэг юм байна.
Өөрөө коктэйл найруулж уух юмсан гэж хүсдэг юм байна.
Өөрөө гоо сайхны бүтээгдэхүүн гар аргаар хийгээд хэрэглэх юмсан гэж хүсдэг юм байна.
Англи хэлдээр маш олон зохиол уншаад дуусгах юмсан гэж хүсдэг юм байна.
Монголын сор сор бүтээлийг уншаад тэмдэглэл хөтлөх юмсан гэж хүсдэг юм байна.
Гадаадын шоуны маш гоё газраар очиж шоудах юмсан гэж хүсдэг юм байна.
Ажилдаа дугуйгаар явах юмсан гэж хүсдэг юм байна.
Шүхрээр үсрэх юмсан, эсвэл хөөрдөг шүхэрт суух юмсан гэж хүсдэг юм байна.
Сайхан гоё байгальд очоод майхнаа барьж хоноод од тоолж унтаад, өглөө уулан дээр нар мандахыг харах хүсэлтэй юм байна.
Гэрийн аргаар өгурцы ч гэх юмуу ногоо даршлаад, соус хийж турших юмсан гээд маш их жор хадгалсан байна.
Байгаль орчинг цэвэрлэх гэсэн зорилгыг би өөрөө хадгалсан байна.
Зураач болох юмсан гэсэн хүсэл надад байнга байсаар ирсэн.
Зургийн гоё аппраттай болоод гэрэл сүүдэртэй хар цагаан зураг авч үзэсгэлэн гаргах юмсан гэж хүссээр иржээ.
Монголынхоо бүх сайхан газраар аялаж тэмдэглэл хөтлөх хүсэлтэй ажээ..

Comments

  1. Ингээд уншсан чинь чи бид хоёрын мөрөөдөл ямар төстэй юм бэ.

    ReplyDelete
  2. Huurhun gedeg ni :) Bugdiig ni biyluuleerei. Amjilt husey.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа биелүүлэх болно

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа