Өчигдөр болсон гайхамшигтай явдал.

Өчигдөр болсон гайхамшигтай явдал.
Би дөрөвдүгээр анги хүртэлээ нэг сургуульд сурч байхдаа хажуудаа ЭрдэнэБаяр гээд нэг муу сурдаг хүүхэдтэй суудаг байваа. Муу сурнаа.. Би аймаррр онц сурнаа кк.. 
Би ер нь сурлагаараа мундаг байсааннн.. Эрдэнэбаярыг нам загинанаа.. Чи муу надаас хуулдаг биздээ гээд л .. 

Бараг зодно. Заза үнэнийг хэлэхэд бараг л байнга зоддог байсан байх. Тэгээд миний нүдэнд одоо болтол шалгалтын материал хураах гэж байхад гар нь аймарр салгалаад хуулж байсан, мань бандийг дандаа багш алгаддаг байсан, аягүй сахилгагүй хүүхэд байсан гээд л .
Маргааш улсын шалгалт болох гэж байхад манай гэрлүү нэг хүн утасдлаа. Эрдэнэбаярын ээж. Манай ээжтэй яриад л, улсын шалгалтанд нь туслаач өгөөч гээд л ..
Тухайн үед утасдаад л гэж мэгээд л боддог байсан.. Харин одоо бодоход улсын шалгалтыг давна гэдэг тэр айлын хувьд ямар их хүсэл байсаныг одоо л би ойлгож байна. Чин сэтгэлийнх нь хүсэл байжээ.
За тэгээд би тооны гүнзгийрүүлсэн сургалттай сургуульруу явлоо.. Шалгалтанд нь өндөр оноо аваад л сургуулиа солилоо. 8 дугаар анги хүртэлээ сайн сурдаггүй ээ. Угаасаа тооны анги байсан болохоор бүгд л тийм байлаа гэж.. Тэгээд 9 10 дугаар ангидаа цоорж эхлбээ. тэгээд миний хажууд бас нэг хүү сууваа..Бас л нэг Эрдэнэбаяр.. Би бас далимдуулаад байнга зодно. Бас л аймарр хуулалцаан. Ба Бэгүй хуулдаг байсан тэр хүү дараа нь төгсчихөөд "Хоёулаа бие биенээсээ адилхан хуулдаг байсан тээ" гэж хэлээд миний зэвүүг гүй ээ мөн сайхан хүргэж байж билээ. Гэхдээ яахуу би дандаа зоддог байсан юм чинь гээд тоогоогүй л дээ..
Өчигдөр агуулахад ачаа хүргэж өгвөө. Би ганцаараа нэг жолоочтой 73 кг ачаа буулгахаар болов. Нөгөө Эрдэнэбаяр бас ачаа буулгахаар зогсож байна. Би бас дотроо баярлав. Хөөрхийдөө сайхан ажилд бас орчихсон байна гээд л..
танар намайг эмэгтэй гэдгийг мэднэ.. кк.. Би яаж тэр ачааг буулгахуудээ.
-"Хөөш Эрдэнэбаяр, алив энийг буулгалцаадах" гээд хашгирч орхив. ЭрдэнэБаяр маш их баяр хөөртэйгээр миний ачааг буулгаж өглөө. "Сайн байна уу? Намайг таньж байгаа юмуу?" гээд л .. " Сайн байлгүй яахав, танилгүй яахуу?" гэлээ. 19 жилийн дараа..
"За тэгээд ажаадаа ачааг нь буулгаж өгч байгаарай за юу" гэсэн чинь "За" гээд маш их инээмсэглэсээр үлдлээ.
Баярлалаа Эрдэнэбаяраа гэж дотроо шивнэв. Хүн муу сурах нь гол нь биш харин хүнээрээ л байх ёстой юм байна гэдэг үлгэр болсон чамд баярлалаа,
Жич:Энэ хятадын гоё кино учир зургыг нь арван жилийн хүүхдүүдийг төлөөлж тавилаа. Эрдэнэбаярт би хайргүй байсан болно


Comments

  1. Хөөрхөн түүх вэ? Тэр бас төгсгөлд нь тэгж тодотгох хэрэг үнэхээр байсан юм уу? Хайртай байсан бол энэ түүхээр чинь ядаж нэг клип хийчмээр юм байна.

    ReplyDelete
  2. хАЙРТАЙ БАЙГААГҮЙ ЮМ ЧИНЬ

    ReplyDelete
  3. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа