Би эргэж ирлээ буюу сайн байна уу миний хайртай блог

Сайн байна уу . Энэхүү блогыг нээхдээ би үргэлж насан туршдаа энэхүү блогыг бичиж, заавал тэрбумтан болно гэж өөртөө амалж байсан билээ. Сүүлийн жилүүдэд идэвхтэй бичихээ болиод байгааг та бүхэн мэдэж байгаа байлгүй дээ кэкэ .
Саяхан жмэйлнийхээ пасспортыг мартаж гурван сар гаруй мэйлээ шалгах боломжгүй байхдаа өөрийн энэхүү жижигхэн интернэтийн орон зайныхаа үнэ цэнийг мэдэрлээ.
Хайртай шүү блогтоо.

Миний блог намайг анх бээжинд байхад буюу оюутан байхад эхэолсэн билээ. Тухайн үед анх нээхдээ би Тэрбумтан болох зорилгоо аль хэдийн тодорхойлсон байсан бөгөөд хэрхэн тэрбумтан болох замыг туулж байгаа талаараа бодит хүний түүх буюу хөтлөл стилээр бичнэ гэж нээж байлаа.
Тэрнээсээ угаасаа гажсангүй, тэрбумтан болох бодит хүн нь би өөрөө, харин миний амьдралын эргэн тойрныг би бичсээр байх болноо.
Бодоё, бас мөрөөдөе
Энэ блог минь хэр удаан үргэлжлэх бол..

Би америкийн кинон дээр гардаг шиг өөрийнхөө үзэл бодол, өөрийн эргэн тойрондох амьдралын явдалыг бичээд алдартай болоод байдаг хүмүүсийн талаар үзээд энэхүү блог бичихээр шийдэж байсан.
Би тухайн үед гутал хувцасны талаар байл уу ямар нэгэн өөрийн бүтээдэггүй сэдэвийн талаар бичиж эхэлсэн мөртлөө амжилтыг олохгүй, магадгүй би өөрөө гутал хувцасны талаар мэдээлэл муутай байсан болохоор өөрөө блогтоо гологдож байв.
Тэгээд л байгаа сэдэв минь буюу БИ ӨӨРИЙГӨӨ БИЧИЖ эхэлсэн.
Энэхүү блог олон жилийн дараа гэхэд намайг сонирхоод миний амжилтын нууцыг сонирхох хүмүүсийн унших блог болоосой гэж хүсэж байна.
Яг одоо 2019 оны 02 сарын 03ны өдөр өглөөний 10 цаг 52 минут болж байгаа бөгөөд би Сүхийн талбайн хажуу дахь өндөр оффисийн өрөөгөөр УБ хотыгоо тольдож байна.
Мэдээж энэ миний хувийн ажил биш бөгөөд би ажилчин ангийн хүн.
Хэрвээ ирээдүйд намайг судлахаар уншиж буй нэгэн эрхэм хүмүүн таньд "САЙН БАЙНА УУ" гэж 2019 онд амьдарч байгаа 32 насныхаа босгон дээр алхах гэж яваа, тэрбумтан болох нь ойлгомжтой нэгэн бүсгүйгийн зүгээс мэндчилгээ дэвшүүлж байна шүү.
Та хэрвээ ирээдүйд байвал сайн байна уу гэж өөрийн сэтгэгдэлээ коммень хэсэг дээр үлдээгээрэй. Баярлалаа


Comments

  1. Хэхэ ямар хөөрхөн бичсийн? Сайн байна уу?

    ReplyDelete
  2. 6 сар алга болдог "Сайн байна уу" хүн байх уу. Хэдэн сарын дараа хариу ирэхийг Балхаа ах бид 2 таашгүй.

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа