"БҮТСЭН"ий төлөө

Өнөөдөр их сайхан өдөр байна магадгүй муухай ч байх...
Гэхдээ миний хувьд хамгийн хэцүү бөгөөд бас хамгийн сайхан өдөр байх нь..
Одоо миний хувьд хамгийн аж жаргалтай гэж юу хэлэх вэ гэвэл "БҮТСЭН" гэсэн ганц үг л болчоод байна.

Би зүтгхээс илүү хамтрагч минь зүтгэж байгаад хамгийн их баярлууштай билээ..
Одоогоос нэг жил 2сарын өмнө анх бизнес эхлэхээр гараа барилцаж тангараглаж байсан саяхан байна.
Бидэнд олон саад бэрхшээл буй болно гэдгийг эртнээс мэдэж байсан ч гэлээ ажлын минь үр дүн бидэнд гайхамшигтай сайхан байсан болохоор зовлон бэрхшээл гэдэг бол амттай сайхан санагдаж байж билээ..
Гэхдээ тухайн үедээ галзуу барын аманд гараа хийхэд тааварлашгүй амархан ч байсан мөртлөө яг цагаа тулаад ирэхээр үнэхээр халуун байсныг хэлэх хэрэгтэй. Энэ бүхнийг Чаднаа чадийшдээ гэж хашгирсаар давж туулсан билээ. Хамтрагч бид 2 бие биенээ зоригжуулж бас загнаж бүүр хэрэлдэж байсан ч эцэст нь бид үүнийг хийх ёстой юм гэдгээ ухамсарласан байсан болохоор хэдхэн мөчийн дараа л бие биенээ аргадаж , арга саам хайх талаар хамтдаа бодолхийлдэг байв. Бид хоорондоо "энэ ч бүтэхгүйн дээ " гэж хэлэх байтугай бодох хориотой байсан бөгөөд хамтрагчдаа ийм утгатай үг хэлэхээс ичиж байв.
Бид гол бизнесээ дэмжихээр жижиг сажиг наймаа их хийсэн дээ.. Тэр олон бичиг цаас, зардал мөнгө оюутан бид 2ын хармаанд юу байхав..Компани гурван гишүүнтэй бөгөөд бид хоёроос гадна өвгөн бий..Өвгөн танил талтай ихтэй ахмад хүн ч гэсэн бусад зүйл үнэхээр нэмэр байсангүй.. Гэхдээ бидэнд бол энэ хангалттай байсан.. Хаяа түүнд хийснээ шалгуулах, насыг нь ашиглаж хүнрүү яриулах , албан газар нь очиж принтерийг нь ашиглах гэх мэт...
Анх 1Ж, 2Ж, 4Ж-гийн флаш хятадаас 3000, 6000, 10000 төгрөгөөр авч монголд 10000, 15000, 20000 гээд зарж байлаа. Тэр флашнаас олсон ашиг бол бидэн хоёрын бизнесийн эхлэлийг тавьсан хөрөнгө байлаа.. Цаашлаад Стивен Маяр-ийн зохиосон хүн , цус сорогч хоёрын хайрыг өгүүлэх "Бүрэнхий" /Твилайт/ номыг бүх цувралаар нь /Одоо "Шинэ сар " кино нь гарч байгаа/ хятадаас авчирч монголд хямдхан бөөндөнө. Бас Харри Потерийн найман номыг 2удаа авчирч зарсан юм байна. Эдгээрээс олсон мөнгө нэг жилйин турш явуулсан үйл ажиллагааг минь маш их дэмжиж байлаа..
Замд нь хамтрагч өвгөн ганц нэг удаа новширсон түүх бий.. Ганц том новшролт нь тухайн үедээ танартайгаа хуваалцаж явлаа . Доорх линкэд дарна уу ..
http://debe.blog.banjig.net/post.php?blog_id=303&post_id=233041#comment-0
Энэ асуудалыг яасан юм бэ гэж асууж байвал тухайн өдөр нь шийдээд шинээр компани байгуулсан.. Мэдээж компани байгуулахад 100 мянга минь яваад өгсөн. Хөөрхий тэрбумтан болох мөрөөдөлтэй хүмүүс тэгэхэд 100 мянга дээр харамссан юмдаа..
Хамтрагч залуу маань эдийн засгийн сургууль төгссөн бөгөөд дэл сул төсөл бичих ,судалгаа хийх зэрэг ажлыг хийж зуны халуунд гадаа гандаж , наранд шатсаар нэг зуныг хар царайтай үдсэн билээ.
Гэсэн ч бид мөнгөний гачаалд орсоор байлаа. Энэ оны 9сард би бээр бээжин явж 20 ширхэг принтерийн хор авчирсан нь 3 дахин нуглараад хүнээс зээлсэн гарааны мөнгөө дарж бас нилээн олон бичиг цаасны амыг цааш харуулсан шүү.. Гэхдээ хор санаснаар шууд зарагдаагүй бөгөөд одоо 7 үлдчээд байна..
Хамтрагчид маань олон жижиг ажлын саналууд ирдэг байсан бөгөөд мөнгөний төлөө үнэхээр зүтгэж байсан юм шүү.. Улаанбаатарын бүх захуудаар судалгаа шинжилгээ хийх ажилд бид хоёр явж нэг л өдөр падан хар хувцас болон царайтай гэртээ орж ирж билээ.
Цаас минь зузаарсаар , мэргэжлийн хяналтынхан янгуучилсаар, бид зүтгэсээр..
Мэргэжлийн хяналт болон эрхтэн ямбатануудын талаар заримдаа уурлаж энийг бичиж байв. Доор линк дээр дараарай
http://debe.blog.banjig.net/post.php?post_id=126782
Дахиад л мөнгөний хэрэг гарч дахиад л мөнгөгүйдэв.. Энэ асуудал долоо хоногийн өмнө болсон бөгөөд таарсан хүн болгоноос 200 мянган төгрөг гуйж үзлээ.. Мэдээж бидэнд олдоогүй.. Гэтэл азтай би чинь ажил хийдэг болоод нэг сар болчихож .. Цалин гэдэг юм урсаад ороод ирлээ.. Анхныхаа цалингаар 200 мянгаа босгоод үлдсэнийг нь ээждээ өгөв. Дахиад л нэг цаасны амыг хааж дахиад л шинэ ажил эхэллээ.
Энэ нэг жил хоёр сарын завсар хамаг амьтаны "бүтэхгүй" гэдгээр зэвсэглэсэн амнуудтай "Дуугай бай. Чадна. Бүтээнэ" гэсэн зэвсгээрээ алалцаж таралцаж, бидний чадахгүйг харах гэсэн нөхдүүд улам их болж, бидний мөрөөдөл хоосон мэт тэдэнд сонсогдсоор, дэмждэг байсан нөхдүүд минь ч урваж байлаа.
Нэг талаас нь харвал элгэн садан найз нөхөд минь бидний ажил битгий бүтээсэй гээд залбираад байгаа юм шиг, нөгөө талаас нь харахад "нусаа арчиж чадахгүй хоёр бацаан" том том дугараад гүйгээд байгаа юм шиг..
Гартаа барьсан ганц зэвсгийг минь мэдэхийг хүсвэл энэ линкийг бариарай.
http://debe.blog.banjig.net/post.php?post_id=317406
Тэгээд цаашлаад ажил амжтлттай болох нь гэж мэдэгдэх тусам "та нар юу ч гэсэн хийж бай би харин олзноос чинь хүртэнэ шүү" гэсэн нөхдүүд бас мэр сэр гарах болов.. Хамтрагч өвгөн хаа хамаагүй хүмүүст ярьж , долигносынмуу мэдэхгүй үе үе хэсэг нөхдүүдийн нэмэх нэрс авчирч байсан бөгөөд "анхнаасаа бид 3 л оролцоно" гэдэг тангарагыг нь сануулж том хүмүүсийн өөдөөс хоёр хүүхэд тэсвэрлэж байлаа.
Ямар ч аргаар хамаагүй мөнгө олох талаар бодохоос биш бүтээх талаар бодохоо больсон өнөөгийн нийгмийн хүмүүсийн талаар уншмаар байвал дараах линкийг дараарай.
http://debe.blog.banjig.net/post.php?post_id=94864
Манай хамтрагч болвоос эрэгтэй хүн бас зоригтой тулдаа энэ бүх дайснуудыг дарж дархан цолоо мандуулж яваа хүн.. Би түүнгүйгээр байсан бол одоо "хүн нохдын хоол болсон л байгаа". Эрэгтэй хүн гэдэг үнэхээр зоригтой, чадалтай бас зорилготой байдгыг энд зориулж хэлэх хэрэгтэй.
Үнэхээр хажууд тулах багана, хар хатгалгануудын эсрэг жад болсон сайн залуу. Зорилгынхоо төлөө хэрхэн зүтгэдэгийн энэ залуугаас би суралцаж , агуу их мөрөөдөлтэй болсон юм шүү.
Найзынхаа талаар ганц сэдэв бичсэн уншмаар байвал энийг дараарай.
http://debe.blog.banjig.net/post.php?post_id=114086
Одоо бидний ажил бүтэх шатандаа явж байгаа бөгөөд "БҮТНЭ" гэдэгт бид хоёр итгэсээр яваа.. Тиймээс ч "БҮТЧИХСЭН " гэдэг үгний төлөө зүтгэж явна.. Мэдээж дахиад л хэдэн цаасны ам дарах мөнгө хэрэгтэй. Мөнгө улам л ихэссээр байна.
Хэрвээ та ч гэсэн бас зүтгэсээр яваа БҮТСЭН-ий төлө яваа бол би ганц л үг хэлнэ
"БҮТНЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ..................."
Үнэхээр үлгэрийн юмшиг сайхан жил өнгөрлөө.. 2009 он миний хувьд гайхамшигтай үйл явдал амьдралд минь зурж өнгөрөөжээ.. 2010 он бол миний шинэ амьдралын эхлэл байх болно.

Comments

  1. Сайн уу, Дэбэ. Амжилт хүсье! Чи заавал "ЧАДНАААААААААААААААААААА..........." :)
    Never don't give up!

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа