Хятадуудтай хамт ажилласан нь

Ойрын үед ажлын шаардлагаар хятадуудтай хамт ажиллаж байна
Гэхдээ ер нь би бол цаашдын ирээдүй бол хужаа нартай наймаа тохиролцоо хийсээр л байх хувь тавилантай , цаашлаад дэлхийн улс орнуудын мянга мянган хүмүүстэй наймаа арилжаа хийсээр ч байх хувь тавилантай "баагий " юм шиг байгаамшт..
Угаасаа өөрөө тэгээд хувь тавилангаа сонгооод тэрбумтан болноо гээд тодорхойлчихсон.
Эхний саяыг олоход хэцүү гэгчээр би сүүлийн үед их ядарч , хятадуудтай тэмцэлдэх болов.
Хятадууд бол яг өөрийн хий гэснээрээ хийлгүүлэх гэж дайрдаг, энэнээс илүү би гэсэн үзэлтэй мөн хүнээр маш хямдхан юм хийлгэх гэсэн бодол зүүдэнд нь уяатай мангар баагийнар байгаам.
Тэгээд ялах ганц асуудал бол хаяад хохирооно гэж барьцаалах эсвэл шахаанд оруулах.
Тэгээд хамгийн гайхалтай нь Хятадад байгаа үнээр Монголд байгаа үнийг тооцох нь ямар эмгэнэлтэй гутамшигтай бас гайхамшигтай хэрэг гэдгийг гайхаад баршгүймаа.
Тэдний үзэж байгаагаар бол элс хайрга худалдаж аваад шууд л нягтруулаад дарчихаад ажил дуусчихдаг бөгөөд харин түүнд машин механизм ашиглахгүй, бензин тос хэрэглэхгүй, хүн хүч хөдөлмөр шаардахгүйгээр ид шидээр хийчдэг бололтойм.. тэгээд машин хүний үнэ ийм их гарахгүй гэж зүтгэх бөгөөд хятад барилгын ажилчин монгол барилгын ажилчнаас үнэтэй цалин авдаг гэж зууралдаж аль болох үнэ хямд хийхийг оролдох ажээ.
Сонин бас их содон үлгэрийн зүйлс ярих бөгөөд манай улсад яг ийм байдаг хэмээн гоочлоно. Бидний дор ажиллаж байгаа хүн бидний үгийг гөлөг мэт дагах ёстой гэж үзсэнээс монгол хятадын хооронд хэрүүл байнга болно.
Тендер зарласан гэхэд газар шорооны ажилын материал нь "тааврын зураг " байх бөгөөд ямар ч ажлын обем энэ тэрийг тооцсонгүйгээр тарааж, хийж гүйцэтгэх байгууллага нь өөрөө тооцно өөрөө бодно гэх ажээ. Магадгүй ажлын хэмжээгээ мэдэхгүй мөртлөө хямдхан хий хэмээн маргалдаж, өөртөө хамгийн ашигтай гэрээ хэлэлцээрийг байгуулж, хүнээр хямдхан зүйл бүтээлгэх гээд байгаа нь маш ойлгомжгүй.
За тэгээд дараа нь бичимз..........

Comments