Friday, December 3, 2010

Хужаа нартай наймаалцсан нь

Олон хужаа нартай хамтарч наймаа хийхэд ганц зүйлийг л би ажиглалаа..
Ийм байгаам..
Нэгд:
ХУжаа нар үнэ аймар буулгана гэж боддог.. Өөрөөр хэлбэл бид 100 доллараар бүтээгдэхүүн зарах гэж байхдаа 100 доллар гэж хэллээ гэхэд хужаа нарын толгойд шууд л 30 долларын бүтээгдэхүүн байна 40 хүртэл нь буулгаад цаад нөхөр 10 долларын ашгаа авлаа тэгээд надад зарна гэж боддог... Мэдээж энэ хужаагийн нутагт байх асуудал боловч Монголын нутагт арай өөрөөр сэтгэмээрсэн.. Магадгүй энэ бодлыг нь мэдэхгүй манай нөхдүүд түүхий эдээ мангар хямдаар гаргаад байж магадгүйм...
Хоёрт:
Тэд магадгүй жаахан ашгийн төлөө нутагтаа ажиллаад байдаг байж магадгүйм. Бид барилга засварын ажил хийлээ гэхэд тэдний бодлоор бол 2сая төгрөгийн ашигтай ажиллаад дуусгах юм гэнэ. Барилга засварын ажил бол маш том ажил .. гэтэл яаж ч бодсон 2сая төгрөгийн ашиг арай л бага юм шиг.. Тэд мөн өөрсдөө төсвөө гаргадаг бөгөөд өөрсдийнхөө нутгын ханшаар бодоод манайханд тулгадаг нь юуны учрын бүү мэд..
Гуравт:
Тэд маш их яарамтгай улс.. Зовж зовж хэлэлцэж хэлэлцэж гэрээнд гарын үсгээ зурлаа гэхэд л бид шуурхайлан ажлаа дуусгах ёстой мэт... Мэдээж гүйцэтгэгч тал бэлдэнэ энэ тэрээ гэх шаардлагатай байхад хужаа нар хурдлаач энгээч тэгээч гэдэг.. Маш гайхалтай..
Дөрөвт:
Гэрээнд гарын үсэг зурснаас хойш гүйцэтгэгч этгээд тэдний "боол " болж хувирах ёстоймуу лав л мангар том шаардлагатай л улсууд юм байна.
Тавд:
Тухайн зах зээлийн нөхцөлөөс үл хамаарч хужаа тал нөгөө талаа үл бодох бөгөөд амлахгүй бол хэрэггүй гэсэн үзлээр хандах ажгуу. Жишээлбэл зах зээлийн үнэ 80доллараас их гараад ирвэл бид чадахгүй гэдгийг үл тоон "тэгвэл гэрээ хийх шаардлага юу билээ.. танар зах зээлийн үнэ өссөн ч тогтмол үнээ барих ёстой" гэж тулгаж байв.
Зургаа:
Манайхан гэрээндээр эхлээд 50 хувь тэгээд тэдэн хувь гэж гэрээлдэг бол хужаа нар эхлээд хий дараа нь бүгдийг нь хийгээд мөнгийг нь ав гэсэн зарчимтай аж.. Хамгийн ихдээ 30 хувийг өгөх гэж тэмүүлэх бөгөөд тухайн тал 100 хувь юмаа хийсэн цагт үлдсэн мөнгөө өгөх ёстой мэт аашилнаа..
Долоо::
Хамгийн оргил хэсэг нь энэ бөгөөд хүлээн авалцах гэдэг нэртэй бүлгээ..Юу гэвэл маш өчүүхэн юмандээр өө гарган хайж маш их мөнгө тонох гэдэг нь аль ч хужаагийн хийдэг алхам байв.. Гайхалтай шүү.. Хүмүүс үнэгүй хийдэг гэж бодоод байдаг юм байхдаа..

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа