Канг Гуо Чиан ба Жан Гуо Чиан хоёр

Хятададуудтай нэгэн хэсэг ажилласан талаар та бүхэнд бичсэнийг санаж байгаа байх аа..

Мэдээж санаа бодол нь хашир болсон хятадууд олон боловч хятадхүн яг тулаад ажиллахаар сайхан зантай улсууд байдаг юм шүү дээ..

Тэнд надад их сайн байсан хүн нь КангГуоЧиан болон Жангуочиан хоёр байлаа.. Манай хоёр 30-40 насны хятадууд байсан бөгөөд л Монголын талаар их л соничирхан , аа магадгүй би анх тэдэнтэй харилцаж байгаа Монгол хүн болохоор л тэр байсан байх.

Монголд 2 жил гаруй ажилласан боловч өвөрмонголоос өөр монгол хүнтэй харилцаж байгаагүй тэднүүс олон зүйлийн талаар надтай яриж ойлголцож авдаг байлаа.

Тэр хоёр хоёулаа монгол хэлийг суралцаж өөрийн юм шиг ярилцах дуртай боловч Монгол хэл өөрөө хүнд хэцүү, хатуу дуудлагатай, манай хоёрын сурах нас нь өнгөрсөн болохоор хичээнгүй зангаа дэмий үрж байгаа ч би байсан бол больё, чадахгүй нь гээд орхих байсан зүйлийг сурсан дадсан хятад зангаараа орхихгүйгээр үл барим сурчуул тэгнэ энгэнэ гэж тооцоолсоор суралцах авай.

Канг бол ойлголт хурдан боловч мангар залхуу , үгийг нилээн нухацтай ойлгож авах дуртай, хаяа хаяахан бичсэн алгын чинээ цаасаа уншиж яваа харагдаж , намайг харагдуул дуудаж зөв уншуулж давтсаар явдаг өндөр туранхай , зэгзгэр боловуу гэмээр хятад төрхийн цагаан шалмигар царайтай , цайлган мөртлөө онигор нүдтэй хүн байв. Тэрбээр “жижүүр ” болсон хэдэн үгтэй хүн бөгөөд түлхүүр гээд түлхүүрээ нэхчихнэ, шингэн хаягдлын нүх гээд замаа заачихна, сайн энэ тэр гээд мэнд мэдчихдэг амьхандаа хятад сурагч нарын дунд бол хөлөө олчихсон сурагч байлаа..

Жан бол ойлголт ерөөсөө байхгүй, гэхдээ өдөр болгон номоо уншиж хичээллэж байдаг, маш том ном баричаад уншаад байнуу гэхээс цээжлэе гэж боддоггүй, намайг харахаараа хичээл заалгана гээд бөөн юм болох авч нойлын ногоон тэг, дахин дахин хэлээд ухааруулаад тайлбарлаад тайлбарлаад ахиц байхгүй сайхан гарын нэг байв. Гаднах зүс нь гэвэл Хар Жан гэдэг хочтой бөгөөд үнэхээр хятадуу харуу гэхэд андуурмаар боловч уяхан зөөлөн хоолойгоор өөрийн бодсоноо хичээнгүйлэн тайлбарладаг их л хичээнгүй боловч тархинд ерөөсөө юм ордоггүй хүн байлаа.

Энэ хоёр хоёулаа муу сурдаг боловч мангар өрсөлдөөнтэй сурагчид байв. Уг нь сурлага дээрээ л тийм байх ёстой юмсан.

Нэгэн удаа хэрэггүй болоод хэвтэж байсан кэйбордын үсэгнүүдийн наалтыг Жанд өгчихвөө.. Гэтэл дараа нь Канг хэлж байна: -Жангийн нөүтбүүк дээр монгол үсгийн наалтуд байналээ чи надаа авч өгч чадахуу..

Жан миний словарийг аймар сонирхноо.. Гэтэл Канг гуай Улаанбаатараас Монгол-Хятад, Хятад –Монгол толь бичигтэй болсон даналзаж явлаа.. Жан их л атаархсан царайгаар надаас шалж: -Чи энэ толь бичгээ хэрэглэхгүй бол надаа өгөөрэй, Канг нэг толь авсан байналээ.. Ямар үнэтэй байдаг бол яадаг бол гээд л их л шуналтай харцаар надтай ярилцанаа..

Бас нэгэн удаа Жан бид хоёр хичээлээ үзэж байлаа. Жан ямар цээжлэнэ гэж байх биш.. Адаглаад Монголоор ганц үг ч мэднэ гэж байх биш.. Угаасаа тайлбарлаад нэмэргүй тул би шууд шууд л уншуулаад панаалдаад өнгөрч байтал Канг ороод ирлээ.

Канг хичээлээ давтаж байгаа бид хоёрыг харж , толгойгоо өлийлгөн хартал Жан номон дээрээ гараа тавиад эхлэв. Жан бид хоёр чанга дуугаар уншсаар л байв. Канг толгойгоо нааш цааш болгож, Жан юу сурч байгаа бол гэж харах бөгөөд номон дээрх гарыг нь татаж:

-Алив чи холдуулж байгаач би хараатхая гэсээр гарнаас угзрав.

Жан дурамжхан хөдлөж, муухай царайлан уншсаар л байлаа.. Гэтэл гэнэт Канг :

-Чи ийм хурдан уншаад , ийм хурдан цээжлэж сурч байгаа юмуу гэж асуулаа.. Жан хариу хэлсэнгүй.. Би харин хөхөрсөөр байлаа..

Comments

  1. би бүх бичлэгийг чинь уншсан, сээгий үлдээгээгүй л болохоос. би мангар юм бичдэг байж яахан чиний ийм мундаг юм бичдэг газар явж байж таарах вэ

    ReplyDelete
  2. kkk bi bas hatan egchiig dagaar orood irsen shde, mundag tom zorilgotoi busgui baina. amjilt husyee

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа