Олон Монголчууд дэмий


Аливаа нэгэн бизнэс эрхлэх үед чинь энэ тэндээс тийм ч туслалцаа ийм ч туслалцаагаар тусласан хүмүүс нэгдэж хамтарч ажиллах санал тавиад "эвт шаазгай буга барьна" гээд зориглон хөдөлж , "монголчууд эвтэй байхдаа хүчтэй" гээд шаагилдах вий...

Монголын нийгэмд ядуурал биш ядуу сэтгэлгээ давамгайлж байгаа болохоор хүн бүр мөнгийг дахин шүтэж , мөнгө олох гэж байгаа нэгэндээ зүүгдэж , бас хөөцөлдөж байгаад ч хамаагүй мөнгөтэй л болох шунал болон өлөн зан нь гаарч байгаа энэхүү нийгэм.

Мөнгөний төлөө өрсөлчдөгчдийн төрлүүдийг хуваавал::

/Жич:: Энд зөвхөн би өөрт тохиолдсон тохиолдолуудаа бичье/

1. Хэрэггүйгээ мэддэггүй хүмүүс

Хэн нэгэн найз чинь энэ төрөлд хамаарна. Анхнаас нь санаа гаргахаас өмнө лай болоод хамтарчихсан. Тэгээд хамтдаа явж байгаа мөртлөө мөнгөөр ч хандивладаггүй мэдлэгээр ч тусладаггүй , ажил хэрэг хөөцөлдөх болохоор хамт яваад байдаг мөртлөө доторх бичгүүдийг нь ойлгодоггүй сайхан нөхөд..

Мэдээж худлаа үнэн байж байгаад оролцсон нэрийдлээр ашиг хүртэх сонирхолтой.. Гэхдээ хөлс баасаа урсгаж хэдхэн зоос олдог.. хувь хүртэгч нар нь их болоод ирэхийн цагт цаашдаа хөгжих үү гэдэг нь эрсдэлтэй учраас золионд гаргаж тахил өргөхөөс аргагүйдэж хаяж байгаам..

Зарим хүмүүс ийм хүмүүсээ хаяж чаддаггүйм билээ. Би харин чимээгүйхэн зугтаачихсан түүх бий..

Анхандаа уг нь хамтарч байсан анхны хамтрагч гэлээ үнэндээ бизнэст золиос хэрэгтэй байсан. Бидэнд мөнгө хэрэгтэй ч чадалтай хүмүүс бүүрч хэрэгтэй.

2. Босс царай гаргасан дарга нар

Хэн бүхэнд тушаал даалгавар өгч тэрийг хийх энийг хий гэсэн мөртлөө өөрөө юм хийдэггүй үлддэг гарууд бас хэсэг бий.. Эдгээр гарууд бичиг баримтыг болсон байна уу гэж шалгахаас авхуулаад , мөнгөний зарлага болон орлогыг хянах дуртай, мөнгөний бялууг хуваах болохоор бялуу зүсэх хутгыг шүүрэн авч тэнцүү ч юмуу адилгүй ч юмуу хуваахдаа өөрийгөө харин гололгүй чамлалтгүй өгч байгаа сайхан гарууд..

Яг үнэндээ хийгээдч байгаам шиг үгүй ч юмшиг сонин гарууд. Ийм улсуудыг загнаж байгаад хөөх хэрэгтэй.. Дарга нар шиг суудлаасаа ховхрохгүй гээд үглэх вий.. Тэд хэзээ ч өөрийгөө юм хийгээгүй гэж боддоггүй бөгөөд чиний тэнэг мангарыг дуудаад таарна.

Бидэнд загвар үзүүлэгч нар биш хийдэг улсууд нь хэрэгтэй байнаа

3. Самрагчид

Самар идээд сууж байгаа хүмүүс гэсэн үг биш өөрөө хийхгүй мөртлөө өрөөлийг гоочлоод хийлгэдэггүй улсууд нэг ширхэг байна. Мэдэхгүй тэгээд л ярисаар байгаад нэг мэдэхэд хийсэн ч юм байхгүй болчдог хүмүүсдээ.. Өөрөө хийгээгүй ээ гэхдээ лав л үр дүн битгий хэл оролдсон оролдлого ч байхгүй болчдын байналээ... Иим хүмүүсийг эртнээс зайлуулах хэрэгтэй.. Бүүр зайлуулах хэрэгтэй.

4. Томоос том амлагчид

Тэгэхийнсан гээд дэлхий дайтай сэтгэж, хийсэн юм байхгүйгээр зүтгэж биш сууж яваа гарууд.. Бас дэмий...

5. Миний мөнгө хайчив.

Хэдэн зоос өгөөд юмаа хийлгүүлнэ чанартай байна уу гээд л өдөр шөнөгүй утасдаастай.. Бас бага мөнгө өгч их юм хийлгэх дуртай хүмүүсдээ.. Бид анхлан эхэлж байгаа болохоор ийм хүмүүсийн хөлд сууж мөнгө олдогч үнэндээ хамаг ядаргааг тарьдаг баатрууд чинь эднүүс байгаам.. Нэг юм авлаа ерөөсөө сэтгэлд нь нийцэхгүй мөртлөө нийцсэн нэгийг нь үнэтэй байна гээд уйлаад салахгүй үнэхээр ядаргаа ..

Хүний хийснийг үнэлгүйдэггүй бага мөнгөөр шагнагчид.. Ийм хүмүүс голдуу хурган баячууд юмуу хал үзэж халуун чулуугаа буруу долоосон хүмүүс байдаг бөгөөд зальтай ч юм шиг үгүй ч юмшиг хэцүү хүмүүс байдынмаа.

БИднүүсийн хувьд итгэлцэл дээр ажлаа хийхийг боддог. Харин эдгээр хүмүүс хэзээ ч бидэнд итгэдэггүй байнга шалгаж тархины яадаргаа удаж байдаг.

Ер нь тэгээд олон Монголчуудтай олон л санаа гаргалцаж байсан бөгөөд олон байх тусмаа олон толгойтой луу шиг хэн хэнийхээ санааг дэмжихгүй мөртлөө хийсэн юм байхгүй ярилцаад өнгөрцгөөдөг нь үнэн юм.

Зарим нь юм хийж байхад ярихыг нь яричаад хийлгэх болохоор нь чимээгүй болчихдог хүмүүсээр яахудээ. Миний бодлоор бизнэс хийхэд маш сайн баг байх хэрэгтэй. Тэр багын хүмүүс нь бизнэсээ зүүдэлтэлээ зүтгэдэг байх хэрэгтэй. Бие биеэндээ ажил өгөх биш уралдаад ажлаа хийдэг байх хэрэгтэй. Мөнгөө тэнцүү хуваадаг байх хэрэгтэй.

Тэгээд МОнголчуудын нэг зан нь УУР ХИЛЭН..

Энийгээ бас тэвчээрэй.. Хичнээн сайхан зүтгэлтэй ч гэсэн муйхар уурлагчид бол хорлоно гэхээс дэмжихгүй дээ.

Олон хэрэггүй МОнголчууд дэмий шүү Харин цөөхөн байх тусмаа л зүгээр...

Компани нээгээд олон сүүл уяах гэж байгаа бол анхаар айн..

Comments