Тунгалаг тамир

За улсуудаа ойрд группынхээ нөхдүүдийг оруулаад ийм юм бичиж суув..
Алжаалгүй уншина буй за...

Олноо өргөгдсөний 2012 оны хавар ИХ тамирын хойгуур гарсан замаар 20 гаруй насны хүн нилээн ачаатай морин тэрэг хөтлөөд явж байв.

Энэ хүнийг Очоо гэнэ . Засагт ханы хошууны Олгонууд отгийн хїн. Уулаас эцгээс ах дүү хоёул бєгєєд багадаа єнчрєн айл дамжин зарагдаж бор хоног єнгєрїїлэн явжээ. Дүү нь олноо гайхагдсан Цахир Хөгсөөн гэх залуу бөгөөд сураг тасраад олон жилийг үджээ .
Очоогийн хувьд хар багаас эрдэм номонд шамдаж , хэдийгээр том хүний боловч Халуун хөнжил, Үдшийн шивнээ басч хүү англи хэлийг шамдан үзэж ПЛайбоу сэтгүүл болоод гүүглэ гэдэг сайтаас элдэв төрлийн зураг болоод болсон болоогүй түүх уншссаар үсэг эрдэмд тайлагджээ.

25 насандаа Эрдэнэтийн Рада гэдэг бүсгүйтэй дэр нэгтгэн гэр барьж авав. Рада бүсгүй угаас сэргэлэн бас тэгээд галзуурхуу боловуу гэмээр хурц ааштай , цагын сайханд эршүүд бйсан боловч хүү Настраа гаргаад зан аашнь номхорч , нөхрийнхөө үгээр байх нэгэн бүсгүй болжээ.
Хүү настр нь сэргэлэн боловч аядуухан басхүү эх оронч үзлээр цөмийн хаягдлыг монголд булахгүйн тулд тэмцэж, ганц хоёр стикэр хэвлэж , гудамжинд таарах машинуудад хэдэн халтар зоосоор арилжиж мөнгө олно.

Гэвч овоо хэдэн малтай болоод сайхан амьдарч эхэлж байтал нутаг хошуунднь Зэв хэмээх ууртай догшин ноён ирээд Очоо ганцаар мөчөөгөө өгөлгүй тэрсэлдсээр хамаг малаа бараад , нутгын ноёнд байж суух газаргүй болтлоо адагчлуулж, Их тамирын хаяа бараадахаар цагаачилж яваа нь энэ .

*********
4/23/2012

Тэр өдрийн урьд нь нэгэн ийм явдал болжээ.. 7 настай баяцхан Амгалан хургаа хариулж явав. Гэтэл голын тэнд нэг юм хөдлөх шиг болжээ. Гайхан хартал ширлүүлсэн хүн байлаа.. Амгалан дөхөж очоод:
-Ахаа та хүн үү юу бэ?
-Ахнь хүн банйаа.. Даяар монголоор алдартай , тэнгэрийн бөө ЦАХИУР ХӨГСӨӨН гэдэг хүнбанйа . Дүүгийн нэр алдар хэн билээ??
- Би Баян Тедигийн ганц хүү Амгалан банйа .
-Ахыгаа хүнд битгий хэлээрэй. Ахдаа идэх юм, хүлгийг тайлах хутга, чадвал хувцас аваад ирээч.. Эр хүн ир хүндээ хайртай шүүүдээ.
Амгалан гэрээсэээ чадах бүхнийг авчирч Монгол даяар алдартай тэнгэрийн бөө гэгдэх ЦАХИУР хөгсөөнийг аварчээ ..

Ядуу хүний зам уртыг хэлэхүүү Очоогийн гэр бүл явсаар Баян Тедигийнд хажууг бараадан бууж, орох гарах хийх зүйлд нь туслалцах болжээ .. Очоо адуу мал хариулж, машин техник засч, данс санхүүг гаргана. Эхнэр Рада нь сүү сааль бэлдэж, хүүхэд шуухад харж, хувцас хунар угааж, гэр орны ойр зуурын ажилд туслана . Харин хүү Настр нь Баян тедигийн ганц хүү Амгалантай дотны найзууд болжээ .
Баян Тедиг бараадан өөр хоёр айл байх бөгөөд эхний айл болох адуучин Батбилэг, түүний эхнэр Болроо амьдрах ба Баян Тедигийн хамжлага ардыг олон жил хийжээ .
Батбилгийн хувьд олон жил адуу хариулсаар насыг өнгөрөөж байгаа боловч , техник технологи худлаа үнэн шохоорхохоос цааш хэтрэхгүй. Баян ТЕди эр хүн юм даа чи гэсээр залуухан Охин Болрыг уйлуулан байж суулган авч өгчээ . Хөөрхий Болор царай зүс туниа муутай энэ Батбилэгтэй насыг барна гэхээс гол харлаж , сайхан залуу байдаг ч болоосой гэж мөрөөднө.
*********


4/24/2012
шаардлагагүй тул хориглов.

**********
4/25/2012
Баян Теди одоо л нэг юм зайран болж , Их багшдаа үнэлэгдсэний дараа зайран болсны баярыг тэмдэглэх нь дөхөж , хөл нь газар хүрэхгүй баярлаж эхлэв.
Зайран болсон ёслол болж , 50 гаруй шинэхэн зайрангууд хуяг дуулгаа өмсөн зэрэгцэн зогсов.
ядуугаасаа болоод ч тэр юмуу зарим нь гуталтай байхад зарим нь пүүзтэй, зарим нь дээлний цаанаас шарваар биш сорочик цухайна, зарим нь могойгоо бүр оёчихсон байхад зарим нь алтан шонхортой гээл л олон төрлийн эрээн мяраан цэцэг шиг залуучууд охидууд зогсоогоод Их багш өөрөө үг хэллээ
-За энэ олон бөө удган зайрангийн амгаланг эрьяа. Монголын бөө мөргөлийн  төвийн төгсөгчид өө .. Та бүхэн 3сар хичээж зүтгэсний хүчинд сая нэг юм бөөө болж , бөөлөх эрхээ авч байнаа .. Манай энэ бөөлөх эрхийг авсан хүн Монгол даяар бөөлж, төлөг засал хийлгэж болох бөгөөд улсын удган зайран цолоор шагнуулж байгаа юмаа.. гээд үгээ дуусгав.
Баян Теди өөрийн сертификатыг үзээд баярлан хөөрөв. Сертификандээр бичихдээ :
Монголын бөө мөргөлийн  төв
1995 оны төгсөлт, Теди нь тус төвд 3сар суралцаад улсын зайран болсон нь үнэн тул бөөлөх эрх олгов. Багш Жамбалдорж гэжээ.
Теди эрхээ авангуутаа мөнгө зоосонд шунан маргааш нь шууд бөөлж засал хийлгэж эхлэв.
Өргөө цагаан гэр бариулаад 200 мянга заран байж авсан онгодын шүтээнээ залаад хүмүүсийг оочерлуулж эхэлллээ..
Тедигийн онго бууж ирэв

- За би энэ улаачийн онго байна . Хэн хэн ирэв
Түшээ: За улаачид үзүүлхээр ......... тэр тэр тэр ирсэн байнаа ..

Үзүүлэгч: За би өчүүхэн би бээр ажил үйлс бүткү , эрүүл мэнд доройтод байнаа
Онго: Чи "Эхнэрийн урхи " гэдэг киног үзсэн үү .. яг тэрэн шиг юм болоод байна . , ШИбаяамаа.... самбай хадаг 3ыг шар дурдан 3 боодол, шар үхэр 3ыг авчир.. засал чинь сайхан болоод бие чинь хөнгөрч , Солонгосруу хар ажлаар зуучлуулж , со хүний эхнэр болооод сайхан амьдрана
Үзүүлэгч : Гялайлаа.

Үзүүэлэгч2: За үр хүүхэд гарку хэцүү байнаа зайрантаан
Онго: За золиг минь.. Хангуг улсын ХАН мөрний лусыг хилэгнүүлж, үр гарах заяаг чинь авч явжээ .. Иймэрхүү юмнууд Хан мөрний гүүрнээс үсэрч үхвэл таарсымдаа. .. Тэгэхээр засал хийлгэ... 500 доллар самбайд хийгээд бариад ир ..


энгэж засал номыг нь хийсэээр Теди овоо хөлжиж, Зайран теди гэхээсээ илүүтэй Баян Теди болсон түүх нь ийм бүлгээ ..
*************




Comments