Нас явжийгааам болов уу



Нэг залуутай би их чаталжийнаа. Арван есөн настай хөөрхөн жаахан юм.
Найз охинтоймоо.. бие биендээ хайртай гэж жигтэйхэн сайхан хосууд бололтой. Гэхдээ нэг асуудал байнаа тэр хоёрт.. юу гэвэл охин нь аймар хартай, дээрээс нь мань хөөрхийг байдгаараа атгах гээд  байхын.. эгчээ би яахуу яавал дээрээ үү гээд л зөвлөлдөнө. Би ч хамаагүй хадуураад зөвлөгөө өгөхгүйг хичэээн бараг л өөрийгөө сонс, дотор хүнээ мэдэр ухааны юм зөвлөхийнмаа..
Ер нь тэгээд хүний атганд орох шиг там байхгүй гээд л хаяа учирлана. Тэгээд би бодлоо л доо..
Би бас анх цагын сайханд энэ залуугаас арай томхон байхдаа “наад залуу чинь онцгүйм бишүү” гэдэг үгийг хүлээж авах битгий хэл, сонсохоос яс хавталзаж , янгинаж байдаг байлаа.
Бүх юм тэрнээс хараат байх нь гоё ч юмшиг, тэгэх ёстой ч юмшиг сэтгэсээр нэг л их бүхнээ зориулсан хүн. Нэг л том мөрөөдөлтэй баагий.. хажууд нь байвал гоё санагдаад , байхгүй бол үхчих гээд байдаг тийм хүн байлаа.. нөгөөдөх маань ч гэсэн надад бас их хайртай байсан боловч, бүхнийг атгах дуртай юм шиг, хаана явааг маань байнга асуудаг, түүний бүрэн хамгаалтанд явдаг байв.
Хаяа би уурлахаараа миний эрх чөлөөг боомилж байна гэж хэлэх боловч, тэрний тайлбараар нээрээ ч тэрний зөв юм шиг санагдаад , нээрээ ч миний буруу юмшиг санагдаад эргээд бид эвлэрдэг байв.
Хүнд хайртай болоод тэрийгээ мууг мэдсээр байж , эрх чөлөөгөө боомилуулдагаа мэдсээр байж харж л байвал, илжил л байвал, хажууд нь байвал энэ бүх хэцүүг үүрээд гармаар санагддаг хогын зүйл байгаамдаа.
Зөвхөн би ч биш, олон эмэгтэйчүүд засрах байх, сайжрах байх гэж мөрөөдсөөр үр хүүхэд гаргаж өөрийгөө гагнаж авдаг байхдаа..
Тийм хүн хэзээ ч засардаггүй гэдгийг би яс махандаа шингэтэл ойлгож авсан.. харин одоо хүний мөн чанарыг танихын төлөө, мөрөөдлийг харахын төлөө, ирээдүйг нь тэр хүнээс олж харах гэж хичээдэг болсон.
Манай залуу ч тийм замыг туулах гээд эхэндээ хүний үгэнд итгэдэггүй, зөвхөн тэрнийг сонсдог үе дээрээ ирчээд байгаа бололтой, чих нь бөглөгдчихөж.
За яахуудээ хорь  хүрээгүй хүүхэд жаахан юм үзэг гээд дуугай боллоо би..

Comments