Tuesday, July 24, 2012

Найрлахуйн ухаан


Хятадад сургуульд сураад төгсөж ирлээ.. Олон удаа наймаа арилжаа хийлээ.  Гэхдээ хятадууд тай,,,  хэрхэн хийж ямархуу сонин зүйлс тохиолдож , гачин гачин юм болсныг блог дээрээ өчнөөн л бичсэндээ.. 
Хятадын талаар дэлгэрэнгүй судалсан блог бол энэ гэж магтуулж явлаа.. бичлэгийн минь талыг банжиг булааж авч оршуулсан ..
Гэтэл энэ олон жил судлахдаа , хятад хүмүүстэй харилцахдаа нэг зүйлийг нилээн сайн судлах байсныг мартжээ.
Нөгөө л ажлаараа ТЭР бид хоёр зууралдсаар нэг хятад хүнтэй овоо наймаатай болж сайхан ярилцсаар өгөлцөх авалцах дээрээ тулах нь холгүй аз жаргалтай явлаа.
Мишээж явлаа ч гэж дээ , мэр сэр хэрэлдсээр л явав.. хичнээн гадны хүн байгаа ч гэсэн  бидний яриаг ойлгож байгаа ч юм уу хэн мэдхүү дээ би санаа зовоод байхад л намайг хараагаад л суухын .. Ядарга чинь... заза дараа ярьяа энэ хүн ойлгочуул яахын гэж  үглэсээр нөгөөдөх ажил бүтжйигаам чинь гэсэн  байртай л надруу таахалзана.
Нилээн олон удаа хоолонд орсных нөгөө хятад өвгөн чинь хөөрхөн ааштай болоод, бид хоёртай тухтай ярилцаж, үйлдвэр үзэхээр болоод тохиролцов.
Би ажил ихтэй, ТЭРлүү утасдаж болсонуу яажийна гэж санаа зовох дуртайгаараа асуужийна. Уцаарлангүй бүгд бэлээн бэлэн гэж хариулна.
Өвгөнийг аваад үйлдвэр дээр очлоо.
Мань хоёр манай үйлдвэр гэж , бид энд ажиллаж байна гэж, итгүүлэхээр явж байгаа нь тэр. 
Харуул нь бид хоёрын машиныг оруулах нь битгий хэл, биднийг арай хийж оруулав. Миний санаа мангар зовж байгаам чинь өөрийнхөө үйлдвэрт  орж чаддаггүй гэнээ..
Тэгээд угаасаа засвартай байгааг хэлэх үү үйлдвэр ундуу сундуй.. захирлынх нь өрөөнд ортол нэг цэрэгтэйгээ шатар тоглож байна.  Хүлээжийгаарай гээд шатараа үргэлжлүүлэн тоглов. Арван минут бид хүлээсний эцэст нэгмуу дуусжийна. Сая лнэг сайн байнуу гэж хэллээ.. тэгээд захирал маань манай хятадтай  тухайн хүний авах сонирхолд тааруулж ярихгүй өөрийнхөөрөө жаал зүтгэж, эцэст нь өөрийн юмаа зарах санаатай ч байгаам шиг үгүй ч юм шиг болчоод , үйлдвэр өөрөө очоод үзчих гэдэг шалтгаанаар үлдэв.
Шөнөжингөө архидсан хятадыг дагуулаад ТЭР бид хоёр   оффисоос гарч үйлдвэрийн складруу орлоо.  Складны нярав нь согтуу монгол угтдын байна. Бидхоёрын бөгс улайгаад л явчлаа. Тэгсэн складных нь түлхүүр байдаггүй гэнээ.. нэг хүүхнийг аваад ир гээд явууллаа.. нөгөөдөх чинь замдаа хүмүүстэй алцагнаж түлхүүрээ барьчаад тэр хол зогсоод байхын.. Би тэсэлгүй ХУРДЛААРАЙ гээд хашгиртал ТЭР амандаа үглээд тэрхэн хооронд бас хараал..
Складаа нэг юм нээж үйлдвэрийн тоног төхөөрөмж, явах урсгал энэтэрийг харлаа. Мэдээж  манай юм ямар олиг байхуу хоцрогдсон байна энэтэрийг нь манай хятад хэлээд л амжиж байна. Монголд  энэнээс илүү юу байхуудээ гэсэн хариулт складны нярав хэлээд л амжлаа.
Тэгээд үзэж дуусаад мань хүнийг буудалруу нь хүргэхээр ТЭР бид хоёр машинаа унаад давхиж одлоо.
Гэнэт:
Тийм жаахан үйлдвэрийн эзэн байж ямар муухай их зантай юм бэ гэж манай хятад мөрөө гэнэт хавчиж, нүүрээ үрчийлгэдийн байна.
ТЭР монголын дарга нар угаасаа ийм байдаг юмаа гэж хариултал
Би бол жижигхэн хүн биш шүүдлээ .. Монголын олон хүнийг би таньна, Олон хүнтэй би харилцаж байдаг, том том үйлдвэрийг би хариуцсаар ирсэн.  Гэтэл ганцхан тийм жижигхэн үйлдвэрийн эзэн байж яагаад ийм муухай харьцаатай юм бэ..
Манайд том группын захирлууд ч гэсэн гаднаас хүн орж ирвэл цай аягалаад сайн явж ирсэн үү гэж инээсээр угтдаг. Сая ус ч аягалж өгсөнгүй. Гэтэл яагаад ....тийм .. жижигхэн үйлдвэрийн эзэн биш гүйцэтгэх захирал мөртлөө тийм их зантай байна вэ..  Манайд энэ бизнес бүтэхгүй байж болноо гэхдээ бид цаашдаа найзууд байя гээд архи ууж, найрлаж , хамтдаа сайн найзууд болдог. Би тэрхүнтэй бизнес хийх бай үгүй бай тэр хүн яагаад ийм харьцаж байгаам бэ..  Би ерөөсөө ойлгохгүй байна.
Дэгэ чи хятадад олон жил байсан. Гадаад хүнд үйлчилбэл   хятадхүн  нэрээ хичээдэг. Үйлчилгээгээ улам сайжруулдаг.   Их юм бүтээхийн тулд  хичнээн их хоолонд оруулдаг билээ чи мэдэж байгаа... \нээрээ би сайхан идээд авяа гэж хичээдэг байсан болохоос биш ийм учраас хоолонд урьж байнадаа гэж бодоогүйм байна шүү\\\
Би хоолонд орёо гэсэнгүй надад ганц аяга ус хийж өгөхгүй байхад би яаж харилцах юмбэ...
Бидхоёр гүн шоконд оров. Олон юм ярьсан. Бид хоёр худлаа инээхээс өөр арга үлдсэнгүй. Бид хоёрыг хоолонд дайлж, бид хоёр худлаа үнэн ярьсаар , энэ бизнесийг хийж чадна гэдгээ баталсаар байв.
Гэвч та хоёр бол энэ компанийн менежер .. дарга нар чинь ийм байхад , яг хийдэг дээрээ энэ хүмүүс чинь ямар нэгэн МАФААн тарих л болно.
Надад үнэхээр хэцүү байна гэж хэлсэн юм.

2 comments:

  1. хнн ичмаар юм. нөгөө эх оронч үзэл нь хаачсын. адгийн хужаагаас илүү харьцаа муутай байна.

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа