Лондонгийн олимпод алтан медальтай Монголын далбаа мандана.



Сая зурагт үзээд  сууж байтал МҮОНТээр удахгүй олимп болоход долоо хоног үлдлээ.
Бээжингийн олимпыг эргэн дурсвал гээд  хуучны бичлэгүүдийг үзүүлж байна. Энэ Лондонгийн олимпид бид далбаагаа мандуулна. Түүхэн тэмдэглэлт үйл явдал болно энэтэр гээд л хуучны дурсамжийг сэргээв.
Би найзындаа санамсаргүй сууж байгаад Бээжингийн олимпийн нээлтийг үзэж билээ.  -2008 оны 8 сарын 8ны 8 цаг 8 минутад гээд л Хятад үндэстний “БА” буюу найм цаад утга нь баяжих гэсэн утгатай энэхүү тоогоор олимпоо эхлүүлж, өөрсдийн сүр хүчийг дэлхий даяар тунхагласан юм. Нээлтийн ёслолын талаар гэвэл хүн ихтэйгээ үнэнхүү харуулж, тухайн үеийн оюутнууд цэргүүүдийг дайчилж энэхүү хөтөлбөрөө гаргаж байсан билээ.
Бээжинд олимп дууссаны дараа үндэсний ТВгээр нь хятадууд хэрхэн бэлдэж байсан талаар нэвтрүүлгүүд гарч , шимтэн үзэж байсан талаар бичлэг би хийж байсан.
Хятадуудын энэхүү хөтөлбөр нь  нилээн олон хэсгээс бүрдэх бөгөөд хятадын уламжлалт түүх соёлыг эхний хөтөлбөрт харуулж цайны ёслол, Бээжин ший ба түүнтэй холбоотой соёлууд,  шаолингийн зодооны урлагын гайхамшиг, шуфа буюу уран бичлэг, хаадын түүхүүдийг гарган харуулж байсан бол цаашлаад хятадын өнөөгийн үе, технологийн дэвшил, сансарт хятад хүн ниссэн талаар гэх мэт тайлалуудыг харуулж байснаараа онцлог бөгөөд  сүүлийн хөтөлбөрт энхтайван хүүхдүүдийг дүрсэлж, Хятадын дуучин болон нэг Итали дуучин хоёр НӨХӨРЛӨЛийн талаар дуулж хөтөлбөрөө дуусгаж дэлхийг бишрүүлж байв.
За тэгээд угаасаа би спортод дургүй байсныг хэлэх үү олон тоглолт болж, эхнээсээ алтууд  авч эхэлж байлаа.. тэр болгонд нээх сонирхохгүй явсаар ,,,
Тэгсэн Монголын жудоч ялж байна гэсэн шум олон хүмүүсээс сонч эхэллээ.. Мэссэнжэрт японы олимпын аваргыг ялчлаа шдээ гээд  энд тэндгүй масс мэссэж ирсэн байна. Тэр үед одоогийнх шиг л ямар ФВ энэтэрээр шуурхай ордог байсан биш яахоогоор л бичилцдэг байлаашт...
Тэгээд гэр бүлээрээ суугаад Монголын жудоч Түвшинбаярыг харахаар боллоо..
Эхлээд  алтын төлөөх барилдаан хийж байсан санагдана... Яанаа  ялчлаа шдээ гээд л  хэхэ..
Тэгээд Казакстаны бөхтэй Алтын төлөө барилдахаар болчдын байна.
Казакстаны бөх нь дэлхийн аварга энэтэр гээд л бас л их цол гуншинтай мундаг бөх байсан.
Манай бөх хэрхэн барилдсан талаар би тайлбарлах нь илүүц биз.. Харин тэр бүхнийг тайлбарлаж байсан нэвтрүүлэгч, өөрөө дэвхцэн сандарч, хашгирч, ТҮВШИНБАЯРАА ТЭР ОЛИМПОД алдаж байсан алтыг чи авах ёстой шүү ТҮВШИНБАЯРАА чи эр хүн шүү , ТҮВШИНБАЯРаа чи Монголын хүү шүү гэж  эрэмгий хурц хоолойгоор дамжуулж, үзэгч биднийхээ цусыг хөөргөж байлаа.. Гэрт байсан муу дээлнийхээ захыг мушгиж, хөдөлж ч чадахгүй манай гэрийнхэн, үг дугарах ч тэнхэлгүй ЯААНАА гэж шүдээ зуун үзэж байлаа.. АЛТ....
Алт авчихлаа гэж үнэхээр зүүд шиг юм болж, байраар хүмүүс орилолдоод л , Түвшинбаярын уйлж буй бичлэгийг биднар үзээд л , нулимсаа залгиж байсанч цээж хорсоод л,  маш их шоконд орчдын байналээшүү...
Гар эрвэгнээд л , нүд уйлах гээд л хорсоод л, амьсгал давчдаад л ,,,,
Монгол улсын төрийн дуулал эгшиглээд л биднар гэртээ зүрхэн дээрээ гараа тавьж чагнаадл ...
Бичлэгийг дахин дахин үзүүлээд л ... бараг гурав зэрэг давтсан байхаа... тэгээд  хөтлөгч нар уйлснаа, хүмүүсийн сэтгэл хөөрч буйг илэрхийлээд л,  дундуур нь дахиад  л Түвшээгийн алт авч буй бичлэг... Гайхамшигтай...
Гэтэл дахиад л Сүхбаатарын талбайд олон хүн цугласныг үзүүлээд л, С.Баяр , Н.Энхбаяр , Элбэгээ энэтэр согтуу “Бид чадлаа” гээд л өөрсдөө авчихсан юмшиг орилолдоодл... Согтуу боловч сайхан харагдаад л ... Бие биенээ үнсээд л .. Ямар их хүмүүс цугларсан байсымбээ... Яг тэнд тэмдэглэж байсан хүмүүс нь үнэхээр гайхалтай түүх ярьдын билээ... Далбаагаа авч хийсээл, хэнтэй ч хамаагүй баярын хундага харшуулаад л ... инээлдээд л уйлалдаад л ... Энэ бүхнийг нь ТВгээр үзэж байсан...
Тэгээд л тэр компаниас төдөн сая төгрөг, төдөн байр, тийм тийм хангамж өгөхөөр болллоо гээд л .... бид Түвшээгийн өмнөөс баярлаад л...
Сайхан байсаан сайхан байсан....

Comments

  1. za ter ued l sport/olymp bol ev negdliin, enh taivnii bileg temdeg gedgiig jinhene utgaar ni oilgoson shuu

    ReplyDelete
  2. Үнэхээр гайхалтай мөч байсан шүү. Дараа нь Бадар-Ууганыг алт авсныг гудамжинд явж байгаад мэдсэн. Хүмүүс гар бариад л баяр хүргээд ... бөөн баяр хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. tiim uu .. bi bur ochij uzsen shde.. huuchin bichleg deer bgaa daa ,e,e, yostoi goe bsn keke

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа