Тэрбумтан болох алхам 7



Хүлээн зөвшөөрөх.
Тэрбумтан болноо гэдэгтээ мангарррр итгэдэг нэг баагий өөрийгөө бүхнийг чадна гэж бодоод байвал .... эсвэл нэг компани нээчээд хамаг ажлыг нь өөрөө хийнэ бүтээнэ гэвэл хэзээ ч бүтэхгүй .

Чи үйлдвэрлэлээ явуулж, чи ахуйн асуудлаа шийдэж, чи маркетингаа хийж , чи борлуулна гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй.
Эсвэл ямар нэгэн бизнесийг чиний гүйцэтгэж чадах нэг хэсэг байлаа ч , чиний гүйцэтгэж чаддаггүй бас нэг хэсэг бий гэдгийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас хайран сайхан бизнесийн хамаг тулгуурыг хугалж хаяад өөрийн даах тулгуурыг өндөр мандуулахыг хичээж, болно бүтнэ гэж өөртөө ойлгуулахыг хичээж эхэлдэг ..
Бас өөрийн боловсролын түвшинг дутуу үнэлж, чадах хүмүүсээр хийлгэхгүй харин өөрөө хийх гэж зүтгэснээр харин ч олон боломжийг түлхэж орхидог.
Манайхны бусдаас илүү сүпер болох гэсэн хүсэл бас энд хамгийн чухал алдаа нарын нэг..
Тэгэхээр чи үйлдвэрлэлээ явуулдаг бол үйлдвэрлэлээ явуул.. Сайн борлуулагч ол.. түүгээр борлуул..
Чиний дутууг нөхөх , зайлшгүй шаардлагатай хүнийг олж хамтарах хэрэгтэй..
Мөнгө хувааж сурах гэдэг үйлдэл хамгийн чухал.. Маш олон хүнийг би мөнгөө өөртөө татахыг , өөрөө л авахыг харж байсан .. Үнэхээр байж боломгүй зүйл.. Хамтарч хийчээд чи бүгдийг авна гэдэг юу гэсэн үг бэ..
Эсвэл чиний чадаагүйг тэр хийсэн бол түүнд атаархаж, хамтарч байсанаасаа больж байсан олон тохиолдлыг хараад би инээд хүрч, бас гутарч байсан . /Доналд Трамп шиг ярьжийнашт/
Манай нэг найзын найз ... График дизайны студитай байв.. Захиалгад орж ирсэн бүгдийг тэр хийж, өдөр шөнөгүй хонож өнждөг байв.. Чи дороо хүн авч ажиллуулаач гэхээр сэтгэлд нийцдэггүйм өөрөө хийж байж санаа амардаг гэдэг байв.. Хэдэн хоног нойргүй хонолоо ч гэнэ үү гачин юм их ярьна.. Хамтарагч нь захиалга олж ирдэг бөгөөд манай найзын санхүү мэдэхгүй асуудлаас нь болж , тэр хүн илүү их мөнгө авч , хоёр жилийн дотор илүү хуримтлуулсан байв.
Манай найзын зөв мэт боловч яг үндсэндээ түүний буруу юм .. Тэр хүн санаачлагыг гартаа авч чаддаггүй байж болно, тэр хүн санхүү мэддэггүй байж болно, гэхдээ тэр хүн өөртөө үнэнч биш , өөртөө давуу талыг ойлгуулж чадахгүй байсан учраас алдсан... Би яг ийм нөхцөлд байсан бол  гэнэт учрыг тунгааж ойлгоод , эргээд хэрхэн нэгдэх үү, өөрийгөө ашгаас нилээн хэсгийг хүртэх ёстой гэдгийг нөгөө найздаа  ухааруулж /ашиг хуваана гэхэд нөгөө найз татгалзах аргагүй бөгөөд манай найз өөрөө бүтээгч шүүдээ /, өөрийн санхүүгийн чадвартай найзыг энэ байдлыг эргэцүүлж бодуулах, мөн графикт сайн мэргэжилтэнг олж , өөрийн дор ажиллуулах байсан ..ГЭТЭЛ... одоо САЛНА гээд хадуурч, ойрын зургаан сард юм хийсэнгүй..
Бас нэг нөхөр ээмэгний бизнес эрхэлж байв. Найзуудтайгаа л даа .. Үнэхээр чамин ээмгийг борлуулж байсан бөгөөд миний харснаас хөөрхөн ашиг олж байлаа.. Гэхдээ больсон.. Би илүүг зарж байна, чи дутууг зарсан гэдэг ухагдахуунаар.. Магадгүй тэр хоёр зарсан ээмгийнхээ ашгийг хуримтлуулж илүү шинэ бизнест оруулах  санаачлага гаргахгүй байлаа ч гэсэн магадгүй зарсан ээмэг бүрийнхээ ашгийг хүн болгон авч байх хууль гаргаж болох л байсан..
Бодит ашгийг хүлээн зөвшөөрөхөд суралцах нь хамгийн том алхам болно.
Ашгаа хувааж чадахгүйгээс болоод маш их амжилттай хэрэгжиж эхэлж байгаа бизнес нурж унаж байна.
Өөрийн боломжийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй..
Жишээлбэл сайн борлуулагчтай боллоо.. Үйлдвэрлэгч тал маань өөрөө үйлдвэрээ эрхэлж АМЖИХГҮЙ байвал яахуу ..Амжихгүй юмыг бодит байдлыг харж, илүү өргөн болгох аргыг борлуулагч талтай хамтран ололцох ёстой байтал энэ байдлыг улам даамжруулан илүү их бүтээгдэхүүний өрөнд орсоор байдаг нь маш их эмгэнэлтэй.. Энгээд нөгөө хүлээлт үүсгэцэн, рекламдчихсан байсан зах зээл маань улим хумигдаж, бизнес унаж эхлэх нь тэр ..
За тэгэхээр энэ сэдвийн дүгнэлт
-Мөнгөө хуваагдах зарчимыг хүлээн зөвшөөрөх
- Чадахгүй байгаа өөрийгөө хүлээн зөвшөөрөх
-Чадаж байгаа бусдын чадлыг хүлээн зөвшөөрөх

Comments