Самсунг Галакси Нөт 2

Өвөл болоод дугуйгаа солиулаад зогсож байлаа ..
Навсархай муу байшинд гэсэн дугай засварын газар нээгээд хөөрхөн л наймаа хийж байгаам байна ..

Би дөрвөн дугуйгаа солиулаад , бас нэг хадаас орчихож, нөхүүлж мөхүүлээд догь зогсож байлаа..
Утас дугаржийна .. Аав залгажийнаа ...
- Дэбэ, аавд нь ажлын газраас нь гар утас өгсөөн .. Яаж ашиглахаа мэддэггүй ээ ..
гэхээр нь аа нэгмуу хар дэлгэц л өгөө биз гэж бодоод
-Ямар утас өгөөв...
-Галакси гэнэ үү..
-Пөөөх.... аав наадхаа шууд надад өг ..
-Яаж болохын бэ .. ажлын газраас өгч байхад барихгүй бол муухайшт..
-Ямар хамаатайн бэ... Та тэглээ ч хэрэглэж мэдэхгүй юм чинь ..
гээд хэлж байтал миний утасны цэнэг дуусаад унтарчихлаа..
Гэртээ ирээд сууж байтал ээжрүү аав залгажийна.. Утастай болсон гэнгүүт Цол "Ураа хашгирч би авна " гэжийна.. Цол бол аавын ганц хайр учир өгчихнө л дөө ..
Би ээжийг ярьж байхад нь "Би дэбэ байнаа .. аав та утсаа надад өг" гэж хашгирлаа..
Утасаа тавингууд Цол бид хоёр " чи өөрөө утсаа байнга хаядаг биздээ" гэж ирээд л аймарр булаацалджийгаам чинь ..
Би бол 9дүгээр ангидаа л утсаа ганцхан удаа хаясан.. хулгайч авчихсын.. Цол бол сүүлийн хоёр жил нэг нэг удаа хаясан алдартай хүн .. Тэгснээ би хаядаггүй гэж тэнэгттэг байнашт..
Тэгээд  эрэмбээрээ би авахаар болжийгаамаа..
Ааваас утсыг нь аваад өөрийнхөө андройдыг Дөлд өгөхөөр боллоо...
Тэгээд утсыг нь барьж үзлээ аймар  гоёын маа .. Ёооё технологийн хөгжлийг би хэзээ ч сонирхож хөөөцөлдөж байгаагүй .. Гэхдээл гоё байна ..
Тэгээд аав сар барьна гэнээ .. би хэлжийгаам ...
-" Аав та сарын дотор барьжийгаад утсаа хаячуул яахын бэ ... Та тэгвэл надад галакси нөтийн өртэй болжийгаа гэсэн үг шүү "
-Юу яриад байгаам бэээээээээээээээ.....

Comments

  1. Replies
    1. хэхэ тэр утсаа авахаа байчихсан.. НӨтбүүкээр соличлоо.. тэр нь хэрэгтэй биз.. би хүн амьтны хажууд утсаараа гангараад ч яахын билээ хэхэ

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа