Орохдоо л орно доо..--Оюутан цагын паян


Орохдоо л орно доо..2009-07-15 11:12:45
Оюутан нас дуусч аливаа санаандгүй зүйлс дурсамж болон үлдэх цаг ирлээ.
Тухайн үедээ  тэмцэхдээ тэмцэж, бултахдаа бултаж байсан нэгэн дурсамжийг та бүхэнд бичлээ.

Үе үеийн оюутанууд энэ бэрхшээлийг даван туулдаг байх. Энэ бол оюутны үүдний жижүүр тань оруулахгүй бас гаргахгүй зовоодог биздээ..
Гэтэл бид тэр бэрхшээлийг даван туулсаар аргалсаар ирсэн оюутан насаа..
Бээжингийн төв хавьцаа амьдардаг найзындаа хонох гэдэг бол сүүлийн үед эр зориг шаардсан асуудал болсоор өдийг хүрлээ.
Анхандаа найзын байрлуу өөрийн юмшиг шагайж өөрийн юм шиг амьдардаг байлаа.. Хоол ундыг нь идэж уугаад орон дээр нь таварцаглан хэвтэж телевиз харсан шиг өдрийг өнгөрөөдөг сайхан үе ч бас байжээ.  Тэр үеийг би одоо боддын үүдний жижүүр байсан ч юмуу үгүй ч юмуу бүү мэд.. Санадаггүймоо..
Манай найзыг чи энэ сургуулийнх биш юм чинь гараач.. чи бол ор гээд намайг хэлж байсан үе ч байгаа ..
Олимп наашлах сургаар харуул хамгаалалтаа чангатгая аа гээд хятад улс даяр лоозон гарлаа гээд л мэдээ ирж байсан анхны үе.  Аргагүй шүү дээ Хятадууд минь  оюутны байранд муусайн оюутнууд аав ээжтэйгээ зэрэгцэн хэвтээд олон тоогоор барьсан буудлыг чинь хоосон өнгөрөөж олимпийг чинь баллачихвий гээд л хятадуудын сэргэлэн авхаалжтайг магтаад л дэмжиж байлаа бид..
Үүдэн цэргийн ч юм шиг мөртлөө шалбагар хувцастай хүмүүс үзэгдэх болж хаяа нэр бичнэ мартуул нэр бичихгүй гэсэн зарчимд тулгуурлаж байв.  “Туулай” надаас бичнээ гэвэл би энэ сургуулийнх шдээ гэчээд бичихгүй бол таньдаг царай гаргаад өнгөрч байлаа. Энэ байдал хэдхэн сар үргэлжилж , “жоохоон” хатуу болзол тавьж эхэлсэн нь тус сургуулийн оюутан бүрд түлхүүрийн оосор олгож нүүр царайг нь таних “программ” үүднийхээ харуулд суулгасан байна.. За энэ үед ч би чинь 60хувьд нь баригдахгүй үлдсэн нь баригдаж байлаа хөөрхий..  Хэрвээ баригдвал нэрээ бичнэ гэсэн хуультай учир тэр өрөөнд орноо гээд нэрээ бичдэг журамтай ч байлаа.. Мэдээж тэндээ хоночих учир шөнийн 12цагаас  өмнөх тэмдэглэгээнд гарсан хүний тоонд миний нэр  байхгүй учир харуул асуухаар нь  шөнө 12аас хойш гарсан гэдэг шалтгаан хэлээд өнгөрдөг байлаа..
Харуул хамгаалалтын арга улам боловсронгуй болж  хаалгандаа карт шургуулдаг үе гарлаа.. Харин нэрээ бичүүлэгчид үнэмлэхээ тушааж, 12.00 цагаас өмнө гарах дүрэмтэй.  Мань нь мэдээж 20 хувьд нь аз таарч үлдсэнд нь нэрээ бичүүлээд харуул асуухаар  12.00аас өмнө гарсынмаа, даанч үнэмлэхээ авахаа мартчихаж гэдэг нэрийдлээр болоод л байдаг байсан үе...
Цаг хугацаа өнгөрсөөр... Модон хаалга төмөр болгоод  картаар шургуулдаг хэсэг нь аятайхан болоод , зорчин орогчид 10.00цагаас өмнө заавал гарах эсвэл харуул очиж чирж гаргах гэдэг үе эхэлчээд байлаа..
Тус оюутны байр 2 хаалгатай. Нэг нь хог асгах гэж онгойдог хаалга , нөгөөх нь бидний зүтгэдэг хаалга..  Тухайн үед хоёр хаалга хоёул соронзонгоор онгойдог болсон үе..
Хог асгадаг хаалгыг нь  хүчтэй гурав дугтарч  харуулын нүднээс далдуур ордог байсан үе тогтлоо.  Даанч мань арга 10 хонолгүй баригдаж , тухайн хоёр хаалга хүчтэй хэд дугтарсан ч онгойдоггүй овоо муу хаалгууд болов.  Хөөрхий тэр үед жижүүрийг унтсан хойгуур сэмээрхэн гэтэн ордог үетэй золголоо.. Унтмаар байдаг нэг хүнийг унтахыг хүлээж байж л ордог тэр үед дэмий юм билээ.
Дахиад арга гарч ирлээ. Гадаад оюутны байрны залгаа орших хятад оюутны байрны давхруудын  хаалгыг хөшиж доогуур биш дээгүүр зорчдог болвоо..
Камернаас нь зугтсан шиг хаалга цаанаас онгойлгохыг хүлээн бусдын хөлийг чимээ чагнах сонин мэдрэмж байналээ шүү.. Хулгайч нарт л мэдрэгддэг мэдрэмжийг хэд хэдэн охины хамт эдэлдэг байлаа хөөрхий.. Энэ арга ч гайгүй аргуудын нэг байсаар сарын дараа баригдаж билээ.. Камерын бичлэг үзсэн чинь өөр охины нүүр гарсан байналээ ,  маний нүүр яаж гарчхаагүй юм  гэж бодоод байдын. Би яахуу гэмгүй цэвэр хоцорсон боловч тухайн байрны давхар бүрийн хаалгыг төмөр болгуулж, булан бүрд камер тавихад гол үүргийг гүйцэтгэсэн боловуу.  Хөөрхий тэр сургуулийн эдийн засгаас бага боловч хумсалж амжсан хүн шүүдээ ...
Би чинь 4 дүгээр курсад орж эхний семестерт багахан ирдэг болсоныг хэлэх үү бас дээр нь хуучны “нойрссон дундуур нь гэтэн орох”, “үнэмлэхээ олон хонуулчаад тухайн өдрөө гарсан юм шиг жүжиглэх”, “оюутнуудын дундуур мэдэгдэлгүй орох” гэх зэрэг шалгарсан аргуудаа хэрэглэсээр эхний семестерийг нь дуусгаж билээ..
4 дүгээр курсын сүүлийн семестер эхэлж найзынхруугаа хальт хальт гэлдэрдэг байсан үе..
Энэ удаа байдал шаал өөр .. Торон төмөр хаалгатай. Оюутан бүр картаар онгойлгож, үүдэнд нь үнэнч унтдаггүй  харуул суучихсан, явдал болгоныг камерддаг байсан үе..
Ядаж байхад гахайн ханиад гарчихсан .. Сэрэмжилж байна гээд өөрсдөөгөө шоронд хатааж байсан үед л дайрах бэлтгэлийг хэд хэд хийж овоо хэд хоноод авсан үе.
Картыг ашиглаж сурагч болох аргыг ашиглаж нэгэн удаа нэвтрэн ордынмаа. Орой нь пижүү уухаар  гэнэдээд гарчихсынмаа.. Хэдүүлээ сайхан уучаад шөнө орох гэсэн байхгүй ..
Маныг таньцан.. Гүй ээ .. Энд хонуулахгүй..  Шөнийн 1цаг.. Хонуулахгүйээ... Шөнийн 2 цаг хонуулахгүй ээ..  гуйгаад дийлдэггүй дамшиг байдымдаа хөөрхий..
МакДоналдруу салгаллаа.. Мэдээж тухгүйм чинь 20 минут байгаад гудамжаар өглөөний 6 цаг хүртэл гиеүрсэн шүү. Маныг ч унтуулахгүй харуул ч  оруулчихна гэж айгаад өөрөө ч  унтаж чадахгүй өнгөрүүлсэн сэрүүхэн шөнө байлаа хөөрхий..  6-24 цагын хооронд зорчигчид үнэмлэхээ өгөөд оруулж болдог болохоор 6 хүртэл гүрийтэл хүлээгээд орсондоо.. Тэрмууг шөнө гүрийлгэчээд өөрөө гүрйичээд үнэмлэхээ өгөөд орж байхад тэрмуугийн нүүрэнд тодорч байсан инээмсэглэлийг хараад уур хүрч байж билээ.
Байдал хурцдаж орох гарах хүмүүсийг 8-22 цагын хооронд оруулж хөөдөг  болгож боож эхэллээ.  Үнэмлэхээ үлдээгээд хоёр хоночоод  долоо хоногын дараа мартцан нэрийдлээр авах гэсэн “гүй торгууль төлнө” гээд “новшроод ”байхаар нь  удахгүй төгсөх гэж байгаам чинь дээ гээд л оюутны үнэмлэхээ тухайн сургуулийн харуул хамгаалалтын албанд нь “өргөл барьчихсымдаа.” НӨхдүүд хадгалаад дурсгалтай л байдаг биз.
Цаашлаад саяхан очсон чинь “дуракууд” 10-17 цагын хооронд оруулдаг болгоод боочихсон, хүн бүрээс халуун үзээд 36,5 аас дээш градустай байвал оруулахгүйээ гээд хуулиндаа заачихсан балайрчихсан сууж байна..Гахайн ханиад гарсаныг хэлэх үү манай найз монголоос ирж, онгоцны буудлаас ядарсан амьтан орж ирэхдээ халууцчихсан байж.. Халуун оронд хүйтэн орны хүн ирж байгаам чинь аргагүйз.. Цаг гаруй биеийнх нь температур хөрөхийг хүлээлгэж оруулсан гэсэн.
Дахиад арга оллоо.. Хогын сав гаргадаг өглөөний 8.10-8.20 цагын хоорондох тэрхэн агшинд шургалан дайрах санаа. Мэдээж дөрвөн жил түмэн бэрхийг бүтээгээд “хар цоож долоож, халуун цусанд нь гараа дүрээд ” үзчихсэн хүн чинь “харуулгүй бөгөөд онгорхой” хаалгаар чинь 10 минутад амдаж тосоод амжиж ордын байгааздээ.
Долоон сарын арван нэгний өглөө наадамчин олон бөх морь харахаар цоройж явах үед Дэбэ бүсгүй хаалганы цоожны хаалтгүй 10 минутад  “хогтой зөрөлдөн оролцохоор ” өглөөний 6 цагт эртлэн боссон түүх буй.
Мэдээж амжаад орсон .. наадмын хоёр өдөр бөх морь сураа хараагүй ч  “наадмын хуушуур харсан шиг “ наадамлаж байваа..
Энэ арга баригдчихвал ч өрөө болгонд камер тавих байхаа. Өөр газар үлдээгүйм чинь..
Эдүгээ энэ түүхэнд  сургуулийн хөөрхий хаалга хэд хэдэн удаа гэмтэж , цонхыг нь хага цохиж , дахин шинээр солихоос аргагүй байдалд хүртэл хэд хэдэн удаа солигдсон юм шүү.
Хичнээн би туулайчилж, хулгайч царайлж, гэтэж, шумбаж , хэрэлдэж уралдаж орж байгаа боловч миний цаана олон гадаад нөхдүүд найзуудаа оруулах гээд , хамтдаа цагыг сайхан өнгөрөөх гээд , ямар нэгэн чухал шаардлагаар найз нөхдийгээ оруулах гэж бас л алалцаж талалцаж байгааг хаалганы “сорвиор ” мэдрэгддэг байсан юм. Булан бүрд камер зоогоод хүн бүрийг картжуулсан нь хичнээн аюулгүй байдлаа бодож байгаач, хятад санаагаар сэтгэж эрх чөлөөтэй байдаг гадаад хүмүүсийг барих гэсэн нь өрөвдмөөр ч юм шиг.
2012/11/10 өдрийн сэтгэгдэлХэхэ хөөрхөн байсан шүү.. Би сургуулиасаа гарч мак доналд орох гэхээр харуул гаргахгүй гэнгүүт нь би энэ сургуулийн хүүхэд биш гээд л гарчихна.. Эргэж орж ирэх гэхээр чи биш гээздээ гэхээр би тэгэж хэлээгүй гээд л орж ирдэг байсан хахах .
Аймарр их ордог гардаг байсандаа.. Бээжингийн төвд найзтай байсан болохоор тэнээд л алга болчихдог сайхан ч үе байждээ хөөрхий .. Одоо энэ үеээ санаж байна шүү ..


Comments