Гайхамшигтай яриа

Өчигдөр орой очиж золгодог Удган дээр минь ирсэн хүмүүсийг хооронд нь танилцуулах уулзалт зохион байгуулав.
Удган өөрөө хүмүүсийн ажил үйлсийг бүтээж өгдөг чадалтай хүн болохоор эргэн тойронд нь бас их мундаг хүмүүс байхынмаа..
Тэр хүмүүстэй тийм их гайхамшигтай яриа өрнүүлж, үдшийг сайхан өнгөрөөсөндөө одоо хүртэл баяртай сууж байна.
за оролцсон улсууд гэвэл:
Удган өөрөө
Би  мэдээж та бүхэн намайг таньж байгаа

Бас хоёр эгч:. энэ хоёр хүн бол нилээн юм үзэж халуун чулуу долоосон хувиараа бизнес
эрхэлдэг юм байна .. миний нөгөө замналаар нь явах гээд байгаа гарцаар явчихсан байгаа хүмүүс юм байна . Тэгээд үйлдвэрлэлийг цогцоор нь оруулж ирэх гээд хөөцөлдөж байгаа гэнэ.. Цогцоор нь гэдэг нь талх үйлдвэрлэх гэж байлаа гэхэд гурилын үйлдвэр, үзэмний үйлдвэр, дрожны үйлдвэр, давсны үйлдвэр, амтлагчийн үйлдвэр гэх мэтээр босч байгаа гэсэн үг.. тэр бүсгүйчүүдийн санаа нь бол нэгээрээ биш нийтээрээ хөгжеөө гэдэг санаатай.. тэгээд толгойлж гаргаад худалдааных нь асуудлыг шийдчихсийн байна .. өөрөөр хэлбэл үйлдвэр баригдлаа гэхэд худалдан авагч нь бэлэн гэсэн үг. Энэ бол хамгийн том алхам юм шүү..

Тэгээд сая хоёрзуугийн үнэтэй хятадын цайны сүлжээнд орж цайгаа зардын байна .. Аймар тураадаг болохоор сайхан сайхан авгай нар чинь аймарр аймарр авдаг гэнэ шүү.. Сая хоёрзуугаар цай авдаг хүмүүс байдаг байх нь таминь ээ ..
Надад тэр борлуулж чадаж байгаа, үйлдвэрлэж чадаж байгаа нь үнэхээр гайхалтай санагдлаа.

Дараагийн бүсгүй бол эм зүйч юм  байна.
Эм зүйч бүсгүй бол эм болон гоо сайхны бүтээгдэхүүн "урладаг" бүсгүй юм байна..
Хүний арьсны хэм хэмжээг болоод бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэрхэн ямар мөрдлөгийг дагах ёстой.. бүтээх ёстой талаар баахан ярилцлаа.. Тэгээд өөрөө болохоор нэг ургамал дээр туршилт хийгээд эм гаргаж авахаар явагдаж байгаам байна.. Бидний мэддэггүй , боловч хэтэрхий элбэг ургамалаар ямар гоё бүтээгдэхүүн хийж болохыг ярьлаа..
Ургахдаа амархан, хөрс голдоггүй, бас тэгээд сайхан бүтээл гаргаад авваана .. Гоё уу ..
Монголын хөрс дээр ургасан бүтээгдэхүүн, гадаадын хөрс дээр ургасан бүтээгдэхүүний хэлбэр хэмжээ байдал адилхан боловч Молекулын түвшинд аваад үзэхээр тэс ондоо байдаг гэнэ шүү.
ийм л учраас тэрэнлүү чинь нөгөө хэдэн япончууд чинь тэмүүлээд байдын байна.
Ийм л ухаантай  хүмүүс юм .. Гэтэл бид энэ талаараа хөгжүүлж чадахгүй, тэр талруугаа хөрөнгө хаяж чадахгүй эсвэл дөнгөж хаяж эхэлж байнадаа ..

Цогоо:
За энэ хүн үнэхээр гайхалтаймаа.. Утга уран зохиол яруу найраг юу юу баахан юмаар бүр өвчилөөд бүр мэддэг болоод гайхамшигтай болчихжээ..
Энэ хүний хэлсэн үгийг бичиж аваад та бүхэнд толилуулж энэ блогоо чимэглэхиймсаан гэж их бодлоо..
Монголд чинь 250 гаруй цайны төрөл байсын байна.. Монголын цайны урлаг дэлхийд гайхамшигтай гэж байна .. Тэгээд нөгөө АКБАР цай байдаг шт.. Тэр чинь монголоос гаралтай.. Акбар гэдэг чинь Монгол хааны нэр гэжийнашт.
Би ганц бичиж авснаа бичий... Өчнөөн юм хэлсэн бүгдийг нь мартжээ
Бичлэг:::
"Марко Поло гэдэг залуу аав ах нараа дагаад Юань Гүрний Хубилай хааны ордонд арван таван жил амьдраад нутаг нь өөрөө Вениц хүн л дээ Гвинэй \?\ Вениц\?\ хоёрын дайн гараад Гвинэй ялжилдээ.. Буцаж очоод гвинейгийн шоронд хоригдсон байна.. Хоригдлууд хоорондоо юу эсийг ярихуу дээ.. Тэмүүжин гээд хаантай дэлхийн хамгийн гайхамшигтай газар байгаа талаар гайхамшигтай аялалуудаа манай хүн ярьсан чинь  Вертечилло \?\ гээд яруу найрагч залуу тэр бүхнийг тэмдэглэж аваад " Дэлхий дахиныг дүрсэлсэн нь" гэдэг нэртэй ном гаргасан.
Вертечиллогийн тэмдэглэл , марко пологийн яриа бүхий тийм ном гаргажээ.
Одоо бол " Орчлонгийн элдэв сонин " шдээ .
энгээд хүмүүс гараас гар дамжин уншсаар байгаад 17 зууны сүүлчээр Кристофер колумб \?\ гэдэг нэртэй газрын зураг ном зом зарж амьдардаг байсан  итали залуу Марко Пологийн номыг португалаас олж уншсан байна. Тэрний номыг уншаад Монголын тухай амтанд нь орсон байна. Тийшээ очиж үзэхийг хүсээд одоо энгээд ЮАнь гүрэн задраад уначихсан дайн байлдаантай аюултай болчихсон, газраар явах дэмий усан замаар явж үзий гээд судалсан байна.Энгээд бүх юмыг судлаад өөрөө баг магаа бүрдүүлээд Изабел хатан, Аргоны Кирдиналь гүн \?\ гээд тэр хоёроос тусламж дэмжлэг аваад өөрөө ахмад нь болоод Монголруу явах , монголд очиж үзэхээр явсан байна . Тэгээд Африкийн цагаан итгэлийн хошуу \?\ тойроод Энэтхэгт очоод Энэтхэгээсээ газраар Монголруу ороход аюулгүй ойрхон юм байна гээд Монголын эзэнт гүрэн болох Могулайдруу \?\ шууд очихоор болж төлөвлөөд гарч л дээ .
Тэгээд гараад төөрөөд чанх баруун тийшээ явжээ .. Уг нь урагшаа явж байна гэж бодсон. Тэгсээр байгаад одоогийн Гвадамал \?\ аралдээр яваад очиж дээ . Гвадамал аралыг өөрөө Тайвань  Хонгконг гэж бодсон байна. Тэгээд Китайчууд гэж бодсон чинь Китайчууд арай биш юмшиг хэл мэл нэвтрэлцэхгүй байж гэнэ. Тэгээд цаашаа төв америкт яваад очиж гэнэ . Тэгээд энэтхэгчүүд буюу Индайнчууд , европоор Индиана шдээ .. Тэгээд тэмдэглэл дээрээ Индиана хүмүүстэй очлоо гэж тэмдэглээд байж.. уг нь төв америкт яваад байгаа шдээ. Тэгээд тэмдэглэж явсаар байгаад тэр чигтээ төөрснөө мэдээд буцсан байна. Тэгээд дахин өмнөд америкт очоод судалгаа хийгээд хүн ард ан амьтантай нь үзээд ном бичээд удаагүй байж байгаад цэцэг өвчнөөр нас барчихсан.
Тэгээд Индиана гэдэг нэршилнь явсаар байгаад европчууд америкруу нүүж байхад улаан арьстангууд буюу индианчууд гэдгийг тэр чигээр нь аваад үлдчихсэн байгаа байхгүй юу. Тэр чинь Маяачуудын удам шдээ. Тэгэхээр америкийн энэтхэг хүмүүс гэж ойлгох нь байнашдээ хэхэ..
Тэгэхээр энэний цаана хэрвээ Монголруу зорчих гэж яваагүй бол Америк тивийг нээх хугацаа хойшлох байжээ.
ТАВАН МИНУТЫН БИЧЛЭГ ДУУСАВ.

Чингис хааны төрсөн өдрийн тухайд:
Чингис хааны төрсөн өдрийн МНТ дээр Хөхүү сарын шинийн нэгэнд эхийн хэвлийгээс унав гэж тэмдэглэсэн  байдаг юм байна.. Түүгээр санаа авч манай монголын төрийн томчууд 11 сарын 14нд Чингис өвөөгийн төрсөн өдөр юм байна гэдгййг ухаараад тэмдэглэж эхэлсэн.
Нөгөө төгсбуянтын зурхайгаар бол өвлийн эхэн сарын шинийн нэгэн мөөн..
гэхдээ их хааны үед энэ төгсбуянтын зурхай чинь ор сураггүй байсан.. Монгол зурхай гэдэг юм байжээ.. Энэ зурхай бас грогорын календарийг бодвол тухайн жилээсээ хамаарч  өөрчлөгддөг юм байна..
Бидний ес эхлэдэг тэр өдөр Монгол зурхайгаар бол өвлийн эхний сар болдог юм байна.
Тэр нь ХӨХҮҮ буюу хөхөө сар..
Онгодууд юу гэж айлдаж байна гэхээр.. Намрын сүүлээр өвлийн эхээр төрсөн хэмээвээ..
За тиймэрхүү..
Дараагийн удаа Цогоо гэдэг залуугийн бүх яриаг бичиж аваад энд бичий ..
Аягүй оллон юм ярихад хэдхэнийг санаж байдаг энэ толгойюу



\?\   Үгийг буруу бичсэн байж болно.

Comments