Thursday, November 29, 2012

Бээжинд орчуулга хийнэ


Бээжинд орчуулга хийнэ
Саяхны хэдэн өдөр найзууд ирж Бээжингээр дагуулж явлаа. Тэдний дунд наймаа эрхэлж буй нэгэн бас байсан.  Эхний өдөр бид өглөө эрт 7 цагт Монголчуудын их ордог Шижимэн хэмээх захын үүдэн дээр уулзсан юм.
Намайг очиход манай найзуудаас гадна өөр хүмүүс байхаар нь дагаж яваа юм байх гэж бодоод сайн байна уу хэмээн мэндэллээ. Гэтэл тэдний дундаас нэг өндөр залуу манайхантай таарчаад орчуулагч аваач гэж шалгааж явсан өвөр монгол юмсанж.
Тэр өвөр монголын байдал үнэхээр намайг айлгасан. Учир нь тэрбээр “Орчуулагч авахгүймуу өөш” гэж манай залуучуудын нүд рүү харж тэднийг айлгаж хүчээр орчуулганд явах гэж байсан гээч... Бүүр орчуулганд авахгүй гэвэл зодохнээ..
“Гүй ээ “ гээд байхад салахгүй дагаад байсан. Би хятадаар ярьж чаднаа гэсэн чинь “Чи надаас гоё ярьж чадах уу?”  гээд л ширүүн хараад овоо байнаа нөгөөдөх чинь..
Элчингийнх энэ тэр гээд нэг юм саллаа. Ер нь зарим үед өвөр монголчууд чинь сүрдүүлж орчуулга хийдэг болсон юм байна ..
За тэгээд цаашаа явж байсан чинь бид ч юм үзэж хэд хэдэн хувцас хунар авч үнийг нь сайн буулгаж бид нилээн хувцас хямд авсан. Гэтэл 2 3 удаа худалдагч нь “Чи энэ хүндээ тэдээр авсан гээд хэлчих. Би чамд хямд заръя” гэсэн үг дуулав. Өвөрмонголчууд орчуулга хийж явахдаа дундаас нь мөнгө унагаадаг нь үнэн болж таарлаа шүү. Тэр ч бүү хэл 70 80 юанаар авдаг хувцасыг 200 300 юанаар авхуулж үлдэгдэл мөнгийг нь авдаг гэсэн үг шүү дээ..
Зарим Монголчууд 15000 юантай ирээд өвөрмонгол орчуулагчдаа талыг нь ийм аргаар хулхидуулж  алдаж байсан тохиолдол байдаг гэнэ.
За тэгээд бид олон газар явлаа. Мэдээж Хятадад юу байгаа тэр болгон Монголд очиж байгаа шүүдээ.  Эхэндээ үнэтэй хэлдэгийг нь мэдэхгүй 350аас 60 юань болтол нь бууруулахад толгой сэгсэрч гайхаж байх жишээтэй.
Өдөржин явсны дараа бид салж тэд буудалруугаа явлаа.
Маргааш нь эргэж ирээд сонин содон нэгэн зүйлийг ярьсан нь наймаа хийж буй хүмүүсийн талаар байлаа..
За юу гэвэл наймаачид бол өдөр нь дэлгүүр хэсэж, шөнө нь бараагаа боож унталгүй байдаг . Бараа боодлыг чулуу шиг болгож, скочыг 2 хурууныхаа завсараар хайчлаад байна гэвэл яах уу ?
Зарим нь шөнийн 2 3 цагт Бээжинд ирээд шөнө 4өөс өглөөний 9 хүртэл ажилладаг зах хэсээд цаашаагаа өглөөний 6-аас өдөр хүртэл ажилладаг зах хэсээд бараагаа боож аваад эргээд өдрийн 17 цагаас Бээжингээс буцаад явдаг гэж байна.
12 цаг унтлагын автобусанд явж цаашаагаа 1 өдөр вагоноор явна. Энэ их ачаалалтай аялалд тэдний бие хэдийн дассан байдаг гэнэ.
Миний бодлоор наймаачин хүмүүс өөрөөсөө харамлаж хурааж  чаддаг хүмүүс л илүү дээшилж чаддаг юм байна гэж бодсон.
3 өдөр найзууд зугаалсаны эцэст явах боллоо..
Гаргаж өгөх автобусны буудал дээр байдал ийм нөхцөлтэй байв. Өвөр монголчууд билет зарна, баахан монголчууд автобус хүлээж сууна, хэдэн хужаа нар тэгээд би..
Ганц хятад хэл ойлгодгоороо тэднийг би ажиглалаа. Хэдэн хужаа нар билетийг найрч байгаад л авч байна шүү. Урьд нь чиний  автобусанд сууж явч байсан гэнэ.
Энүүгээр явахад сайхан байдын гэсэн үү яасан нилээн долигнож хөөцөлдөж байж билет салгаж авч байна шүү...... . Харин манай Монголчууд тэгэж хөөцөлдөж байгаа нэг ч алга. Бараагаа алдсан  л гэнэ , билет бичээд өгөх байх л гэнэ, хэнч санаа зовох юм алга.. Яасан гэнэн итгэмтгий хүмүүс гэхээрээ тийм байдаг байна гэж жаал бухимдав.
Ер нь би бодлоо. Энд оюутанууд 200-300 юаниар орчуулга хийнэ гэдэг. Гэтэл Монголоос ирж байгаа хүн их үнэтэй байна гээд 50 юаниар орчуулга хийж байгаа өвөрмонголчуудыг авдаг. Гэтэл тэд нь ганцхан хувцас дээр 100-300  юань жирийн нөхцөлд унагаж байна. Манайхан ганцхан хувцас авах билүү..
Эмнэлгийн орчуулга гэх мэт газар өвөрмонголчууд чинь жинхэнэ худлаа орчуулдын гэнэ лээ. Гэдэс жаахан эвгүй болоод байна гэхийг “гэдэс гүйлгээд байна” гэж орчуулж байна. Олон хагалгаанд орсон шүү гээд хэлүүлээд байхад хагалгааны өмнө наркозонд орохгүй эмч нь мэдэж байх жишээтэй..
Цаашлаад том том худалдаа хийвэл яах уу?
Наймаачид ч гэсэн ч бай, анх ирж байгаа ч хүн бай энэ их далан худалчийн оронд ирчээд гэнэн гэж арай жигтэйхэн..
Одоо ер нь жаахан овсгоотой амьдармаар байна шүү Монголчуудаа..




2012/11/29 ны бодол
хуучины бичлэг байна даа хөөрхий гэж .. одоо бол ийм юмнаас хол хөндий байнадаа

2 comments:

  1. ooo bur aimshigtai ene muu baliar ovor mongolchuud...

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ .. монгол оюутнууд энэ талаар тэмцэх хэрэгтэй л дээ

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа