Ийм нэгэн явдал тохиолдсымдаа

Москва нулимсанд дургүй гэдэг киног бүтнээр нь үзлээ ..
Өчнөөн олон удаа үзсэн боловч дахиад үзэхэд уйдамгүй сайхан кино шүү..
Катерина гүрийсээр байгаад сургууль төгсөж , дарга болж хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байгаа нь үнэхээр эмэгтэй хүний зан чанар тэвчээр хатуужлыг харуулахымаа..

Сүүлд танилцсан Горгий үнэхээр гоё хүн юм аа халамжтай бол халамжтай, сайхан эр хүний үлгэр жишээг бидэнд харуулжээ.. Тэрбээр ийм үг хэлсэн байдаг : "Би эр хүн учраас энэ хүнийхээ хувьд өөрийн бодсон болгоноо хэнээс ч асуухгүйгээр хийх болно" ..
Надад Катя жирэмсэн болоод яах ч учраа олохгүй, би энэ хүүхдийг гаргахгүйээ гэж хэлж байгаа нь хаа ч юмбэ нуугдчихсан байсан нэгэн дурсамжийг сэдрээлээ..
Тэр юу гэвэл би 22-23тай байсан байх .. Хятадад сураад нилээн олон жил болчихсон...
Тэнд олон охидууд найз залуутай, нөхөртэй  мөртлөө элдэв төрлийн асуудлаа зөвхөн охидууд л хоорондоо зөвлөлдөж бие биедээ тусладаг , бие биеийнхээ сэтгэлийг гунигийг хуваалцаж, олон асуудлыг даван туулдаг байв.
тэр үед 17тай нэг охин байлаа .. Ахтайгаа хамт сурдаг .. Гэтэл нөгөө охин чинь жирэмсэн болчлоо гэдэг мэдээ дуулав. Мэдээж ахдаа хэлэлгүй том болсон эгч болох манай найзад хэлжээ..
Манай найз ээж болох байтугай юм үзээгүй  хүн,  хамаг юм толгой дээр нь буулаа.. Нөгөө хүүхдэд ээждээ хэл гэхээр айгаад нөгөөдөх нь хэлэхгүй , өөрөөр тэгээд хүний хүүхдийн биеэр тоглолтой биш..
Тэгээд охин нь бас том толгойтой мундаг гар болохоор ятгасаар байгаад найзыг дагуулаад эмнэлэг явахаар болсон байгаам .. Эмнэлэгт орохоор л манай найзын бие нь өвдөөд л толгой нь эргээд айчихдаг гэнээ , тэгсэн хэрнээ охиныг дагуулаад хоёр гурав үзүүлчихсэн байна..
Би хотын захад амьдардаг болохоор явцыг чатаар сонсохоос очиж уулзаж амжихгүй байв.
Тэгж байтал найз залуу нь ирлээ.. Найз залуу нь ээждээ хэлэв. Ээж нь охинруу утасдаад: Эмнэлэгт хэвтээд аятайхан салгачих юмшиг баахан  толгойг нь эргүүлсэн байгаам..
Биднийг айж тэнэгтсээр байтал жирэмсний 5сар болчихдын байгааздээ.. Гурван сартайд нь мэдсэн, нэг сар манай найз айсаар байгаад яахуу яахуу гэсээр байгаад удаасан.
Тэгээд хадам ээж нь Монголд  эмнэлэгт хэдэн хоног хэвтээд л салгачихдаг гэсэн болохоор манай охин парк зарк явж, найз залуутайгаа бээжин хэсээд Монгол явах санаатай байсаар  байгаад тавдах сарынхаа нүүрийг үзчихэж байгаам..
Тэнд нэг тийм сонин үзэгдэл болж байхад би очлоо....
Очоод уулзаад ярилцлаа.. Чи 17тай байгаа болохоор хэцүү байгаам .. би байсан бол шууд гаргах байсан .. Манай ээж хэлэхдээ анхны хүүхдийг гаргах хэрэгтэй сүүлд нь тоочиж баршгүй гамшиг болдогоо гэдэг .. Ээж нар чинь бидэнд хайртай,, тэртээ тэргүй болчихсон юмыг одоо чамайг загнах шаардлага байх ч гүй ..Шууд гарга л гэнэ.. Хадам ээж бол чиний бие хүүхдийн чинь бие биш болохоор тэгэж байгаам.. Өөрийнхөө хүүхэд нь жирэмсэн болсон бол хайрлаж энхрийлэх байсан .. Чи тэгэж болохгүй .. Чи сар болоод авхуулж байгаа биш чи таван сар болчихсон байна .. Бараг хөл гараа хөдөлгөдөг болчихсон байна.. Чи энгэж өөрөөрөө тоглуулж болохгүй гээд л баахан сургааль айлдлаа..  Том эгч шиг л хандлаа..
Гэтэл охин чинь нээрээ аймарр ухаарсан уу яасан найз залуутайгаа ярилцаад, найз залуу нь охины ээжтэй ярилцаад асуудлыг шийдэхээр боллоо..
Ээж нь охиноо ойлгож, төрүүл гарга л гэжийна.. Угаасаа ийм амархан байсныг охин ойлгоод аймар баярлаж, бүрр их эрхлэх нь ихсээд гүй ээ мөн сайхан мөнгө үрж зугаацсан амьтан болов.
Хүн болгон түүнийг өхөөрдөн хайрлаж, хорвоод хосгүй эрдэнэ болголоо..
Сэтгэлийн их түгшүүртэй байсан нь ор мөргүй арилсан нь манай найз бид хоёрт л хамгийн сайхан байв..
Гаргахаар болоод манай найз дагуулаад эмнэлэгт явахад бөөн баяр хөөр болж байсан гэсэн .. Хятадад бас сайн оношилдог, элдэв төрлийн Эхо зураг, зүрхнийх нь бичлэгийг сонсох аягүй хөөрхөн байдаг гэсээн..
Муугаар яриж үнэнийг хэлэхэд  бид хоёр ЯАЖ авхуулахад нь хамт дагаж явнадаа гэж бодсон учраас л гарга марга гэжийгаашт.. Гаргачаасай энэтэрдээ биш .. тэр үед хөөрхий бид хоёр жаахан хүүхдүүд энгэж л бодсон..
Одоо бол баатрууд айн.. Хүний амь аварсан .. ухаантай хүүхдүүд ..
Ээж аав нь намайг энгэж хэлээд шийдэж билээ гэж одоо бол санахгүй л байгаа байх .. Гэхдээ би дотороо өөрийгөө БААТАР шиг санаж яваа бол болоошдээ тээ ..
Саяхан нэг блог хэсээд явж байхад Зохиолч Болор-Эрдэнийн нэгэн өгүүлэг олон хүүхдийн амийг аварч байгаа талаар бичсэн байна .. Уг өгүүлэгт бас л абортын эсрэг бөгөөд түүнийг уншсан олон хүүхдээ хүсэхгүй байгаа бүсгүйчүүд хүүхдээ гаргаж, өөрийн аз жаргал эрдэнээ тэвэрч байгаагаа зохиолчид хандан талархсанаа илэрхийлж байгааг зохиолч баярлан бичжээ..
Долоо дох үрээ тээж авсан энэ өгүүлэгийг боломж олдвол олж уншинаа..
Линкийгнь би олохгүй байна .. Зохиолчийн блогоор ордог хүмүүсээ линкийг нь наашаа өгөөч..

өө энэ байнашт
Зүрхэнд үйлдвэрлэв---Үргэлжлэхгүй

Comments

  1. yaaya, abort hiilgedeg humuusiig eruusuu oilgodoggui. Huuhediin zurh 5 doloo honogtoigoo tsohilj eheldeg, ehod haruulahaar budaans jijigeh amitanii zurh yamar huchtei, tod tsohildog geech. Tom hunees ch hurdan, tod tsohildog. tom bolson huuhed avhuulna gedeg chini alj baigaas uurstgui, ee burhan mini. baatar gehees yuu gehev dee. Ter hdam eej yaasn aimaar ym be, uuruu eh hun baij.

    ReplyDelete
    Replies
    1. Тэнд өчнөөн сонин хүмүүсийн занг олж харсаан ..
      Хадам ээж бол яахуудээ хүүхдээ л бодож тэрмуу охиныг золигт гаргаж багйаам..
      нөгөөдөх нь долоо хоног л хэвтчихымчин гэж бодсон сайхан явж байгйаашт..
      Тэр охины ээж нь би мэдэхгйү ааваасаа асуу гээд эргүүтээд байсныг яана .. энд л бичээгүй болохоос

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа