УУХАЙН хүчээр алтыг авсан нь

Зуны амралтаар  Монголоос дөнгөж Бээжинд  ирэнгүүтэй манай 2 боксын тамирчид хоёулаа алтын төлөө өрсөлдөхөөр болсон гэдэг чихэнд чимэгтэй мэдээ сонсоод тоглолтыг нь үзэхээр хөөцөлдөж эхэлвээ...
Метроны буудлаас гарч ирэнгүүт билет худалдаж авна шүү гэсэн бичиг барьсан хужаа нар угтаж авлаа.... Цаашаа явахад билет авчих санаатай яваа хэдэн монгол бас тааралдав.
-Хэдтэй байна? гэсэн асуултад 2000 гэж байна гэхэд хн... хэмээн бодоод цааш алхав. Хэд хэдэн Монгол тааралдаад 2000 гэж байна 1000аар л авна шүү гэж бие биендээ захиж байлаа...
За тэгэхээр уншигч та бүхэндээ  байдлыг яриж өгөхөд хэдэн өвөрмонголчууд мэдээж билетийг бөөндөөд авчихаж. Уг үнэ нь 200 боловч 2000аар ар  Монголчуудадаа “шаглаж ” байгаам байна.  Миний бодлоор билетээ зарчих юмсан гэсэн бодолтой жирийн хятад иргэд юмуу гадаадын иргэдээс яриад авчих боловуу гэж бодож байлаа.  Тэр хавийн гудамжаар сайн хайж 1250 юаниар хамгийн хямд билет олчихсон боловч 1000 л авчих юмсан гэж хайсаар асуусаар шалгаасаар ...
Гэтэл нэгэн бүсгүй 2 билет баричихсан зогсож байхаар нь асуутал 1000 гэж байна. Нэг цаг гаруй цөхрөлтгүй хайсан боловч яг хайсан нь олдсон чинь би гэдэг хүн чихэндээ итгэдэггүй ээ... Ичэйн гэдэг үгийг нэг тархи минь мянга гэж “баталгаа ”гарган орчуулж харин нөгөө тархи минь “би энэ үгийг буруу сонссон байж магадгүй сайн сонсож ойлгох хэрэгтэй ” гэж итгэж ядан байсан гээч..
Хямд билетийн үнэр авсан хүмүүс хүрж ирэхээс өмнө билетийг нь нэг талаас нь барьж  би өөрийн хамт явсан хүнээ хашгичиж дуудаж мөнгөө аваад ирээ гэж байхад нөгөө хятад хүүхэн билетний нөгөө талаас нь барьж намайг булаагаад аваад явчих бий гэж болгоомжилж байлаа. 
-цагдаа цагдаа мөнгөө гаргаж өгөөчээ гэж тэр шавдуулахад би:
-Манай найз одоохон ирнээ.. Хүлээж бай.. Надаа итгэ.. гэж байтал хажуугаас нэгэн хужаа:
-Энэ гадаад хүнд худалдах гэж байгаа юм уу ? Чи хятад хүн би хятад хүн. Чи хятадын газар нутаг дээр хятадын тэмцээний билетийг хятад хүн л  зарах ёстой. Наадхаа зарах гээд байгаа юм уу.. гэж ямар муухай хашгичиж байсан гээч...Би ч билетээ алдчихвий заавал зуурна даа гэж айсандаа:
-Хоёулаа адилхан эмэгтэй хүн биздээ.. Эрэгтэй хүнд битгий итгэ.. Надаа итгэ.. Эмэгтэй хүний сэтгэл сайхан ухааны юм яриж эхлэв... Ашгүй мөнгөө гаргаж билет мөнгөө баруун зүүнээрээ солилцож нэгэн амьсгаа авав.  Тэрхэн агшинд бөөн Монголчууд.. "Хэдээр авсан бэ" гэж хашгиралдахад 1000аар гэхдээ авчихсан гэж хэлээд бид ч билетээ нуув.   Ёох...
Стадионруу ороход бөөн шалгалт... Билетийг хуурамч эсэхийг шалгаж, бидний биеийг бас шалгаж дээрээс нь харин авч явсан дөнгөж худалдаж авсан 2 ундааг минь хураачихсан..
Тоглолт Бээжингийн Ажилчдын стадионд болсон юм.
Эхлээд ороход спортын заал хоосон шахуу,  хэдэн Монгол залуус хамгийн урьд суусан эгнээнээс "энд Монголчууд нь суугаарай"  гэх зүг рүү бид 2 билетийнхээ дугаарыг ч харалгүй  урагшиллаа..
Манай Монголын “заншил ёсоор” суудлын дугаараар биш Монголчууд хоорондоо бөөгнөрч суухад  “арай соёлтой” хужаа зохицуулагч нар суудлын дугаараар суулгах гэж бяцхан журамын зөрчилдөөн гарсан юм.
За тэсэн ядан хүлээсээр Монголчууд  "уухай" хашгирч бэлтгэл хийгээд " хоолой хайрлахгүй хашгирна шүү" гэж тамирчдыг гарч ирэхээс өмнө дасгал хэд хэдийг хийгээд авсан.
Эхлээд Сэрдамба Хятадын тамирчин хоёрын хооронд тулаан эхэллээ..
Эхний даваан дээр Сэрдамба нэг оноо алдсан.. Тэгээд хэсэг цохиулаад эхэлэхэд бидний монголчууд их гайхсан шүү... Харин дараа нь манай тамирчин гэмтсэн гээд хятад тамирчин тугаа мандуулаад эхэлхэд хятадын хөгжөөн дэмжигчид хашгирч манай монголын хөгжөөн дэмжигчдийн эгнээ гайхсан бас урамгүйхэн байдал үүсч чив чимээгүй "яагаад" гэсэн асуулт бие биенээсээ асууцгааж байсан юм.
Гэхдээ л бид Сэрдамбадаа уухай хашгирч түүнийг дэмжиж байсан юм...Ингэж Монгол нэг мөнгөн медаль авлаа..
За тэгээд Бадарууган гарч ирэхэд бид “Алт Алт Алт” гэж хашгирч эхлээд “Монгол дийлнээ” гэж үргэлжлүүлэн Халуун элгэн нутгаа дуулж байв.
БадарУуган үнэхээр маш чадварлаг тоглож үнэхээр “Илүү .. Илүү ” байсан юм.
Оноо авах болгонд уухай хашгирч цохих болгонд Монгол Монгол хэмээн дэмжиж байв. Хөгжөөн дэмжигчдийн хувьд манай Монголчууд түн түн гэсэн хэмнэлээр олон цэргүүд дайрч байгаам шиг санагдаж байсан..
Би та нарт ингэж тайлбарлах гээд л байналдаа.. Жишээлбэл хятадын хөгжөөн дэмжигчид их эмэгтэйлэг хоолойтой.. энэ нь тухайн орны хэлний онцлогоос үүдэлтэй байх.. Эмэгтэйлэг хоолойтой хөгжөөн дэмжигчдэд Япон Солонгосчууд орно.. Тэгвэл Орос гэхэд эрэгтэйлэг авиа гаргадаг. “Россия” гэхэд эрэгтэй хүний хоолой голдуу гардын.. Тэгвэл Франц гэхэд хэвийн авиа гаргаж байсан.
Манай Монголын хувьд “МОНГОЛ МОНГОЛ” гэсэн авиа олон жадаар газар зэрэг товшиж байгаам шиг сонсогддог юм билээ... Юу гэж хэлэх гээд байнаа гэвэл дандаа эрэгтэй хүн хашгирч байгаам шиг бүдүүн хүчтэй авиа гаргадаг гэсэн үг... Итгэхгүй бол энэ МОН-ГОЛ гэдэг үгийг яриад хэлээрэй..
Энэ хүчтэй хөгжөөн дэмжигчид заалны талыг эзэлж суучаад  4минутын турш бусдад хэрхэн хөгжөөн дэмждэгийг яруу тодоор үзүүлж АЛТЫГ нь авч чадна гэдгээ харуулсым...
Бид алсаан алсан...
Одоо олимпоос алт авна гэдэг бол мөрөөдөл биш болж цаашдын олимпдоо улам илүү амжилт гаргана  гэдгийг мэдэж байна... Энэ алтнууд бол  булган сүүлтэй алт.
Тэгээд л бусад тоглолтыг нь үргэлжлүүлэн үзэхгүй МОнголчууд нь үсрээд л стандионоос гараад л ... аймарр орилолдоод л .... гадаад хүмүүсийг айлгаад л ... монголчууд нь ойлгож инээгээд л ... 
Аймарр том том биетэй эр эмгүй улсууд холхилдооод л .. улаан цэнхэр алаглуулаад л.. 
Эсвэл том том цэргүүдшиг эсвэл аймарр бүдүүлэг үеийн хүмүүс шиг..
Тэгснээ танихгүй байж бие биенээ тэвэрч авч үнсээд л .. Ямар ч их хамаатантай болчвоо гэж бодогдсон хэхэ..
Бараг л хангинатал Халуун элгэн нутгаа дуулаад  л ,, хээр хөдөө явжийсан бол тэр олон хүмүүс сууцгаагаад л архи гаргаад л , мал гаргаад л , гадаад хүний нүдээр чулуутай мах хийгээд л ,, мах идэж архи уусан , тарган сайхан гүзээнүүд байх байсан болвуу гэж одоо бодож байхад тэгэж төсөөлж байна шү  хэхэ ..
Монголчууд найрлахаараа ядаг билээ .. би тайлбарлаад байх юм байхгүй танар мэджийгаадаа..
Тэгээд л гэнэт нэг хүн хашгираад л ... " Тэнд уулзая Монголчуудаа .. Тэмдэглий " гээд л .. 
нөгөөдүүл нь тэр хүнийг таньдаг ч байсан уу үгүй ч байсан уу мэдэхгүй " Тэгяаа " гээд л ..
Нөгөө олимпыг зохион байгуулж байгаа хятад оюутнууд нь бүр бүлтэгнэсэн... Танар одоо гарцгаа гэхээр нөгөөдүүл нь ерөөсөө ойлгохгүй царайлаад л ..
Аймаррр харагдаж байсан шүү .. кэкэк ..

2012/11/12 ны өдрийн тэмдэглэл
Энэ өдөр бол миний хамгийн сайхан амьдралын минь хэсэг.. ТЭр их баяр хөөр, хөөрлийг би одоо ч тодхон санаж байна..
Тэр байшин хэзээ л нураад уначих болоо гэж санагдаж байсныг яана. Аймарр аймарр ..
Энэ 2012 оны олимп бас хийморьлог боллоо.. сайхан байна сайхан байна.. Хэзээ ч авч чадахгүй байх гэсэн алтыг минь болдгым байна гэдгийг харуулж өгсөндөө ..
Тэр Бадарууганы баярлаад дэвжээндээ мөргөж байгаа, С.Баяртай тэврэлдэж байгаа, С. Баяр гуайтай бусад орны хүмүүс бас гар барилцаж байгаа гээд л бүх юм нүднээ илхэн үзэгдэж, энэ бичлэгээ уншихад хүртэл зүрхний эрчим хурдсаж байна шүү.
Билетийг нь би нандигнан хадгалсан байдаг .. Тэгжийгаад зургыг нь тавьнаа.. Магадгүй олон жилийн дараа улам үнэтэй болох байх гэж хадгалсаар үр ачдаа үзүүлнэ гэж бодсоор сууна ..

Comments

  1. uneheer gaihaltai saihan bolson shuu. altiig avsandaa bish altiig avch boldog yum gedgiig uzuulsen ni hamgiin tom zuil ni baisan bolov uu gej boddiin. London2012 ch gesen saihan bolsoon. mongolchuud uneheer medaliig ter dundaa altiig ni avchihya geed l uzdeg bolson bna lee kkk. humuusiin, tamirchdiin setgelzuid oorchlolt garsan ni tod haragdaj bna lee.

    ReplyDelete
    Replies
    1. яг үнэн .. алтыг авах амархан юмшиг санагддаг болсон хэхэ

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа