Saturday, December 1, 2012

Загалмайлсан эцэг 1 номыг уншив

За нэгэн сайхан нартай өдөр нэт хэсэж яваад загалмайлсан эцгийг унших боломж олдлоо..
Номын эхлэл анхнаасаа хүний сонирхлыг  маш их татаж эхэлсэн. Эрхэм Корлеоне үнэхээр буурь суурьтай эрхэм юм гэдгийг үгээр бичээгүй мөртлөө л гайхамшигтай харуулж , энэ зохиолын оргил нь, тэдгээр улсуудыг баздаг толгойлогч нь болохоор хэтэрхий гайхамшигтай үзүүлж чадсан..
Би бүр Вито Корлеоне болон Майкл Корлеонег бишрэх сэтгэл төрж, бас тэр хүмүүсийнх нь дунд ороод ийм бизнес эрхэлэх мөрөөдөлтэй туслаач дэмжээч гэж гуймаар санагдсан хаха .
Загалмайлсан эцэг өөрөө юмыг ирээдүйг маш сайн харж чаддагаараа уншигч биднийг алмайруулах бөгөөд тийм тайван мөртлөө бас том сүлжээний , том группын эзэн болж чадсанаараа гайхамшигтай .. Ажлыг яаж бүтээнэ яаж гялалзуулна гэдгийг үнэхээр жишээ болгож харуулж чадсан нь үгээр хэлэхийн аргагүй .. Яахуу одоогийн миний нөхцөлд загалмайлсан эцэг шиг мафи айлгах аргаар бүтээж чадахгүй ч гэсэн түүний хүнийг өөртөө татах чадвар, мөн "өрөө төлөх" гэсэн энэ техникийг ашиглах нь машш зүйтэй юм аа гэж бодогдож уншиж байлаа .
Загалмайлсан эцэг өөрт нь маш хүндэтгэхийг хүсэмжилдэг бөгөөд энэ ч түүний амьдралын ноён нуруу болоход хамгийн гол филисофи юм. Түүний эрхэлж байгаа бизнесүүд бас л нэгийг бодууштай санагдах юм.
тэгээд би номноос хэд хэдэн ишлэлийг авч та бүхэнд сонирхууляа:
****
Хэзээ ч уурлалгүй, айлган сүрдүүлэлгүй, тайван сонсож, цаад хүндээ
эрүүл ухаанаар тунгаан бодох бололцоо олгож бай гэж Их Эцэг сурган зөвлөдөг бөлгөө
*****
яг л дээрх хэлсэн үг нь их эцгийн хэлэлцээрийн урлагыг хэдхэн үгэнд багтааж тайлбарласан бөгөөд хэрвээ бид хэлэлцээрийг амжилттай хийгээд сурчих юм бол маш их ажлын амжилт биднийг хүлээж байдаг гэдгийг би ч яс мах эсэндээ шингэтэл ойлгоод л байгаам.. Ихэвчлэн түргэн зантай л болохоор миний сурах хамгийн түрүүний хичээл энэ байх юм.
Харин их эцгийн хувьд үр дүнг нь энгэж тодорхойлж байхынмаа 
Ямар ч доромжлолыг, заналхийллийг үл анхааран хүлцэнгүй, амгалан байх нь л гол урлаг бөгөөд нэгэн удаа Хейгений дэргэд Их Эцэг найман цагийн турш ихэмсэг зан шүгэлсэн нэг
дээрэмчний хараал ширээлийг сонсож сууснаа ширээ тойрон налайсан бусад хүмүүст хандаж:
— За за, энэ хүн тайван ярьж, учраа олохыг ер хүсэхгүй байна, болъё — гээд босч үүд рүү
алхжээ.Сайхь дээрэмчин үнхэлцэг хагартлаа айж, Их Эцгийн хойноос гүйж очоод буцааж авчирсан аж. Яриа хэлэлцээр эвтэй найртай тарсан боловч хоёр сарын дараа тэр дээрэмчинг үсээ засуулж суухад нь буудаж алсан гэдэг.
******

Загалмайлсан эцэгийн баруун гар болсон Хейген асуудлыг шийдэж байхдаа тун уужуу тайванаар, өөрийнхөө хэрэгтэй хүн болохоо гайхамшигтай ойлгуулж, хамгийн гол нь хэргээ бүтээж байгаа нь гайхамшигтай.
Кино найруулагч Вольцийн 600 000 долларын хайртай азаргыг нь алаад унтаж буй орных нь толгой дээр тавьсан нь жижигхэн мөртлөө аймшигт сануулга мэт.. Олсон хөрөнгөө дэнжин тавьж чадахгүй , байдгаараа хайрлан хамгаалж суудаг хүмүүсийн занг сүрхий ойлгож  байгаа нь бас л суралцах чанар шү.

Хожим Их эцэг хүн болгон өөрий гэсэн  төөрөгтэй зөвхөн түүнийгээ л цаг тухайд нь таниж мэдэх хэрэгтэй тийнхүү сонгож авах мөч нь зайлшгүй ирдэг гэж ойр дотны хүмүүстээ нэг бус удаа хэлж байсан удаатай



Энэ өгүүлбэр надад маш их таалагдсан .. Бас л хүн өөрийнхөө хувь заяаны урсгалаар биш өөрийгөө таниж мэдээд , мэдээж энэ дэлхий дээр ирэхдээ ямарбаа нэгэн зүйлийг бүтээхээр ирсэн тийм илгээмжтэй байгаа гэдэгт би итгэдэг... Жишээлбэл зарим нь эмч, зарим нь бариач, магадгүй зарим нь сайн мэргэжилтэн, сайн загвар зохион бүтээгч, магадгүй зарим нь мод тариалах элч болж энэ дэлхийд ирсэн байж болно шүдээ .. Өөрийнхөө доторхыг уудалж өөрөө өөртэйгээ ярилцаж , хэн болохоо тодорхойлоод түүнийгээ алдалгүйгээр зоригтойгоор явах л хэрэгтэй .. 


Үүнийг л их эцэг маш гярхай ойлгоод амьдралд хэрэгжүүлсэн байгаам.. 



Вито хөндлөнгийн ажиглагч болон өөрийн бодол санааг хэнд ч хэлдэггүй боловч бусдын хйисэн зүйлийг тунгаан бодоод арай өөр хийх ёстойг ойлгон тэднийг бодвол тэр өөрөө илүү ухаантай, эр зоригтой, тэсвэр тэвчээртэйгээ эрт ухаарчээ... ганцхан одоо хүртэл  Вито Корлеоне өөрийн онолын дүгнэлтээ практик амьдрал дээр сорин шалгах бололцоо олдоогүй байгаа хэрэг.


энэ хэсэгт залуу Витогийн дүрийг гарганаа .. Витогийн аавыг дайснууд алсан болохоор хамаатан садан нь хүүг нь америкруу зугтаалгажээ.. Сицилл хүн болохоор тэр нутгийн тайван уужуу , өөрийнхөө санааг хэзээ ч бусдад хэлдэггүй тэр занг Вито сурч аваад эрх чөлөө үнэртсэн боловч нэг нь нөгөөхөө барьж иддэг зах зээл эхэлж буй америкт сицилл хүний ухааныг гаргаж, өдгөөгийн энэ амжилтанд хүрчээ.. Амжилтыг нь уулын уруу цасан уруй унах мэт гэж дүрсэлсэнээр нь нэг л хөлөө олчих юм бол цаашаа дэвшил машшш амархан байдгыг илэрхийлсэн байна. Энэ амжилтын цасан уруйг чинь л би хэлээд байгаам шүүдээ .. Нэгхэн л хөлөө олчих юм бол цаашаа цасан уруй болноо гэж .. гол нь эхлүүлэхэд л хүмүүсийн сэтгэлийн тэнхээ дутаад байдаг юм.. 


Энэ дээр харлуулсан байгаа хэсгийг уншаад би машш их баярлаж хөөрсөн .. Яагаад гэвэл би бүх л юмыг судлаад хаа хамаагүй сэтгэл минь тэнэж явахыг хүмүүс харчаад болохгүй ээ бүткүээ урдахаа л хараа гэж зөвлөдөг .. Гэтэл би надад тэр бодож байгаа , дэлхийг өөрийн бизнесээр эзлэнэ гэсэн санаа минь одооохондоо "сорин шалгах бололцоо олдоогүй" л байгаа хэрэг шүүдээ ..
Витогийн нэг чанар бол айхгүй зоригтой, тайван уужуу боддогыг нь гудамжны хулиган дээрэмчнийг алж байгаагаар илрэнэ.. Магадгүй жижигхэн өчүүхэн бэрхшээл гарангуут л "больдог" хүмүүст "хараад ав" гэдэг үгийг хэлмээр санагсан шүү.



Гэр бүлийн отгийн доторх санал зөрөлдөөнийг хэнд ч мэдүүлж үл болохыг аав яс маханд минь шингэтэл ойлгуулсаар байтал би үнэхээр тэнэгтсэн.


Дээрх үгийг Сонни дүү Майклдаа хэлнэ .. Энэ нөгөө өөрийн бодлоо бусдад мэдэгдэхгүйгээр нуудаг сицилл уламжлалыг америк болсон гэр бүлдээ сургамжилж байгааг дүрсэлжээ .. Гэхдээ манай монголчууд бас ийм зантай ч хэлэх хэрэгтэй юмаа хэлдэггүй, хэрэггүйээ хэлдэг сонин чанар нь байхынмаа.. Илүү сэтгэснээ хэлэхгүйгээр харин өгөөш болох хэсгийг хэлэх л хэрэгтэй байхым .. 

өөрийн үйлс бүтвэл хүний үйлс бүтнэ гэдэгт би бат итгэдэг хүн шүү
өнөөдөр биш гэхэд хожим хэрэг болох чухал  хүнийг гомдоож байсанаас илүү мөнгө төлсөн нь дээр.. эвтэй найртай харилцаанд би итгэх учир өөрөө эхлээд сайхан сэтгэл  гаргахад бэлэн байна
Вито Корлеоне бусдад тусалж, мөнгө тараадаг нь тухайн хүнийг өөртөө татаж, татгалзахын аргагүй байдалд оруулдаг гэх мэт энэ чанарыг одоогийн нийгэмд манайд буруу талаас нь хөгжиж байгаа ч магадгүй хэн нэгэн ухаантан том хүмүүс бас зөв талаас нь ашиглаж байдаг байлгүйдээ гэж би бодохым.


Анд найз бол сайн талыг чинь дутуу үнэлж, атаат дайсан бол сул талыг чинь хэт үнэлж байвал хэзээ ч ашигтай гэсэн Загалмайлсан эцгийн сургаалын үр аргагүй л шимт хөрсөнд унасан гэлтэй.
энэ үг бас их сайхан үг .. Вито корлеонег л би аймаррр шүтээд байна .. 
Манайхан нэг үзэн ядлаа гэхэд тэр чигтээ үзэн ядаад байдаг "эргүү " зантай .. харин энийг зөвөөр ухаараач гэдэг бодлогыг л хүүхдүүдээ зааж өгсөн байна.. Уншигч бид нар ч гэсэн суралцах хэрэгтэй байнадаа .. 


Ер нь өөрийн таалдаг, хайртай байдаг хүмүүстээ "үгүй" гэж хэлж болохгүй, ядахдаа л олон дахин хэлэх хэрэггүй. Үүнд л хамар нууц нь байгаа юм. Тун аргагүйдвэл чиний "үгүй"  гэсэн үг чинь "за" гэж байгаа юм шиг сонсогдох ёстой. Эсвэл тэднээр өөрсдөөр нь "үгүй" гэж  хэлүүлэх хэрэгтэй.
Хэлэлцээрийн урлаг л харагдуулаад байгаамдаа .. 

Өс Хонзон гэдэг чинь хөргөн байж идвэл адууны мах шиг илүү амттай хоол шүү.
Чамайг эсэн мэнд эргүүлж авчрах өөр арга байсан бол би яасан ч найрамдал байгуулахгүй сэн. Гэтэл Барзини юуг ч үл тоомсорлон чамайг хороох оролдлого дахин хийсэн нь хачирхалтай.
Энэ хэсэг дээр өс хонзон зангидаж эргүүтээд байлгүй , харин ухаантай байж өс хонзонгоо илүү ухаантай зөв аргаар бас ирвэс шиг гэтэж авч байгаа нь түүний хэр хүлээцтэйг илчилж байна.  Мөн уг номын төгсгөлд олон жил дарсан өш хонзонгоо санан санасаар авч байгаа нь өөрийн хүргэнг хүртэл цааш харуулж байгаагаар илрэнэ

онцлох хэллэг ойлголтууд: 
Энэ ойлголт тодорхойлолтууд надад их таалагдсан  бөгөөд харин бас их сонирхолтой мөн анх удаа сонсож байгаа хэрэг юм.


Боккикьогийн барьцааны хүн---энэ бас маш их сонирхол татсан .. энэ хэсгийг уншаад би аймарр инээсэн... Энэ гэр бүлийн гишүүд нь нийгэмд тийм том бат суурьтай гэр бүл биш байсан бөгөөд ухаан муутай энэ гэр бүл нэг бизнес олсон нь мафийнхний хоорондох уулзалт зохион байгуулахад барьцааны хүн болж оролцож буй гэр бүл болгонруу өөрийн хүний илгээдэг байна. Тэгээд их эцгүүд юмуу эсвэл түүний төлөөлөгч нарт ямарваа нэгэн асуудал тулгармагц магадгүй үхмэгц барьцааны хүн болох Боккикьогийн гэр бүлийн хүнээс нэг нь араас нь явахнээ.


Уулзалт зохион байгуулагч тал энэ үйлчилгээг бусад мафиуддаа санал болгосон нь  танай гэр бүлийн гишүүнийг бид яах ч үгүй ээ гэсэн 100 хувийн баталгааг олгодог хууль үйлчилдэг ажээ.

омерито--- энэ бол итали нэршил бөгөөд Майкл италийн сицилл ороход энэ хуулийн учрыг олж авдаг шт.. Эрчүүд нь байгалийн жамаар үхдэггүй энэ улсад бие биенээ хамгаалахад бас л мафийн үүрэг их бөгөөд ийм амлалт өгсөн хүн хэзээ ч өөрийн үнэнээ хэлэхгүй мафийнхаа нууцыг задлахгүй харин өөрийнх гэр бүл аюулгүй хоол ундаар тайван амгалан байгаа гэдэгт итгэлтэй байдаг тийм тодорхойлолт юм байна.. Энэ бүлэгт жинхэнэ сицилл хүн үү гэдэг ойлголт их гарсан бөгөөд сицилл хүнийг хатуу чанга байдаг гэдгийг онцлон харуулжээ.


Бүгэх буюу гудас дэвсэх- Энэ нь эсрэг талын мафийнхан дайралт өгөх юмуу эсвэл дайралт хийчээд нуугдах үедээ санамсаргүй сонгосон байшинд өрөө хөлсөлж аваад бүгдээрээ гудас дэвсэж бүгээд хамраа ч цухуйлгадаггүй , зөв цаг гарахыг хүлээх үеийг энгэж нэрлэдэг байна.


Догшин ширүүн Лука Брази мэтийн хүмүүсийг хэрхэн гартаа оруулах талаар их эцэг өөрийн хүүдээ хэлсэн зарим нэг зөвлөгөөг дор нийтлэв.. энэ түүний байлдан дагуулахдаа хичнээн мундаг болохыг гэрчилнэ

Тийм ээ, тэрээр Альберт Нериг бүрмөсөн гартаа оруулж үхэн үхтлээ үнэнч зүтгэхээр болгож чадсан. Мэдээжээр энэ аргыг ч гэсэн Майкл эцгээсээ сурсан бөгөөд олон сарын турш эцэг нь гэр бүлийн бизнесийн нууцыг нээн таниулж байх үеэр нэг удаа:

— Люка Брази шиг залуур жолоодлогогүй араатанг та яаж ашиглаж чадаад байсан юм бэ? гэсэнд аав нь тайлбарлаж өгсөн аж.
— Хаана ч байсан намайг алаад өгөөч хэмээн гуйж, гуйх нь битгий хэл бүр шаардаад явдаг хүмүүс хорвоо дээр цөөнгүй байдгийг чи ч өөрөө анзаарсан биз. Тэд цэнгэлдэх хүрээлэнд хэрүүл зодоон өдөж, машинд нь жаахан зураас, сэв суулгачхаар нударга зангидан давшилж, анх таарсан хүнийхээ талаар юу ч мэдэхгүй, халаасанд нь юу байгааг үзээ ч үгүй байж түүнийг доромжлон дайрдаг. Тэд газар дэвслэн дөвчигнөж: «За би энд байна. Алаад аль, намайг!» хэмээн хашгирч гуугалаад, мэдээжээр алаад өгөх хүн мундахгүй олддогийг бид өдөр болгон сонин хэвлэлээс залхтлаа уншдаг. Иймэрхүү маягийн хүмүүс бусдад ч гэсэн хор хүргэдэгт гайхах юу бах вэ. Люка Брази яг ийм хүн байсан, гэхдээ тэднээс ялгагдах нэг юм нь гэвэл чухам түүнийг хэн ч хороож чадалгүй их удсан юм. Аминаасаа тэр хүмүүсийн ихэнхтэй нь орооцолдох ер хэрэггүй боловч Люка Брази шиг хүнийг олигтойхон залж удирдвал аюултай зэвсэг болж чадна шүү. Чи ойлгож байна уу, нэгэнт тэрээр үхлээс айхгүй, тэр ч бүү хэл өөрөө эрээд яваа бол, түүний хувьд хорвоо дээр гарт нь өртөж үхэхийг үл хүсэх цорын ганц хүн нь болоход л хэргийн гол учир байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэрээр үхлээс айдаггүй, гагцхүү чамд алуулахаас л айдаг байх ёстой. Тэгж чадвал тэр чинийх




Эцэст нь хэлэхэд уг номны орчуулга нилээн дэлгэрэнгүй сайхан болсон бөгөөд маш олон онцлог ёс заншилыг бидэнд таниулж өгч байна . харин киноны хэсэг нь хураангуйлсан бөгөөд кинон дээр гарч байсан ойлгогдоогүй хэсгийг маш сайхан ойлгож авлаа.

Кино орчуулж байгаа хүмүүс бас шууд л бодсоноо хэлээд орчуулаад байлгүй харин номыг нь уншиж орчуулсан бол сайхан алтан фонд нэгийг үүсгэх байжээ .

















2 comments:

  1. aanha barag l ijilhen setgel hanamj ugch, suraltsn yum ch ijilhn bololtoi. Saihn nom bnlee..

    ReplyDelete
  2. хөөш чамд хоёр нь байхгүй бизз.. би нэгийг нь уншчаад хоёр нь байдаггүй э
    байвал өгөөч

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа