Friday, December 28, 2012

Хуушуур хийх жор

за энэхүү бичлэгийнхээ хуушуурны жорны хэсгийг  Вансэмбэрүү цэцэг блогыг хөтөлдөг Тэмээчин бүсгүйд зориулж байнаа.. Бөөрөнхий хуушуур яаж хийдгийг заалгах сонирхолтой байсан.

Нөгөө хүмүүсийн аж байдлыг судлахаар хоёрдох өдрийн дадлага эхэлбээ..
орсон чинь нөгөө өрөө нь харин овоо гоё болчихож ... нөгөө таньдаг хүний...
юм хумаа тавьчихаар бас их хөөрхөн харагдахынмаа.. хажуу талын мантууных бол ямар байсныг хэлсэн дээ би ..
Хуушуур хийжийнаа.. Тэгээд энгэдийн байна..
Бөөрөнхий хуушуур хийх жор..
Махаа мэдээж  өөрийн хүссэнээр амталнаа.. 
тэгээд гурилаа нилээн нялцгай зуурна .. тэгээд хуурай гурилаар цацаж зуйван болгож элдэнэ ..гурилынхаа нэг тал дээр тэгээд махаа нимгэхэн мөртлөө тарааж тавиад  нөгөө талаараа хучиж ,пиццаны зүсэгчээр бөөрөнхөө болгож хэрчинэ .. илүү гурил нь зүсэгдэж үлдэнэ гэсэн үг .
пицца зүсэгч байхгүй бол таваг бас болно.
тэгээд л шарлаа шүүдээ ..

тэгээд хуушуурыг нь яаж зардын бол гэж сонирхсон чинь хавь ойрынхоо хооолны газруудад бөөндчихдөг гэнээ .. нөгөөдүүл нь печиньд хийгээд халаагаад л өгчихдөг гэж байнашт.
тэгэхээр бидний иддэг хуушуур чинь нэгээс хоёр хоногын настай .. хоёр хүний гар дамждаг байх нь ..
тэгээд энэ замаар бууз хуушуур гамбургэр энэтэр явдаг гэнээ.

бүгд эзэнтэй болчихдог , авдаг хүнтэй болчихсон болохоор одоо шинээр эхэлж байгаа хүн яахын бөө мэд.. нилээн л хэцүү санагдлаа ..
би хоёр гурван цаг гурилын элдүүрчин боллоо... 
нуруу хөшөөд алах гэж байнашт... хамгийн залуухан мөртлөө ..
маргааш торт хийнэ .. тэрийг нь л хүлээж байлаа би... 

аа тэгсэн чинь хуушуураа зарах гээд л хүмүүсээс авах уу гэж асууж явахдаа нээх ичихийн ..
би бүр гайхчихлаа.. наймаачин хүн чинь гялалзуур гялалтганасан баймаарын ..
алцагначихаж байгаам чинь ..
ичиж мичээд ..
би яахуудээ .. бага насны бас юм хийжийсан байна .. тэгээд бас тэрбумтан болох гэж бйгаа хүн байна адаа .. иймхэн өчүүхэн юмыг танилцуулж  зарж чадахгүй бол тэнэглэсэн мангартсан хэрэг болох биз..
өчүүхэн жижигхэн юмыг ч гэсэн хийж чадахгүй байж агуу юмыг хийнэ мийнэ гэж яридаг бол бас тэнэг тээ ..
тэгэхээр би тэрбумтан болох учраас нөгөөдүүл ичээд байхад нь өмнүүр нь гүйж ороод л хуушуураа баахан рекламдлаа..
ямар ч бизнес ч бай үгүй ч бай юм хийгээд тэрийгээ зарах гэж байгаа бол сэтгэл зүрхээ зориулах машшшшш шаардлагатай.. хийчээд зарахаас ичвэл юу гэсэн үг бэ..
ялангуяа том зорилго тавьсан хүмүүс бол анхаар...
жишээлбэл инженерийн сургууль төгсчөөд хар бор ажил хийхгүй гэж алцагнаж байгаа олон банди нарыг би харсан.. бурхнаас төрцөн юмшиг..
хийх хэрэгтэй .. тэгэж байж энгэвэл тэгдийшүү тэгвэл энгэхийн байна гэж арга ухаан сурна.
би яахуудээ сүү  сонин бас цув мув гээдл .. яг тоочноо мартчихжээ.. гэхдээ л би наймаа хийх дуртай байсан наймаачин ч байсан 

2 comments:

  1. Хүүшээ баярлалаа ш дээ хө.

    За сайн уншиж байгаад дараа хийхдээ ашигланаа.

    Эсвэл Монголд очоод шууд заалгахаас кккккккк.

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа