Хуучны бичлэг::::Хэнээс амжилтыг асуух вэ?


Хэнээс амжилтыг асуух вэ?
18 нас гарлаа. Их сургуульд орох болов. Би өөрөө математикт маш дуртай нэгэн байлаа.. Эдийн засагт суралцаж эх орондоо хувь нэмэр оруулах хүсэлтэй байв.

Тэгээд миний мөрөөдөл бол ямар нэгэн ажил хийгээд л тэр компанид би хамгийн мундаг нь мэдлэгээрээ өөрийгөө чимсэн өөртөө итгэлтэй залуу үе. Ажиллаад л аймар их мөнгө компанидаа оруулж өгөөд л би өөрөө шагнуулаад л өндөр цалин аваад л амьдрал минь сайжраад л ... /Миний энэ доогуур зурсан үгийг сайн ажиглаарай./ Мөрөөдөл бол иймэрхүү..
Тэгэхэд миний ээж аав бас олон хамаатнууд минь сайхан сургуульд ороод сайхан мэргэжил эзэмшээд сайхан ажилд ороод сайхан амьдар гэж зөвлөгөө өгдөг байлаа.
Гадаадын л сургууль элсчих юмсан Дэбэ минь гэсээр намайг шамдуулна..
Хичээлдээ ч мундаг.. Тоондоо мангар дуртай байлаа би...
Гэтэл нэг өдөр надаа хятад явах боломж олдож би бээжин хотруу программер мэргэжлээр суралцахаар явсан юм. /эдийн засагчаас өөр /.
Тэндээ таван жил боллоо юм үзэж нүд тайлагдав. Гэхдээ сурахаасаа илүү наймаа хийх бээжингээр их тэнэдэг байлаа. Мэдээж тэнд хятадууд хэрхэн хөдөлмөрлөж байгааг харж үзэж сонирхож судлаж бас суралцаж байв.
Монголд би магадгүй албан конторын хөлсөө урсган ажиллаж байгаа хүмүүс эсвэл ажлын төлөө зориг зүрхтэй залуус гээд л юм үзэх байсан байх би тэгээгүй ээ дандаа л наймаа эрхэлж байгаа хүмүүсийг харсан .
Тэгээд нас 22 гарлаа. /шинэ он өнгөрөөд л 23 яааанаа.. / Сургуулиа төгсөөд ирэв.
Гэтэл би ажилд орох хүсэлгүй байлаа.. Ядаж байхад жил гаруй өөрийн хувийн юмыг хийнэ гээд зориг шулуудсан байсныг хэлэх үү.. /БҮТСЭНий төлөө бичлэг дээр байгаа/.......
Гэтэл хамаатан садан ээж аав хэлж байнаа.. Өндөр цалинтай сайхан ажилд ор. Улсын ажилд ор тэтгэвэр авна. Хангамж сайн. Тэндээсээ нөхөр олоод ав ч гэх шиг сонин гайхамшигтай юм ярьж эхлэв. Хүүхэд гаргавал 2жил суудаг яадаг яадаг гэнээ. Сайн ажиллавал шагналт цалин бла бла бла  ..............
Юу бэ? Амьдрал энгээд л дуусаа гэж үү..
Би ажилд орвол :::
-          Үхтэлээ ажилллаад  нэмэгдэл цалингийн төлөө
-          Төрийн албан хаагчийн байрны төлөө
-          Тэндээсээ аятайхан нөхөр олоод хүүхдийг нь гаргахын төлөө
-          Сайн тэтгэвэр авахын төлөө /бүүр 22 наснаасаа эхэлж үхэхдээ сайхан байхын төлөө /
-          Ямар нэгэн хангамж өгөх байх гэж бодохын төлөө
-          Төрийн албан хаагч гурван хүүхдийн нэг нь их сургуульд үнэгүй суралцуулна /намайг гурван хүүхэд гаргаад тэгээд том нь их сургуульд орох гэсээр байтал хэдэн жил болох вэ? 23тайдаа хүүхэдтэй боллоо гэхэд 24тэйдээ төрүүлнэ 24+18 тэнцүү 42 настай байна ./
Би амьдралд дөнгөж хөл тавьж байж ямар нэгэн гайхамшигт зүйл болох байх гэж бодолгүйгээр шууд л тэтгэвэрт гарахын тулд гээд л бодож гарахнээ..
Энэ намар миний хувийн бизнес хараахан эхлээгүй байлаа.. Тэгээд би яахуу албан шаардлагаар ажилд оров. Нөгөө тамын тогоотой албан газарт. /Ажилд орсон нь бичлэг дээр буй/. Уг нь ажил нь их хөнгөхөн аман орчуулга хийгээд л гүйгээд байдаг тэгээд цалин нь яахуу 500 гаргаад л авдаг ажил юм.
Гэхдээ надаа гарах шалтгаан байна.
-          хувийн бизнесээ хөл дээр нь босгоод амжилттай эхлүүлэхийн тулд ажлаас гарах хэрэгтэй
-          Энэ албан газар би яахуу хужаа нартай харилцаж байгаа боловч би өөрөө про мэргэжилтэй. Надаа энд хужаагаар яриад ч ямар ч нэмэргүй техникийн хэл л сурч байна. Эдийн засгийн хэл байсан бол би хичээнгүйлэн сурах байсан авч техникийн хэлийг үнэндээ сурах өчүүхэн хүсэл алга
-          Энд би ямар ч өөрийгөө хөгжүүлэх боломж алга.. Хөдөө орон нутагт Долгормаа царайлаад яваад л байна.
Ийм бодлууд эргэлдэж байгаа болохоор дөрвөн сар тэсээд  би ажлаасаа гарахаар шийдлээ..
Гэтэл надтай хамт ажиллаж байсан хамт олон бас хамаатанууд ийм сайхан ажлаа битгий хая гуйя ухааны юм ярьж байна. Тэд ийм байгаам..
-          Энэ ажил тогтвортой. Компани өөрөө том газар цалин гайгүй өгдөг. Чи хятад хэлээр суралцахад сайн
-          Чиний тэр хэлээд яриад яваад байдаг бизнес тогтворжоод эхлэхээр чи ажлаасаа гараад тэр ажилдаа ор.. /Энэ асуудлын талаар нухацтай ойлгоорой./
Энэ сүүлийн асуудал их гоё байгааз.. Миний бизнес зөвшөөрөл, худалдаа, гэрээ хэлэлцээр энэ бүх асуудалууд овоорч байж би сая нэг юм хөл дээрээ зогсох байтал би тэнд өөр хүний ажил хийгээд л хийгдэхгүй байгаа миний ажлыг“бүтээсэй ” гээд л залбираад л сууж байх юм гэнэ. Би л өөрөө тэр зөвшөөрөл хөөцөлдөж, худалдаагаа хийж, гэрээгээ байгуулж хэлэлцээрээ хийж байж л миний ажил бүтнэ биздээ.. Өөр бирд хийхийнмуу..
Мэдэхгүй сонин сэтгэхүйдээ улсууд байхын..
Би л өөрөө зоригтой хийж бүтээх ёстой гэдгээ мэдрээд байнаа..
Гэтэл хүмүүс үнэн саад болж байнаа.. Би чаднаа чадна чадийшдээ..
За тэгээд хүмүүстээ юу гэж хэлэх гээд байнаа гэвэл энэ бүх хамаатан садан болоод хамт ажиллаж байга хүмүүс бол өөрсдөө ерөөсө амжилтанд хүрээгүй хүмүүс ..
Тийм амжилтанд хүрээгүй хүмүүсээс би яагаад зөвлөгөө авах ёстой юмбэ?
Амжилтанд хүрч үзээгүй хүмүүс амжилтанд хүрээгүй л зөвлөгөө өгнө..
Харин би яагаад хэн нэгний компанид мөнгө олж өгч  тэрүүгээр тэр дарга нь баяжаад би харин өчүүхэн хэсгийг нь горьдож сууж авчаад тэрэндээ баярлаж суух юм бэ?
Би амьдралд ч хөл тавьж эхлээгүй байхад аль хэдэн жилийн дараа болох хүүхдийн сургуулийн төлбөр , үхэхдээ авах тэтгэврийн төлөө бодож эхлэх шаардлагатай юм бэ?
Би насаараа нэг өрөө байр , явдаг машины төлөө мөрөөдөж амьдрах ёстой юм бэ?
Миний амьдрал хаана байнаа..
Миний амьдрал ямар нэгэн жижигхэн хотод маргаашийн хоолныхоо төлөө амьдраад дуусах юм гэж үү..

Би сайхан л амьдармаар байна.. Ямар нэгэн гэр бүлтэй болчоод нэг байранд амьдраад машинаа унаад  өглөө гарч орой орж ирээд даргынхаа царайг харч чадахгүй гөлөлзөж, ажлаасаа хоцорчихвий гэж айж, эсвэл хүүхдийн сургалтын төлбөр яаанаа гэж сандарч тэвдэж амьдармааргүй байна.
Харин дуртай үедээ өөрийгөө хөгжүүлж, дуртай үедээ ажилдаа явж, жилд нэгч  удаа аялалаар явдаг, үр хүүхдүүддээ цаг зарцуулдаг, элдэв мөнгөний асуудалд толгой өвдөлгүй амьдрах юмсан гэж мөрөөдөх эрх надаа байхгүй гэж үү..

2013 оны 1 сарын 24ны бодол
бээжин дөнгөж төгсөж ирэнгүүтээ Петро Чайна Тамсагт хоёр сар орчуулагч хийж байхдаа бичсэн бололтой..
Дэбэ минь одоо болтол чи хөлөө олох гээд зүтгэсээр л явна гэж дөрвөн жилийн өмнөхдөө хэлэх юмсандаа 
 энэ бичлэг дээр би 22 настай байжээ.. он гараад 23 хүрлээ энэтэр гэсэн байна .. Одоо сарын дараа би 26 хүрлээ ..
сарын 500 хүрэхгүй цалин нь нилээн өндөр болжээ.. Амьдралын арай өөрөөр хардаг болсон байна ..
Зүтгэсээр байсан гэдгийн нэг баталгаа болсон бичлэг байнадаа хөөрхий 

Comments