Tuesday, January 8, 2013

Би муу хүн юм болвуу... ТЭР холбогдов.

Машинаа ажиллуулаад тэр өдрөө зуун бээлийтэй болчоод яг маргааш нь цэлмэг нартай сайхан өдөр ажилдаг ажлаас дуудаадаа /би ээлжийн амралтаа авчаад байгаам/.. тэрний хуралд оролцоод явж байтал утас дуугарчийна.

Хартал ТЭР байлаа ... ... гэнэт бие тавгүйтээд дургүй хүрээд явчлаа... утсаа авсангүй таслаад уучлаарай завгүй байна гэсэн мэссэж автоматаар явуулдаг тэрийг явуулчилаа..
хурлын тэмдэглэл хийгээд сууж байсан чинь мэссэж ирсэн байнаа..
-Чи энэ надад байгаа компанийхаа падаануудыг ав.. хуучин санхүү барьж байсан охинтой яаралтай холбогд... утгатай мэссэж байв..
би мэдээж тэр хол яваад хэдэн падаан цуглуулж чадахгүй учир -Завгүй .. авч чадахгүй ... утгатай юм бичлээ.
-Заавал яг одоо ирж энэ падаанаа ав... ...
тэр падаан гээд байгаа юм нь хуучны л эд юм байгааз... гэхдээ яг одоо ир .. яг одоо тэг .. яг одоо залга .. гэдэг тэр заваан дээрэнгүй хэцүү .. яг одоо биелүүлэх боломжгүй гэдгээ тайлбарлаад байхад ойлгохгүй тушаагаад хүнийг зовоогоод байдаг мартагдаж байсан мэдрэмж сэдэрлээ ..

Та нарт хэн нэгэн нь "биелүүлэх боломжгүй улсын ажил хийгээд байна .. боломжгүй байна дараа хийж өгий" гээд байхад "ЯГ ОДОО" гэж дарамтлаад дараа нь тэрийг нь биелүүлж чадахгүй бол шийтгүүлдэг тийм мэдрэмжинд орчоод яахаа мэдэхгүй гайхаш зэвүү бас хүчгүйдээ гутарч байсан тохиолдол байсан уу ..

Яг тэр зэвүүн мэдрэмж төрлөө .. гүй ээ яах бэ .. одоо би бол тэрнээс айгаад гөлөлзөөд байх шаардлагагүй .. бут ниргээд л өнгөрөх чадалтай болсон болохоор /тусгаар/ нээх айгаад байх шаардлага байсангүй ..
гэхдээ энэ өдөр маш муу өдөр болно гэдгийг зөнгөөрөө мэдрээд эхэллээ..
тэгээд цааш нь мэссэжүүд ирсээр байв..
-" Чамайг том бизнест би дагуулж орсон л гэнэ .. аав нь нас барсан л гэнэ .. бараг намайг сүүлчийн өдрүүддээ ярьсаар байгаад нас барсан л гэнэ ... чи хүний ач мэддэггүй л гэнэ ... чамайг хүнд хэцүү байхад чинь өргөж тэтгэдэг байсан л гэнэ .. чи тэгдэггүй л гэнэ ..
хүний мөсгүй амьтан л гэнэ .. " нэг тиймэрхүү утгатай ..
уг нь тэр биш би санаачлага гаргасан .. .тэр бүтээхэд илүү хувь нэмэр оруулсан... миний хэлний ачаар олон хүмүүстэй харилцаж байсан.. бид салахад би найзуудтайгаа үлдээд тэр хэлгүй болохоороо хөлгүй болоод намайг ашиглах гээд нилээн хөөцөлдөж байсан санагдахын..  УГ НЬ..
Үстэй толгой арзайв.. Дахиад л нөгөө ядаргаатай зовлонтой хүнд өдрүүдээр тэрхэн хооронд амьсгалж эхлэв..
Хурал дуусаад бээлийнийхээ цэхрүү давхиж байхдаа ганцаараа жаал бодлоо..
яг тэр мөчид ямар нэгэн үхмээр мэдрэмж төрж байлаа ...
Миний хэрэг гарчаад надруу албаар холбогдож байгааг нь би ойлгоод байгаа мөртлөө тэр үеийн айдас хогын мэдрэмжүүд намайг зовоожийлоо.. яг яаж бодсоноо одоо мартчихаж..
Сүүлрүүгээ сэтгэл жаахан сэргэж эхэлсэн нь хүлээгдээд байгаа ажил эхэлчүүл тэрнийг татаж оруулдынмуу.. бээлийнийхээ зардаг борлуулагч болгодын билүү.. хамтрагчаа болгочдынмуудаа .. болоод явчлаа ... гэтэл нөгөө талаас миний нөгөө нэг чанар тэр хүнтэй байгаад ямар их хохирлоо.. нийт ашгынхаа өчнөөн хувийг өгөөд өчүүхэн мөнгө авчаад байхад чи намайг шулсан мэтээр одоо хүртэл ярьсаар байна .. болий.. чамайг өөрөө чадна гэдгийг өчнөөн хүн хэлээд мэргэлээд зурхайдаад бөөлөөд гаргачаад байна .. гэтэл чи юугаа солиороод байгаам бэ ..
нөгөө бодол гэтэл би ч бас сайн хамтрагчгүй болохоор чадахгүй л дээ ... новшийг сайн базаад байлгаж байсан нь ч дээр юм болвуу..  гэж гайхсаар байтал ..хүүхэлдэйн кино шиг дүр зураг ороод ирлээ шүү..
Би тэрнийг амьхандаа атгаад өөрийн гар дор ажиллуулж байгаа, тухай бүрт нь жижиг талбай ноогдуулаад надад ийм үнээр хангаад бай гэж ярилцаж тохиролцоод өөр том ажлуудыг нь би өөрөө дангаараа толгой мэдээд тэрэнтэй нээх харьцахгүй амар жимэр байж байтал яг цагаа тулаад мөнгөө хуваагаад ашгаа хүртэх дээрээ тулаад энэ ажил нь дуусаад бүгд баяр баясгалантай сууж байтал тэр гэнэт миний өрөөнд орж ирээд .. чиний энэ өгсөн мөнгө хангалттгүй байна .. чамайг энэ бизнест би гарыг чинь хөтөлж оруулааздээ ... гээд миний ашгыг булааж аваад би хүчгүйдээд авч чадахгүй уйлагнаад суууж байна гэж төсөөлөгдлөө ..
Яг кино үзэж байгаамшиг..

Хаяаачдээ гэхээсээ илүү .. яаж хамтрахуу яаж аятайхан болгохуу гэж бодогдсоор байхын ...
тэгээд сүүлрүүгээ
Нээрээ ч би тэрний хүч хөдөлмөрийг шулсан муу хүн юм болвуу гэж ч бодож үзлээ ..

Бээлийний цэх дээр очоод ажиллуулах гэтэл нөгөө машиных нь ааш нь хөдлөөд эвдэрчихийн ..
эвдрэх юу байхуу гацчихын..тэр өдөр нуль сэтгэлээр уналт болов.

тэгээд тэр нэгэн балиар өдрийг дуусгаад өнөөдрийн өндөрлөгөөс харахад

Тэр гайд миний хэрэг болоод л яг одоо уулзая энэтэр гэж хэлэх гээд л нэг шалтгаар л хуцаж байгаам байналдаа .. тэгээд аятайхан ярьчих боловсрол нь байхгүй болохоор ЯГ ОДОО гэдэг зангаа гаргаж ... өөрөө болохоор аятайхан гуйсан мэт бодож байвч би хэтэрхий сайн мэддэг болохоороо айдаг рефлэкс маань хөдөлсөн юм байна.
би тэгээд нэг л зүйлийг хэллээ ..
-Наад бизнесийг чинь би хөөцөлдөхөө больсоон... Хоёулаа цаашдаа танихгүй улсууд шиг амьдаряа.

8 comments:

  1. Zuv, haya muu hogiig. Naad medremjiig chini bas mednee, yostoi baliar (ugeer heleh argagui), hamag biyenii us bosood muuhai gej yaawaa. Setgeleer unaad yaahaw, shn bolnoo :) amjilt husye!

    ReplyDelete
    Replies
    1. харин яг сэтгэлээр унаж байналээшт..
      тэгээд болы гээд шийдэнгүүт ок болж байна..
      мань хүн ховсдог юмшиг л аашилж байнашт

      Delete
    2. paah, ter baliar amitniig hay hay, ternees bolj bitgii setgeleer una. bi deeriin bichleg deerees chin notariataar orohdoo mongo og, hoolond oruul ene ter gesniig n unshchaad ystoi unen durgui hurj bilee. er hunii shinjgui amitniig shuud l AMIDRALAASAA BURMOSON ZAILUUL. magadgui cham shig hun terend oldohgui baiga bolhoor ergej butsaj baihgui yu. ugaasaa tiim adgiin amitand yer n hairlaj durlaad sohorchoogui l bol yamar hun durtai baihav dee. bi bur chinii omnoos terend durgui hureed baival yahuu hahaha. za tegeed chinii zorison tolovloson ajil, amidrald chin ene ond hamgiin ih amjilt husye ;)

      Delete
    3. bayrlalaa huu... bi ugaasaa zailuulsan.. tegsen chin burr yadag bilee gj bodottoloo stressdej bnsht

      Delete
  2. Юу ч ойлгосонгүй. Чи ч нээх сайн хүн бас биш бололтой.

    ReplyDelete
    Replies
    1. би өөрийгөө сайн хүн л гэж боддышт хахах

      Delete
  3. ээ, нөгөө новш уу. дургүй хүрчлээ. Ийм хүмүүсээс зайгаа барьсан нь хамгийн оновчтой сонголт гэж бодож байна. Гэлээ гээд хүмүүс сэтгэлээ дагадаг хойно доо. Хэзээ нэгэн цагт сэтгэл чинь, Хоёулаа цаашдаа танихгүй улсууд шиг амьдаряа гэдэг байр суурин дээрээ бат зогсох хүртэл олон юм бодоод юугаа хийх вэ.

    ReplyDelete
    Replies
    1. бүр яг ховсдуулах гэж байгаа бахйгүй юу .. хогын

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа