Гайхалтай хужаа нар



Би анх 17 настайдаа бээжингийн зүг эрдмийн жолоо хөтлөхөөр явж байлаа.
Тэгэхэд их л ядарч байж очсон санагдана .. аймар зузаан ноосон цамц өмдтэй тэрийгээ өмсөөд вагонд суусан чинь халууцаж үхэх гэж байгаамчэн.
Кэкэ ..

Энэ хужаа нарыг гайхаад барахгүймаа . Би нээрээ ямар азаар хужаа явж хэл усыг нь сурсын .. Очиж сурсан хэргийг л гаргана даа гэж өөртөө тангараг өргөсөн хүн..

Гайхалтаймаа... ямар их хөдөлмөрч ямар их гайхамшигтай улсууд юм бэ ... Бид нар ажил хийж сураагүй гэхэд арай л хэтэрхий байна шүү. Арай л хэтэрхий..
Газар доогуур шугам хоолой татах гээд труба гагнаж байгаам. Хоолойны дээр амсар дээрх ирмэгийг гагнаад хоолойгоо эргүүлж гагнаагүй оёдолоо дээрээ гаргаад гагнанаа даа .. 
Тэр хүнд хоолой чинь бараг 100-400кг байдаг санагдана .. энийг Монголчууд гагнахдаа хоолойны гагнаагүй амсарыг төмөр махир арматураар хөшиж эргүүлэх гэж бөөн юм болдог байлаа .. тэгээд хоолойгоо хар тосоор тослоно энэтэр гэдэг бас хулхины асуудал болышдээ ... газарт наалдсаныг нь яаж ч будахын бөө мэд ..
Энгэж шугам хоолойг эргүүлэхэд 5-10аараа нийлж, халуунд хөлсөө гаргана. /зэврэлтээс хамгаалж булах хоолойг хар тосоор буддаг юм/
Гэтэл хужаа нар яажийна уу ... тайл ашиглана ... тайлны гогцоолдож байгаа дэгээтэй хэсгийг шугам хоолойн байхаар тааруулна.. Тэгээд тайлаараа татлаа.. гинж мэдээж хүчтэй учир гогцоогоо татах гэж оролдохдоо хоолойг эргүүлчихэж байгаам.. тэгэхээр шугам хоолойг эргүүлэхэд хэдэн хүн хэрэгтэй болохнуу.. тайлыг оосорлох, тэрийг татах ганц хүн ... тэр хүн хамаг тэнхээгээ ашиглахгүйгээр зүгээр л оосор бүч татаж байгаамшиг ажиллахад л боллоо...
40тн контэйнертэй ачаа ирээд .. нилээн хүнд хүнд юмаа .. тэгээд намайг по аваад ир гээд явуулж байгаам.. нөгөө по чинь өөрийнхөө ачааг буулгана гээд хөдөлдөггүй .. би хорин минут хүлээж ядаад сууж байлаа .. арай хийж погоо аваад ирсэн чинь хужаа нар буулгаад дуусчихсан байгаам чинь.
Яасан гэхээр олуулаа хамтарч байгаад татаад татаад, машин дээр байсан ачаагаа хаягдал муу дугуй энэтэр дээр зөөлөн юман дээр буулгаад л , зарим нэг хүн өргөж болохоорыг нь нэг нэгээр нь зөөгөөд л дуусгачихаж байгаам даа .. Гайхалтай улсууд шүү.
Тэгсэн бас энгэсэн гэнээ .. Манай монголчууд өрлөг өрөх гээд байшингийнхаа гадаа тоосгоо эхлээд хагас өдөр буулгаж байна гэнэ .. тэгээд тэрийгээ гадаа нь хонуулаад маргаашаас нь эхлээд нэг хоёроор нь зөөж байшингаа барьж байна гэнэ.  Тоосгыг барих гэдэг бол тэгээд л ганган хүүхэн хувцасаа сонгож байгаам шиг л  аашилдаг эд болоод ч тэр юм уу нилээн уднаа .
Хужаа нарт ЗИЛ 30аар нэг тоосго ирж гэнэ .. Тэгээд энгэж ажиллаж байгаам. Гараас гарт дамжуулдаг нэг бригад, тоосгоо өрдөг нэг бригад, шавар зуурдаг нэг бригад... Гараас гарт нэг нэгээр нь дамжуулаад тоосго өрдөг бригад дээрээ аваачна, тэгэнгүүт шууд шавардаад л өрөөд байна гэж байнашт..
Өөрөөр хэлбэл буулгангаа өрнө гэсэн үг .... Гайхалтай юу ..
Зил 30 машин тоосгыг 1 цаг хүрэхгүй хугацаанд дуусгачихаж байна гэнэдээ .. буулгаж дууслаа, өрж дууслаа ...
Харж зогсож байсан монголчууд гайхаад мэлрээд шоконд ороод, би сонсонгуутаа шоконд ороод ямар сайндаа энд бичиж байхуу ...

Эцэст нь тэмдэглэж хэлэхэд бид оюун ухаантай сэргэлэн цовоо дээд тэнгэрийн хүчтэй гэж мэгээд байдаг атлаа яагаад ийм дорой болчихвоо монголчуудаа..
Би энэ бүхнийг хужаа нарыг шүтсэндээ биш хөдөлмөрийг шүтсэндээ , бас монголчудыг санаа аваасай гэсэндээ бичлээ шүү

Comments

  1. Хятад хүмүүсийг биш хөдөлмөрийг нь шүтнэ гэдэгтэй үнэхээр санал нэг байна. Хамгийн энгийн жишээ гэхэд хэдэн сарын өмнө манай оффис нүүхэд Баасан гарагийн орой ажил тарахаас эхэлээд хагас сайны оройн 5 цаг хүртэл нүүлгэлтийн компани нүүлгэж манай ажлын Хятад залуус хоёр ээлжээр шинэ болон хуучин оффисын байран дээр байрлаж нүүлгэлтийг бараг 24 цагийн турш хийж байсан юм, тэгэхдээ хэн нь ч уурлаж, бухимдахгүй ажиллаж байсан нь үнэхээр сайхан санагдаж байлаа. Хүн хийж байгаа зүйлдээ хариуцлагатай байж сэтгэл гарган хийнэ гэдэг бас л сайхан чанар.

    ReplyDelete
    Replies
    1. мундаг л даа.... гэтэл монголчууд илүү цагаар ажиллуулчихлаа энэтэр гээд тэнэгтийшт..
      би саяхан юм зөөгөөд сууж байсын .. тэгсэн чинь монголчуд хзээ ч ирж тусалдаггүй байхгүй юу .
      нэг хужаа нгүйж ирж өргөж өгч байгаам чинь
      манай монголоо гэсэн сэтгэл байхгүй ямар өөдгүй бэ

      Delete
  2. Гайхалтай сайхан бичлэгүүд байдаг юм байна а. Яагаад чиний блогт эртхэн зочлоогүйгээ гайхаж байна. Бичээд байгаарай.

    ReplyDelete
  3. Сайхан бичлэгүүд байна.

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа