Талх нарийн боовны цэх байгуулах нь

Би ойрын үед  талх нарийн боовныхоо цехийг байгуулна гээд бүррр шийдлээ ..
Арай хэтэрч байна ..
Би өөрөө тусдаа амьдардаггүй болохоор гэрээр дүүрэн намайгдэмжихгйү улсууд ..
Чи тийм хар ажил хийж яах гээд байгаам ,,, авгай болох замдаа орж байна.. Чи өндөр цалинтай ажилд ороочээ гэж ээж үглэнэ ..
Хүмүүс бүтэх юмуу хэцүүшдээ ... барахгүй бүтэхгүй чадахгүй..
За тэгвэл Дэбэ минь бодоё:::
тэр хүмүүс тийм бизнес эрхэлж байсан билүү... ?? Үгүй
Тэр хүмүүс Тэрбумтан болох шаардлагатай билүү??? ... ҮГүй
Хэн Тэрбумтан болохоор заяагдсан билээ ??? Чи ...
Тэрбумтан болохын тулд эхлэл чухал гэдгийг хэн ухамсарлаад байгаа билээ ??? Чи...
Талх нарийн боовны технологи болон цаашдаа маш өндрөөр хөгжүүлнэ гэсэн зорилтыг хэн тавьж чадах билээ??? Чи..
Чамд юу дутуу байгаа билээ???.... мөнгө шт ккэкэ

За тэгэхээр эхлээд төсөлдөө оры... яг талх нарийн боовны цэх байгуулна гээд байгаа мөртлөө ямархуу юм хийхийг нь нарийн сайн мэдэхгүй ч гэсэн бүдэг бадаг барагцаа бол байнаа ... Тэгээд би нэтээс хайж байгаад төсөл худалдаж авсан.
Төсөл дээр нилээн дэлгэрэнгүй юмшиг мөртлөө хураангүй юм бичсэн байналээ .
Мөнгөний шинжилгээг л илүү түлхүү хийсэн юм уудаа ..
Нэгдүгээр ажил::: Уг төслийг дагаж байгаад өөрт хэрэгтэй төслөө өөрөө бичиж боловсруулах.
Төсөлд  заавалчгүй байх шаардлагатай зүйлс
1.      Бүтээгдэхүүний зардалын тооцоо
Жишээ бүтээгдэхүүний нэр: Талх
Уг бүтээгдэхүүнийг хямд гаргах үүднээс нэгдүгээр гурил болон хоёрдугаар гурилаар бүтээгдэхүүнээ хийх, сав баглаа боодлыг үзэмжтэй хийх гэсэн тактикт тулгуурлаж байна.
Тооцоогоор үзвэл нэгдүгээр гурилаар бүтсэн талхны зардал 380 төгрөг, хоёрдугаар гурилаар бүтсэн талхны зардал 300 төгрөг болж байгаа юм. /тооцоог аймаррр нарийвчилж хийгээгүй болно, учир нь би бодит байдлыг үзээгүй шүүдээ /
Тэгэхээр саяхан 650 төгрөгийн үнэтэй байсан талх гялгар уут нэмэнгүүтээ 20 биш 200 төгрөгөөр нэмэгдсэн нь ямар их шунал бэ гэдэг нь харагдаж байна.

2.      Төхөөрөмжийн худалдах авах үнэ ханш
Монголд нилээн хэд хэдэн газар цехэд ашиглах тоног төхөөрөмжийг худалдаалдаг юм билээ .. Монголын үнэ хэд дахин өндөр үнэтэй учир би Эрээн мэдээж явна .. Ямархуу байдалтай байдгыг би аль хэдийн бичсэн байгаа. Дахин дахин нуршаад яахуу.

3.      Нөгөө баахан санхүүгийн шинжилгээнүүд
Энэ хамгийн чухал амин шинжилгээ л дээ .. Нилээн сайн шинжилгээ хийх хэрэгтэй гэдгийг бид бүхэн угаасаа мэдэж байгаа, мэргэжилтэн үзэх учир хүүхдийн тоо бодож болохгүй юм билээ .. Свот шинжилгээ энэтэр гээд нуль л томьёо харагдаж байналээ.. Өөрөөр хэлбэл бидэнд зээл өгөх мэргэжилтний нүдээр энэ бүхэн гоё харагдаж байхаар бид төслөө боловсруулах ёстой юм.
Хоёрдугаар ажил::: Байраа олох..
Зээлийнхээ өмнө яагаад байраа олох бэ гэж бичиж байна бэ гэвэл зээлээ авчихдаг, гэтэл байр байхгүй удаад байвал тэнэгтсэн хэрэг болно. Байрыг зүгээр хулганы нүхэнд товхинуулчихна гэвэл мөрөөдсөний гарз ...
Тог цахилгааны аюултай асуудалгүй /утас нь шалбарсан, ил гал гарах боломжтой гэх мэт /, цэвэр бохир устайгаа холбогдсон, ариун цэврийн шаардлага хангасан, мэргэжлийн хяналтаас өгсөн стандартыг хангасан байх ёстой.
Энийг шууд л барьж аваад түрээслээд мөнгө төлөөд л хэзээ зээл бүтэх бол гээд л хүлээгээд бай гэсэн үг биш.
Гуравдугаар ажил::: Ажиллах хүчээ төлөвлөх
Энэ хамгийн чухал нь .. гэртээ хийдэг боорцогоо хийгээд зараад байя гэвэл санасны чинь гарз шүү. Мэргэжилтэй хүнтэй байвал сайн.. Мэргэжилтэй хүнийгээ төсөлдөө хамруулбал бүррр сайн шдээ .. Төслийнхээ материалд мэргэжилтэй хүн танилцуулбал тэгээд оноо авышт кэкэ ..
Дөрөвдүгээр ажил:::: Зээл хөөцөлдөх.
Сайхан бичсэн төслөө барьж очоод зээлээ хөөцөлдөнө.
Зээл хөөцөлдөхөд заавал барьцаа байх шаардлагатай юм билээ.. Хүмүүс банкнаас их авдаг юм билээ .. Өндөр хүүтэй..
Миний сонссоноор ийм ийм газрууд зээл олгож байна лээ .. Гэхдээ яг зээлээ хөөцөлдөх болохоороо би нарийн судлаж та бүхэндээ танилцуулнаа.
1.      Дүүргийн халамжийн хэлтэс /нэрийг нь санадаггүйэ/ нь зуун сая хүртэлх зээлийг өгдөг гэнэ .. гол нь барьцаа хөрөнгө байх шаардлагатай, зээлийн хүү 7 хувь
2.      Жайка олон улсын байгууллага... бас зээл өгдөг гэнэ .. Барьцаа байх шаардлагатай.
Гэх мэт цаашаа үргэлжилнэ.
Тавдугаар ажил:: Үйлдвэр цехээ байгуулах
Нөгөө хэдэн тоног төхөөрөмжөө эрээнээс аваад байр байшингаа засаж сэлбээд ажилдаа орно шүүдээ..
Зургадугаар ажил::: Мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл авах
Дүүргийнхээ мэргэжлийн хяналтын байцаагч томилуулаад өөрийнхөө өрөө байрыг үзүүлээд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгодог юм билээ.
Бүтээгдэхүүнээс дээж авна, бас бар код авна гээд л ажил их гарнадаа .

Тэгээд зарж эхлэх ..



Comments

  1. Уучлаарай нэг юм асуучих уу? Бичлэгүүдийг чинь уншдаг л даа, тэгээд мэдээж тэрбумтан болох хүсэл эрмэлзлэлийг чинь маш их ойлгож байгаа ч жишээ нь энэ бичлэг дээрээ л гэхэд бүтээгдэхүүний амт чанар болоод бусад талхны цехүүдээс юугаараа ялгарах, ганцхан танайхаас авахын тулд ажиллах хүчний сургалт гэх мэт талаар ерөөсөө байхгүй байнаа. Зөвхөн тэр нэг амтыг мэдрэхийн тулд танайхыг зорьдог болгох хэрэгтэй. Тэгж байж тасралтгүй эрэлттэй байсны үндсэн дээр амжилт олох тухай мэдэж байгаа байх л даа гэхдээ ердөө хийх ажил төлөвлөгөөн дотроо тусгахгүй байгаад гайхаад асууж байна. Яагаад хэрэглэгч танай талхыг авах ёстой юм? Бусад бүх газраас юугаараа ялгаатай байж чадах юм? гээд асуух юм их байнаа.

    ReplyDelete
    Replies
    1. энэ болохоор зүгээр хэрвээ би биш чи нээмээр байвал юу болохуу гэдгийг л судалснаа бичиж байгаа ухаантай .. тэгснээр тэр амт чанар ер нь үзэмж гээд бүгд миний л бодол байх ёстой гэж боддог..
      Манай монголчууд дандаа хуулбарлах гэдэг .. өөрөө сэтгэя л даа .. харин энийгээ нууя лдаа болох уу ..
      би тэр болчихсон тэрбумтангуудад юу хийдгийг нь бичихгүй ямар хүсэлтэй мөрөөдөлтэй байдгыг нь бичсэн байгааздээ ..
      чи энгэж хий эхлээд талхаа зуур тэгээд дараа нь энгэ тэгээд тийм юм нэм гээд байх хүсэл надад алга ..
      тэр талхаа хийгээд тэрийгээ бусдад үнэхээр гайхуулсан амттай байлгах уу эсвэл гурил чанах уу тэр хүний л бодол.. тэр бодлыг нь тэр хүнд нь үлдээе лдээ

      Delete
  2. Амжилт, бид талх байнга авнаа тэр үед

    ReplyDelete
    Replies
    1. би тэгвэл байнга гэрээр үйлчилнээ кэкэ

      Delete
  3. хэхэ, амжилт хүсье найз минь,
    амжилт гэдэг чинь бидний цөхрөлтгүй уйгагүй эрч хүчтэй мөрөөдлөөс эхэлдэг юм
    Дээврийн өрөөн дэхь миний мөрөөдөл гэдэг номыг уншаад миний бодол их өөр болсон шүү.
    Төсөөлөл нь мэдлэгээс 300 дахин хүчтэй гэвэл итгэх үү.
    Аливаа бизнес шинэ төсөл эхлүүлэхдээ маш сайхан эрч хүчтэй төсөөллөөр эхэл.
    Чиний кино зохиол хэр сайн болсноор амжилт хэмжигдэнэ.

    ReplyDelete
    Replies
    1. маш их баярлалала ... гурван зуу дахин хүчтэай гэдэг гайхалтай байна

      Delete
  4. Найз нь
    1. Ерөнхийлөгч Энхбаярын тогооч байсан залууг танилцуулж зөвөлгөө авч болно шүү. Бас манай найзын энхэр энэ чиглэлээр ажилладаг санагдаж байна.
    2. Сонгинохайрхан дүүрэгт бол найз нь холбоос ол өгч чадна шүү. 2 жилийн өмнө Хурлын даргын туслахаар ажиллаж байсан. Одоо ч хэдэн сайн найзууд байна.

    ReplyDelete
  5. Сайн уу? Талх нарийн боовны цехээ байгуулахдаа өөрөөсөө санхүүгээ гаргавал доод тал нь хэдэн төгрөгөөр бүтэх болоо. Нууц биш бол хэлж өгч туслаач.

    ReplyDelete
  6. yaagaad ve. yu bolsiin

    ReplyDelete
  7. hi, bi bas ene nariin boovnii chigleleer uil ajillagaa yavuulah gd huutsulduj bgaa. Hamtarii, holbogdooroi. ganaa0503@gmail.com

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ сорри одоохондоо би сонирхсон юм алго байнаа

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа