Thursday, May 16, 2013

Сэрүүн хасын нууц жүжиг үзсэн нь:


Миар гоё жүжиг байхдаа гэж бодогдсоор хэдэн өдөр ч хүн амьтныг уриалав..  нэг танидаг хүн байдынмаа тэрэнтэй хамт жүжгээ үзлээ ..
Хамт жүжиг үзэж байгаа хүн маань нилээн боловсролтой гадаадад галуу шувууны мах идсэн хүн байгаам ..
Жүжгийн үйл явдал:

Жүжигт Шүвэкэ бүсгүй өөрийн барлаг залууд хайртай болох бөгөөд энийг нь хаан удамт эцэг нь зөвшөөрөхгүй, зугтаж явсан мань хоёрыг барьж залууг  цөлж явуулна.
Шүвэкэ жирэмсэн болсон бөгөөд эцэг эх нь охиноо хүн амьтнаас нууж хүүхдийг төрүүлнэ. Хүүхдийг Шүвэкэд харуулалгүй ядуу залуугийн ээжид өгч явуулж, харин Шүвэкэ амлалт ёсоор Луу овогттой ураг барилдана.
Луу овогттой ураг барилдах анхны шөнөө Шүвэкэ өөрийн бүх үнэнийг Луу овогт агьд хэлнэ.
Мэдээж хоёр талын эцэг эх энэ талаар мэдээд бөөөн сүр дуулиан болно.. Хот даяар алдартай хурим хийчээд энгэж болохгүй учир Луу овогтынхон Шүвэкэг өөрийн бэр болгож авахаас өөр аргагүй байдалд хүрнэ.
Арван жилийн дараа ядуу залуу овог нэрээ өөрчилж, Шүвэкэн ээж аавд очно.
Энэ үед  хувьсгал гараад ядуу баян зэрэг дэвийн ялгаа арилсан байх бөгөөд хаан удмын Вангийн нэр хүнд л байхаас хүч чадал үгүй болсон байна. Харин залуу өвчнөөр үхэх гэж байхад нь нэг баян хүн аварч өөрийн өв хөрөнгөө түүнд залгамжлуулсанаар манай азтай залуу эрдэнэсийн наймаачин болсон байна. Шүвэкэгийн ээж түүнийг төрөхөд охин гаргасан бөгөөд залуугийн ээжид өгч явуулсныг ярина.
Луу овогтын ордонд Шүвэкэ өдөр болгон гуниглан амьдрана. Нөхөр нь түүнийг байнга зовоож, Луу овогтынхон нүд үзүүрлэнэ.
Залуугийн ээж нь Шүвэкэ тэр хоёрын охиныг өсгөж, Луу овогтынхонд л өргүүлнэ гэж зүтгэсээр үхдэгийн даваан дээр охиныг Луу овогтынхны шивэгчин болгож худалдана.
Азтай нэгэн учралаар Шүвэкэ хайртай залуугийнхаа захиаг авснаар эрдэнэс зардаг Сэрүүн хасын асарт нь ганц хоёр уулзана.. Өөрийн охин эх хоёроо хайх ёстойгоо ярилцаж эхлэнэ.
Шүвэкэ Луу овогтын өргөөнд байхад нь нэгэн жижигхэн зарц охин нь нас барсан эмээгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр оргож явсныг дуулна .. Мэдээж хайрт залуугийнх нь ээжтэй адилхан төрсөн болохоор араас нь явж булчин дээрх бичээсийг үзээд өөрийн охиныг олж танина.
Энэ бүхэн явдал болж байхад Луу овогт нөхөр нь Шүвэкэг хардаж зовоож , бүр сэрүүн хасын асарт Шүвэкэг эрдэнэс худалдаж авах гэж байхад нь хүртэл барина. Зодож модоод эрх чөлөөг нь боомилж эхлэнэ.
Хайрт залуу нь Бээжингээс эцэг эх хоёрыг нь авчирч , хадмуудтай нь уулзалдана.
Шүвэкэг бүү зовоо сал гэж хэлэхд нь нөгөө айхтар зодоод байдаг залуу нь би Шүвэкэд хайртай, танар битгий салгаач гэж мэгээд гэнэт уйлна. Шүвэкэ энэ бүхэн худлаа гэсэн боловч залуу үнэхээр хайртай юм байна гэж Шүвэкэгийн аав ээж бодох учир нээх салгах гэж тэвдүүлэхгүй.
Шүвэкэн талынхан жижигхэн шивэгчинд нь үнэхээр хайртай байсан учир Луу овогтын авхай сэжиг авч эхлэнэ .. Тэгээд шүвэкэг нэг жил гэрээс гараагүй гэдгийг нь сонсоод хүүхэд нь мөн байна гэж танина.
Мэдээж Луу овогт нөхөр нь айхтар уурлаж, чи намайг хуурлаа , чамайг дахин зовооно гээд эхлэнэ.
Охиныг минь явуулчих би өөрөө үлдэе, баталгаа болгож юм хэлэхэд Сэрүүн асарын эзэн бол тэрний аав нь гэж хэлснээр бүррр галзууруулна.
Гэхдээ охиныг ээжтэй нь хамт хонохыг зөвшөөрнө .. Охин өөрийн төрсөн эхийг мэдэж авна.
Маргааш нь жүжгийн гол дүрийн бүх баатрууд уулзалдана.
Охиныг аавтайгаа, эмээтэйгээ, өвөөтэйгээ яв гэхэд охин ээжээсээ салахгүй гэж уйлна.
Луу овогт нөхөр чи арга залиа хэрэглэж байнуу гэж Шүвэкэг зовооно.
Шүвэкэ энэ бүх зовлон надаас боллоо гэж хашгираад өөрийгөө хутгална.
Шүвэкэ үхэж жүжиг дуусна .. Хайртай бүхнээ зовоож хайрлах биш, эрх чөлөөтэй дураар нь хайрлах ёстой гэж хүн бүхэн итгэснээр жүжиг дуусна.
Тайз засал, нүүр хувиргалт:
Тайз засал бол гайхалтай байсан.. Жүжигт зориулж луу хэлбэртэй багана хийсэн бололтой үнэхээр гайхалтай байлаа .
Би өөрийгөө өөр өөр орчинд очоод байгаам байна гэж бодогдохоор байлаа шүү..
Нүүр хувиргалт:: ерөнхийдөө сайн байсан боловч , цаг үеээ мэдэрсэнгүй .. Өөрөөр хэлбэл хувисгалын өмнөх үе хүмүүсийн хувцаслалт ямар байсан, хувисгалын дараах үед хүмүүсийн хувцаслалт ямар болсон талаар мэдэгдэхүйн байхгүй байсан юмуудаа ..
Та бүхэн хэрвээ санаж байгаа бол Шүвэкэ бүсгүйн хувь заяа гэдэг киног үзсэн бол нилээн ялгаа харагдахаар байлаа .. Гэвч энэ цаг үеийг нарийн сайхан харуулаагүйн улмаас ядуу залуу яагаад баяжчихаж болдын бэ, Ван хүчтэй байсан мөртлөө яагаад сулбагар болчив, Луу овогт Ванд долигнож охинтой нь суусан мөртлөө яагаад сүүлд нь цэрэг хөдөлгөх эрхтэй болчив гэдгийг хүмүүс сайн ойлгохгүй, нарийн бас харуулсангүй ээ.
Хэл яриа:::
Энийг одоо юу гэж дүгнэхийн мэдэхгүй байна .. Зарим нэг монгол зүйр үг дунд нв явж байналээ... Хужаа хүн монгол зүйр үг хэлэхээр майр авцалдаагүй болчихож байгаам.
Тэгээд хүмүүсийн яриа жаахан ядуу байв.. Магадгүй би Гамлетийг үзээд биширчихсэн болохоороо энэ жүжгийн яриаг голж байгаа байх ..
Харин шүвэкэгийн нөхөр  шүвэкэг мөнхийн зовоодог мөртлөө, сэтгэл дотор нь ямар их хайр байгааг түүний бага эхнэр гайхалтай сайхан хэлснээр  энэ жүжгийг амтттай болгож өгсөн боловуу гэж бодсон..
Бусдаар бол онц гойд сонсголонтой үг байсангүй, өдөр тутмын яриа өрнөсөөр байгаад дууслаа.
Жүжгийн төгсгөлд бидний амьдралын утга учир, хайртай хүнээ хайрлах, хүмүүсийн сэтгэлийн эрх чөлөөг хүмүүс минь ойлгоосой гэдэг утгыг жүжигчдээр дамжуулан хэлэх учиртай байсан ба жүжигчдын төгсгөлийн харууслын үгээр ойлгуулсан боловч яг зүрхэнд хүртэл хүлээн авсангүй.
Жүжгийг эх хэлдээр нь үзвэл хичнээн сайхан бэ гэж би өөрөө бодох болов.. Магадгүй нэг сайхан өдөр хайсаар байгаад үзнэдээ ..
Гол нь хажуудах хүнээ зовоох биш хайрлах, хэзээ ч дараа нь хэлж чадахгүй болчих учир одоо л сайн хэлж аваад, өчүүхэн зовлонг дөвийлгөж өөрсдийгөө тарчлаах нь хамгийн тэнэг хэрэг бөгөөд хайрлаад л байх хайрлаад л байх гэсэн утгыг бидэнд таниулж өгч байгаамуудаа ..
Заза энэ зөвхөн миний л шүүмжлэл, би ямар мэргэжлийн шүүмжлэгч бишдээ .
Хамгийн сайн жүжиглэсэн хүмүүс гэвэл бяцхан охин, Луу овогтын ахайтан буюу Сувд гуай, ядуу залуугийн ээж буюу Дэлгэржаргал гуай, шүвэкэгийн ээж буюу ЭрдэнэОчир, Шүвэкэгийн зарц болсон бүсгүй нар байлаа..
Гол дүрийн жүжигчид болох Одноо, Аглуу, Бараа нар хошин шогын жүжигчин болоод ч юмуу юм хэлэхээр нь хүмүүс инээлдэж байв.. нэг л чихэнд наалдацгүй байсан .. Бараа уг нь бардам мөртлөө , бүтэлгүй дурлалаас нь хэрцгий чанар ургасан, бас баян айлын эрхэмсэг залууг харуулах ёстой байсан боловч уйлж унжсан мэт, увуургүй ууртай нөхөр мэт, магадгүй галзууралтай уурладаг ч юмшиг нөхрийг гаргаснаараа нөгөө Луу овогтийн нэр хүнд гээд, тэр овгийн гэр бүлийг мундаг юм байна нэр хүндтэй юм байна , энэ айл чинь эрхэмсэг тансаг угсаатан язгууртан айл юм байна гэдгийг хоосон тайзан дээр нүдэнд минь ойлгуулаад байгаад  Сувд гуайн жүжиглэсэн ажлыг баллаад ч байгаамшиг санагдах юм.
Одноогийн жүжиглэлт бол арван хэдхэн настай охиныг гаргахдаа сайн байсан мөртлөө цаашдаа тэнэгдүүхэн хүүхэн  ч юмшиг харагдуулаад ч байгаамшиг санагдаж байлаа .. Уг нь хайрынхаа төлөө үхье гэсэн , цэвэр сэтгэлийг эрхэм болгосон, эмзэгхэн бүсгүйг гаргах байсандаа..
Аглууг бол шүүмжлээд байх юмгүй ч гэсэн хэлсэн үгэнд нь хүмүүс инээлдээд байгаа болохоор нөгөө тэс өөр хүн болох гэсэн жүжигчдын хэлээд байдаг дүрийг бүтээсэнгүй юудаа гэж хэлмээр байлаа.
Хамгийн хятад хүн шиг байж чадсан нь Шүвэкэ бүсгүйн дагавар зарц байлаа .. Яг л хятад кинон дээр гардаг шиг л мэдрэмж төрүүлж байв.. Орчуулгын жүжиг үзэж байгаамшиг санагдсан шүү..
Сувд, Дэлгэржаргал хоёр бол гайхамшигтайгаар барахуу байлаа .. Шааллллл өөр хоёр хүн .. Би бүр Сувд гуайг валиар авгай гэж бодлоошт..  Гэтэл Дэлгэржаргалыг хөөрхийдөө энэ эмээ гэж бодоод л ..
Шүвэкэ бүсгүйн ээжид тоглосон Эрдэнэ Очир гэдэг эмэгтэй их таалагдлаа.. Юу нь таалагдсанаа би хэлж мэдэхгүй байналдаа, гэхдээ надад маш их таалагдлаа энэ жүжигчин.
Өөр юу хэлмээр юм бэ???
Яг хятад жүжиг үзэж байгаамшиг мэдрэмж аваагүй .. хятад жүжигт гадаад хүн тоглоод байгаамшиг санагддлаа .. Ромёо Жулияата хоёрт  хятадч юмуу солонгос ч юмуу япон ч юмуу нөхдүүд европ хувцас өмсчөөд тоглохоор бидэнд ямар санагдах билээ.. яг л тийм мэдрэмж..
Гэтэл Аянгын бороо жүжиг бол өөр байсаншүүдээ .. Яг л хятад хүмүүс мэт...Муусайн хужаа нар ч гэж бодож байсан. Бодогдуулж байсан..
Харин энэ жүжиг дээр тэгсэнгүй..
Надтай хамт кино үзжийсан нөхөр инээгээд  болдгүй ээ.. Шоолоол инээгээд байхын .. Хүмүүс уйлалдахын .. Харин би яагаад уйлаад байгааг нь ойлгоогүй ..
Жүжгээс  авахыг хүсээд байсан мэдрэмжээ авч чадаагүй ..
Ямар мэдрэмж бэ гэвэл..  энэ жүжгийг үзсэндээ азтайд тооцох, энэ жүжгээс сэтгэлийн таашаал авах, энэ жүжгээс маш их хайрыг мэдрэх гэх мэт ..

4 comments:

  1. Баярлалаа. Очиж үзэж амжихгүй байсийн.

    ReplyDelete
  2. би үзээгүй л дээ сэтгэгдлээ бичсэнд баярлалаа,

    ReplyDelete
  3. Uzsen yum shg bolloo. bayarlalaa.

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа