Шашин шүтэх эрх хүн болгонд бий..

Би ойрын үед цагаан хоол судлахаар их чармайж байналдаа ..
Фвгийн цагаан хоолтны группээр их хэсэж байна.. Нэг хөөрхөн охинтой танилцаад түүнтэй уулзахаар боллоо...

“Та их гайхна” гэж хэлээд танилцсан тэр охиныг хараад баймаар хөөрхөн юмаа ..
Шаазан хүүхэлдэй гэдэг шиг л хөөрхөн охин ..
Уулзаад  нэг сүмрүү явахаар болж ярилцаад алхаж байхад уг шашны ойр зуурийн ойлголтыг надад өглөө.. Би тухайн үедээ нээх анзаарсангүй толгой дохиж явлаа .
Гэхдээ тийм сонин мэдрэмжинд орно гэж ухаарсангүй ээ..
Сүм хоёр давхар байшинд байрлах бөгөөд хаянд нь нэг гэр байх ..
Аравдугаар сар бол тухайн шашинтангуудын хувьд  бурхан нь мэндэлсний баяр ч гэхийнмуу \тархи санахаа байчихлаа ккк\ тийм онцлог баяр болдын байна ..
Гэрт ороод суулаа .. Мэдээж би орчоод л хүүш хааш гэсэнгүй шашин шүтэх нь тухайн хүмүүсийн эрх учир би хүндэтгэж , эвтэйхэн байхыг бодсон шүү..
Хийморьт шүтээн байрлах бөгөөд хөшгийг нээхэд би үнэхээр гайхсан..
Миний үзэж байсан бурхад, шүтээн, шүтлэгээс шал ондоо харж байгаагүй эд байлаа ..
Энэтхэгийн шашны нэг урсгал юм байна гэж би тодорхойлж хэлье..Буддагийн өмнөх үеийн шашин юмуудаа ... маш бүдүүлгээр ярихад
Бурхан нь их царайлаг юмаа .. Хүмүүс бурхнаа магтаж дуулж, зул өргөж эхлэв..
Айдастай гэхэд эргэн тойрны хүмүүс бүгд царайлаг хүмүүс байх бөгөөд эвтэйхэн гэхэд тэр бурханыг анх үзээд харах мэдрэмж..
Хүмүүс  сунаж мөргөхөд би ганцаараа мөргөхгүй учир цомцойж үлдээд жаахан эвгүймаа.. Гаднаас нэг хүн орж ирэхэд бүх хүн сунаж мөргөж байхад би ганцаараа цоройгоод үлдсэн байхыг хараад л гайхнаа ..
Эхлээд  хорь дөнгөж гарч яваа болвуу гэмээр гурван хүүхэд байсныг нь дотроо юугаа ч мэдэхгүй улсуудыг уруу татсын болвуу гэж хардаж байтал гуч нилээн гарцан олон хэд хэдэн хүмүүс орж ирсэн нь бас сонин..
Үнэн сэтгэлээсээ сүслээд энэтхэг тарниа уншаад, эмэгтэйчүүд нь толгойндоо алчуур зүүгээд духандаа шавраар бурхны мөр гээчийг дүрсэлсэн байгаа нь би гэнэт Энэтхэгт ирцийн болвуу гэж зүүдлээд ч байгаамшиг ..
Би урьд нь шашин гээчийг судалдаг гэдэг байсан боловч өөрийн мэддэг  өөрийн шүтдэг будда, бөөг л үзэж гайхаж, дасал болсон дүр зурагны илүү сонин зүйлийг анзаардаггүй, гайхдаггүй байжээ..Урьд харж байгаагүй энэхүү шашингийн элдэв чимэглэл, хүмүүсийн шүтэж байгаа байдлыг хараад гэнэт би чинь хаана байгаа билээ сэрүүн байгаа билүү гэж байн байн асууж байсныг яана ..
Хараад баймаар тэр хөөрхөн охины хажууд сууж байтал сонсоод баймаар яриатай нэг ах орж ирлээ..
Мэдээж миний судалсан нөгөө үйлийн үр, карма, бас хүмүүний амьдрах утга учрыг ерөнхийдөө маш их санаа нийлж байлаа..
Тэр ах их сонин сонин юм ярьж байсан боловч энэ сонин сонин ярианаас нь би шашныг шүтэхийг уриалах тэр яриаг нь хасаад, филисофи талруугаа чиглэсэн яриаг нь сонсохыг илүү хүсэж байв.
Сайхан яриатай хүнтэй ярилцах сайхан шүүдээ ..
Бас нэг онцгүй санагдсан нь эмэгтэй хүн сайхан ханьтай болоод тэрэндээ үйлчлэх ёстой, тэрний буруу хийсэн болгоныг тэвчих ёстой эсвэл хүнтэй суухаа болиод  бурхны төлөө үйлчлэх ёстой гэж эртний сайхан мартагдсан ёс заншилыг хэлсэнтэй нь би үнэндээ санаа нийлсэнгүй.
За тэр яахуу .. би өөрөө л тэр ёс заншилыг дагахгүй байвал болооздээ ..
Бас энэ шашны нэг онцлог нь өөрийн нүгэлийг арилгаад диваажингийн орноос хэтлээд бурхантай хамт төрөх, бурхны оронд очих..
Тэгэхэд туслах нэг арга зам нь бурхны хүртсэн хоолыг идэж өөрийн үйлийн үрээ багасгах.
Бурхан хоолоо өргөл болгож өргөөд  бурхан тэрнээс нь хүртсэний дараа түүнийгээ идвэл өөрийн үйлийн үр нь багасч байдаг гэдэг номлол..
Бурханд өргөсөн хүнсээ бүгдээрээ хувааж идэх юм билээ.. Би ч хоолонд нугасгүйг хэлэх үү идэж л орхисон..угааса би мах идэхгүй бол үхчих гээд байдаг хүмүүсийн нэг биш .. хэзээ бол хэзээ цагаан хоолтон болж чадахаар сонин бүтэцтэй гар юмшиг байгаам..Магадгүй элдэв идэштэн чэк шэк кк..
Сүмийн гал тогоонд эмэгтэй хүн биений юм ирэхдээ, бас юу гэлээ орж болку гэж байна ..
Өө ашгүй би оры гэтэл бас мах иддэг хүн орж болку гэдийн байна .. тэгэхэд би тэр хүмүүсийн дундах ганц махчин амьтан гэдгээ ухаарсан.
Сүм ерөнхийдөө их цэвэрхэн, бурханд өргөсөн хоолыг идэхдээ ч гэсэн их ёс журамтай бас намайг өөр хүнтэй ухаангүй ярилцаж байхад бусад хүмүүс нилээн их тарни уншаад мөргөөд яваа харагдсан.
Ерөнхийдөө бурханд үйлчлэхээр өөрийгөө зориулаад номын авшиг хүртсэн найман Монгол хүн байдын байна.. Бүгд сахилын нэртэй.. Тэрийг нь би сонсонгуутаа мартаад байсан учир энд хэлж мэдэхгүй нь.
Аа гол юмаа мартчихаж... Тэгээд надад ухуулахдаа хүнс гэдэг бол цагаан хоол махтай хоол үнэндээ ялгаа байхгүй ээ, харин бурханд өргөсөн хоол өргөөгүй хоол гэдгээрээ асар их ялгаатай..
Өргөсөн хоолыг хүртвэл илүү их буян хураана үйлийн үр нь багасна гэдэг номлолтой юм билээ.
Өргөсөн хоолыг бусдад тараахын бол бүррр илүү гэсэн утгатай зүйлийг надад хэлж байлаа..
Миний хайсан жор энгээд шашны номлол болон хувирсан боловч би яахуу хорвоогийн урсгалын нэгэн жимээр явж байгаа хүмүүсийг сонирхсон нь хамгийн том сонирхолтой үдэш болж өнгөрлөө гэж дүгнэж байна.
Хүмүүс яах гэж бурхан шүтдэг юм бэ?? Гэж би өөрөө өөрөөсөө асуув
Магадгүй хүсээд байсан хүслийг нь биелүүлсэн учраас л шүтсэн байх?, магадгүй ямар нэгэн иш үзүүлсэн болохоор шүтсэн байх, магадгүй маш олон бурхан байдаг байх , тэр бүхнийг маш олон хүн салбар салбараар шүтдэг байх ..
Би бас нэг юмыг бодоод байгаа..  Хүмүүс бид дэндүү шуналтай учраас шүтэж байгаа байх ..
Дэндүү сайн сайхан болёо,  бурхны оронд төрье, эд баялагтай больё, хүслээ биелүүлье гэж шунасандаа л шүтдэг байх.
Өөрийн хүсээд байгаа ажлаа хийхэд саад бэрхшээл болж байгаа бидэнд харагдахгүй далдын тэр хүчийг зайлуулах, өөртөө татах гэх мэт  УДИРДАХ гэсэндээ бид шүтдэг байх ..

Далдын тэр хүч байдаг гэдгийг угаасаа хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрчихсөн. Ямар нэгэн далдын хүч байдаг гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа .. гэхдээ тэр далдын хүч биднийг яг яах гээд байдын???  Бидний ажлыг бүтээлгэхгүй хүслийг минь боогдуулж оролдоод байж яах гээд байдын бол ... Сонин юм..

Comments

  1. ямар сонирхолтой сонин бичлэг вээ

    ReplyDelete
  2. нээрээ ямар сонин юм бэ. би ч янзүрийн юмнаас хол л байгаа юм байна. Гэснээс хүмүүс бусдын шашин шүтэх болон эс шүтэх эрхэд арай л дэндүү халдах юм аа тэ. эртээр тэр цэрэн турс-ийн цэрэн гэж хүний мүүнийн шашны тухай гээд бичсэн юмыг уншаад үнэндээ дур гутсаан. хүмүүс ядаж л үндсэн хуулиндаа заасан эрхээ эдлэг л дээ. тэрэн лүү нь дайрч давших ямар шаардлага байнаа. араас нь баахан хүн дагаал намирах. итгээд, сүслээд, дагаад явж байвал явжил байг, бусад нь өөр замаар явбал явжил байг гэж боддышдээ. тэхдээ наад хүмүүс чинь бас сонирхолтой юмаа.

    ReplyDelete
    Replies
    1. харин тиймээ.. гэхдээ мүүнийхэн болохоор ийм байгаамалдаа ... буруу үзлийг дэндүү их сурталчилдаг .. эцэг эхээс илүү бурхан илүү ч гэхийнмуу .. заавал мүүн шүтдэг хүнтэй чи гэрэл чгэхийнмуу .. юм юм л байнадаа

      Delete
    2. muun bol shashin bish shdee. ene bol olon ulsad horiglogdson sekt yum. dalduur hunii naimaa hiideg. mongoloos hichneen olon emegteichudiig solongost hen ch toohgui hogshin, ovchtei tosgonii tariachdad zarsan be??? ene bol gemt hereg shuu. iim zuiliig bitgii omoor. bid nar 3 han sayulaa gedgee martaj bolohgui,

      Delete
  3. хэхэ яг тэгж зарагдсанийг нь баримт, нотолгоотой нь мэдэж байгаа бол цагдаа шүүхэд өг л дөө. би тэнд явдаг болон явдаг байсан хэдэн хүнийг мэднэ. зүв зүгээр, эвтэйхэн, хөөрхөн ааштай л хүмүүс байдаг шдээ. хүмүүсийн ярьсан ховын чанартай зүйлсэд итгэвэл зөндөө л юм байна шдээ. хүний итгэл, бишрэл гэдэг бол хувь хүний эрх гэж боддог. харин тэрийгээ хүн болгонд нааж нялзаах гээд зүтгээд байвал ядаргаатай байдаг л даа. хэнд ч гай болохгүй итгэж бишрээд, суумаар байвал тэр хүнтэйгээ суугаад явах нь бусад хүмүүсийн амьдралд гай болоод байна уу??? угаасаа эцэг эхээс бурхан илүү юм, ээж аав нь биш бурхан л хоол өгөөд байна гэдэг өөр шашин бас байж л байна шдээ. хүн ч тэгээд итгэл бишрэл нэгтэй хүнтэйгээ л суудаг юм байна лээ дээ. зоооз хүн хүн өөр өөрийнхөөрөө л амьдраг гэж боддог юм.

    ReplyDelete
    Replies
    1. аанхаа .. хүний хүний арга нарийн болцон цаг .:. зарим нь анхааруулж хэлнэ л биздээ хөө

      Delete
  4. Тэрийг нь би сонсонгуутаа мартаад байсан учир энд хэлж мэдэхгүй нь.... шал эгдүүтэй

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа