Юу болсон бэ гэвэл??



Мань хүн тэгээд 360 ширхэг өндөгтэй юу хийхээ мэдэхгүй үлдсэнээр ганцаараа өөрийгөөө бодох боломж гарсан юм..
Энэ хоёр сар өнгөрлөө юу хийв... сайхан торт гаргаж сурсан боловч олигттой зарсангүй ..
Зууралдсаар өнгөрөөжээ..

Тэр өдөр нь нэг залуу надруу утасдаад  нэг ширхэг тортыг 1300аар хийж халтуур хийдэг талаараа дэлгэрэнгүй яриад одоо тортны сезон эхэлж байна та хүн хөлсөлж байхаар биднээр мянгыг хийлгээд өөрөө зарахыг бод гэж хэлсэн юм.
Тэр залуугийн яриагаар бол чимэглэл сайтай байвал хүмүүс юуг ч авна гэж итгүүлж байв.
Одоо бодож байхад  тухайн үед би шууд  л чимэглэл сайтай байвал ямар ч үйлдвэр нь хамаагүй тортыг нь л  авдаг талаар бат итгэсэн байсан юм ..
Угаасаа надад итгэхээс өөр арга байгаагүй .. заавал урьд нь байсан нэр хүндтэйг авдаг юмаа гэж итгэсэн бол их хэмжээгээр хийгээ ч үү гүй ч уу???
Тэгэхээр надад  халтуураар торт хийдэг  баг байна.. тортны шинжилгээнд хамруулсан эрх байна, торт хийж болохоор стандартын шаардлага хангасан байр байна, өөрийн нэр дээрээ гаргасан тортны хайрцаг байна . Мөнгө л алго..
Жич: тэр тортны халтуурчид барагын юман дээр хөдөлдөггүй юм билээ... тэднээр юмаа хийлгэж чадаагүй болно.
Харин би одоо яах билээ гэж гэртээ харих замын турш бодож байлаа..
Гэнэт ЗАЯА гэдэг нэр орж ирлээ .. янзан бүрийн хамтрал байнуу??? Би хамтармаар байна .. чиний махан дээр хамтаряа гэж байсан хүн шүүдээ ..гайхалтай .. надад өөр сонголт угаасаа байсангүй ..
Гэртээ очоод утсаар ярьяа гэж бодож байлаа .
Гэртээ очоод ээжийг ятгаж эхлэв.. ээж урамгүйхэн намайг дэмжинэ .. гэхдээ ээжид мөнгө байхгүй .. машинаа барьцаанд тавь ухааны юм ярьж байлаа ..
Би Заяаруу утасдав. Заяа ойлгохгүй байна маргааш ир гэлээ ..
Маргааш нь Заяагийн гэрт ирээд бүхнээ ярилаа ..
Инээдтэй юм .. тэр үед торт бол шуураад л авдаг гэх мэт ..
Заяа намайг дэмжсэн юм .. угаасаа өөрөө хэрчсэн гурилын цэх, буузны цэхтэй болох гэж байсын билээ .. Байр мэр сэр хайж байсан боловч олигтой үр дүнд хүрээгүй болохоор..
Заяагийн хувьд гэвэл байшин авах гэж байсан мөнгөөрөө л хөдөлж байгаа болохоор сүүлрүүгээ би ч айж байсан шүү..
Заяа манай цэхийг ирж үзээд, би өөрөө торт хийж үзүүлэв.
Би бүр өдөр шөнөгүй ажиллахаа амалж байлаа.
Бид эхлэв..
Харин  нэг тортыг хийх мөнгийг багасгах хэрэгтэй гэдэг дээр санал нийлэв. Би тортчин авна гээд  зар өгцөнийг хэлэх үү, улирал нь байсныг хэлэх үү, бүх л тортчид надруу утасдаж байлаа.
Тэдний дундаас бид Чука эгчийг сонгосон юм.
Чука эгч гялалзуур ч гэж жигтэйхэн, ямар ч хурдан хөдөлдийн , хорин дөрвөн цагаар аймарр ажиллахынмаа .
Бид нар чука эгчийн гарын үзүүрт зарагдахгүй бол тэр хүн ганцаараа, зуураад, жигнээд, гаргаад, бүрээд, чимнэ гэвэл маш их хугацаанд бага үр дүнтэй учир бид хоёр гарынх нь үзүүрт зарагдаж өгдийн байгаздээ..
Дэбэ өндөг хагал, зуурмагаа бэлд, зуурмагаа зуур, зуурмагаа унтраа гэх мэт .. шал угаа, энийг угаа , өөр юу юу ч байлаадаа..
Ямар сайндаа би хар ажил хийх ямар хэцүүм бэ гэж блогтоо нууцаар бичиж байхуу??
Заяа жаахан хүүхэдтэй мөртлөө хөх нь чинээд хоёр гараа хөдөлгөж чадахгүй болоод л гэртээ харьна .. шөнийн гурав дөрвөн цагт..
Би харин амар цэхдээ амьдарна .. гэхдээ шөнөжин чука эгчийн гар хөл болж зарагдана .. Үүрийн зургаа хүртэл тэсээд л цаашаа муужирж унана даа .
Чука эгчийн тактик бол өдөр шөнөгүй аймарр ажилладаг, цэх дээр байрладаг, харин хоол сайн өгөх ёстой гэж шаарддаг..
Робот гэж тэрийг л хэлдэг байх .. харин дараа нь роботын зэс нь цухуйсан юм.
Чука эгч хэдхэн хоногын дотор манай энэ жил зарсан тортны ихэнхийг нугалсан гавьяатай хүн.
Өдөрт зуун тавиас хоёрзууг гаргаж байв.

Comments