Tuesday, December 30, 2014

Ойрд


Зээ ойрд би Цэнхэр үст Цэрэн эгчийг дэмжээд бөөн юм болов.. би ер нь ялагдах дургүй хүн л дээ .. Угаасаа дуртай хүн гэж хаа байхуу .. гэхдээ ялахын тулд бүхнээ зориулсаар ирсэн хүн бөлгөө ..
Хамаг чадлаараа дэмжиж нэтэд байгаа хүн бүртэй тулж харьцлаа ... овоо хэдэн санал хүн амьтнаар өгүүлсэн байлгүйдээ..
За нэгтиймэрхүү юм болов..

Мэдээж МОнголчуудын багын ажиллагаа ямар байвал болох бэ гэдгийг яруу тодоор харуулсан үйл ажиллагаа болсон боловч тухайн хүн өөрөө үнэхээр мундаг хүчтэй байсан болохоор өөрөө өөрийгөө ялан дийлж, өөрийгөө дэмжүүлж, өөрөөрөө бахархдаг байсан болохоор тэрбээр ийнхүү мундаг байсан .. Ийм учраас тэр хүн өөрөө ялсан..
За манай Цэнхэр үст тэгээд яллаа... тэгсэн чинь л маргааш нь байдгаар нь муулж гаржийгаам.. Манай монголчууд...аягүй сонин ...
чи муу хувиа бодсон .. чиний төлөө саналаа өгсөн биш Монгол улсын төлөө ч гэх шиг ..тэрмуу хүүхнийг чинь муулаад л эргүүтээд л эхэлжийгаам... эсвэл их ахархан бодолтой . Энэ бүсгүйн төлөө саналаа өгөөч гэж уриалахаар чи намайг шахдаг хэн бэ би өөрийнхөө саналыг өөрөө өгөхөө мэднэ, тэглээ ч наад хүүхэнд чинь би дургүй гэх мэт ..
Бас чи Цэрэнтэй ямар нэг холбоотой л байнадаа .. хамаатануу .. үгүй ээ .. өөрөө дэмжиж байгаамаа .. тийм байх боломжгүй дээ .. чи хамаатан нь л байнадаа яалтачгүй .. Битгий худлаа ярь гэх мэт .
Аягүй сонин ... нөгөө тамын тогооныхоо үлгэрийг мангар гоё гаргаж байгаам... ёооё үнээн инээдтэй..
Манайхан хараад байхад ер нь тиймэрхүү улсаа..
Улс орныхоо багачуудыг жаахан хөгжүүлэхгүй бол болохооо байжээ..  Саяхан сургалтын төвийн урлагын үзлэг болоод оролцож байгааен.. Ажиглаад байхад ер нь сэкси ч гэхийнмуу нэг тийм янханлаг байдлаар асар үзүүлж байнаа ... Хүнийг галтай цогтой гаргаж болно , хүнийг хөгжилтэй сайханаар гаргаж болно,, бас хүнийг муу муухайгаар гаргаж болно.. дээхэн үед муу хүн гэхээр архичин эсвэл баян хүн гаргадаг байсан бол одоо шоудсан, садарласан хүнийг л гаргадаг болсымуудаа ..
Тэгээд зохиомж сэтгэжийгаам.. нэг баян айлын хүү байсан муу сурдаг .. харин ядуу айлын хүүхэд байсан аягүй онц сурдаг... ердөө л сэдэв нь энэ ... шал балай...Яахлээрээ энгэж хөдөлмөр хөлсийг үнэлэлгүй өсчихдөг байнаа.
Одоо энэ сургалтын хөтөлбөрийг сайжруулж байгаа байлгүйдээ гэж найдяа .. Сургуулийн боловсролыг хувь хүн талаас нь хөгжүүлмээр байна.

Урлагын боловсрол, биеийн тамир спорт, сэтгэхүй хөгжүүлэлт, уран илтгэл, харилцан яриа,  нийгмийн оролцоо талаас нь илүү хөгжүүлэх үнэхээр хэрэгтэй болжээ гэж бодож байна ..

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа